Дэлхийн улс орнуудын Ерөнхийлөгчийн амь насанд халдах явдал нэг талаасаа улс төрийн зорилготой байдаг ч нөгөө талаасаа түүхэнд нэрээ үлдээх гэсэн гаж хүмүүсийн үйлдэл байдаг.
Дэлхий дахинд болж буй үймээн самуун, дайн байлдаан, терроризм болом магадгүй одоогийн эдийн засаг, санхүүгийн хямрал нь хүмүүсийг хүнд стрессд оруулж, тэр нъ сэтгэц, мэдрэлд нь шууд нөлөөлж байна.
Америкийн нэрт сэтгэл зүйч Вилор “Сэтгэц, мэдрэлийн өвчтэй хүн өөрийн зовлондоо ихэнхдээ ойр, дотны хүнээ, аль эсвэл улс орныхоо Ерөнхийлөгчийг буруутгадаг дүрэмтэй байдаг тухай тайлбарласан юм. Дэлхийн улс орнуудын дунд явуулдаг тусгай судалгаагаар Америк, Орос хоёр улс нь сэтгэц, мэдрэлийн өвчтэй хүмүүсийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг байна.
“Ерөнхийлөгчид хэний халдлагаас болгоомжлох хэрэгтэй вэ? гэсэн асуултад ОХУ-ын Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга Вячаслав Колесников “Төрийн тэргүүн нарын амъ насанд халдаж байсан этгээдүүдийн 90 хувъ нь сэтгэц, мэдрэлийн ямар нэгэн гажигтай хүмүүс байдаг. Ийм тогтворгүй хүмүүсийг урьдчилан таамаглаж, эсвэл хайж олох нь бидний ажлын гол хүндрэл байдаг” гэж ярьж байжээ. Тэд өөрсдийн үйлдлээ тооцоолон хянах чадваргүйгээс гадна тэднийг ихэнхдээ “аз” дайрдаг гэж тэрбээр яриандаа өгүүлсэн байна.
Францын домогт Ерөнхийлөгч Шарль де Голль 10 жил Төрийн эрхийг барихдаа нийт 32 удаа халдлагад өртөж хамгийн их халдлагад өртсөн Ерөнхийлөгчид тооцогддог байна. Харин тэрбээр энэ бүгдэд ердөө нэг л удаа хөнгөн бэртэлт авч байжээ.
1981 оны гуравдугаар сарын 30. 18 настай сэтгэц, мэдрэлийн өвчтэй Жон Хинкли “Хилтон” зочид буудлаас гарч явсан Ерөнхийлөгч Рейган руу зургаан удаа гал нээж амжжээ. Гэтэл тухай үед зочид буудлын гадаах гудамж тэр чигтээ тусгай албаны мэргэжилтнүүдээр бүслэгдсэнээс гадна ойр орчмын байшингийн дээвэр дээр мэргэн буудагчид байсан гэдэг.
Энэ халдлагаар Ерөнхийлөгч баруун мөрөндөө шархадсан юм. Хинкли Холливудын алдарт жүжигчин эмэгтэй Жуди Фостерт ухаангүй дурласан нэгэн байсан бөгөөд түүний анхаарлыг татах гэж ийнхүү төрийн тэргүүний аминд хүрэх аргыг сонгосон аж.
1990 оны арваннэгдүгээр сарын 7. Улаан талбайн хамгаалалтын албаны нэгэн ажилтан ажилтан Михаил Горбачёвын амь насанд халдахаар урьдчилан бэлтгэсэн байсныг Ленинградын иргэн Шмоновыг илрүүлсэн юм.
Tyxaйн үеийн ЗХУ-ын сүүлчийн Ерөнхийлөгчийн амь насанд гурван удаа халдах оролдлого гарсан тухай баримт, бичигт албан ёсоор тэмдэглэгдсэн байдаг аж. 1996 онд Горбачёв Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Омскт айлчилж байжээ.
Гэтэл түүнийг үг хэлж байхад нь Мальков гэх этгээд индэр рүү үсрэн гарч ирж, ар хүзүүн дээр цохин унагаж байсан удаатай. Мөн онд Надежда Воронова гэх эмэгтэй Михаил Горбачёвт цэцэг өгөх гэж очоод өнөөх цэцгийн баглаагаараа хүчтэй гэгч нь толгой руу дэлсээд авсан байна.
Америкийн хамгийн залуу Ерөнхийлөгч Жон Кеннедигийн амь насанд халдсан явдал одоог хүртэл 20 дугаар зууны тайлагдашгүй хэрэг болон үлдсэн билээ. Тус улсын түүхэнд Төрийн тэргүүн рүү хамгийн анх халдсан явдал 1835 онд болсон байна.
Тухайн үед Цагаан ордны эзэн АНУ-ын долоо дахь Ерөнхийлөгч Эндрю Жексон байжээ. Түүн рүү ажил эрхэлдэггүй, будагчны мэргэжилтэй нэгэн этгээд буудсан аж. Халдахыг завдсан уг этгээд Жексонтой тун ойрхон байсан бөгөөд аз болоход бууны гох гацсанаар Ерөнхийлөгч амьд үлдсэн аж.
Эндрю Жексон энэхүү халдлагыг улстөрийн зорилготой байсан гэж үзэж байжээ. Мөн тус улсын Ерөнхийлөгч Феральд Форд залуудаа мэргэжлийн загвар өмсөгч байсан бөгөөд олон ч бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийнх нь “хан хүү” байсан гэдэг. Тиймээс түүнийг Ерөнхийлөгч байхад нь хоёр удаа амь насанд нь халдахад хоёуланд нь эмэгтэй хүмүүс байжээ.
1865 оны дөрөвдүгээр сарын 14. 1860 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар төрийн эрхэнд гарсан Авраам Линкольн тус өдрийн үдэш Вашингтоны төв театрт “Бидний Америк садан” хэмээх жүжиг үзэж байхад нь тайзан дээрээс жүжгийн нэг дүрд нь тоглож байсан алуурчин 44 калибрын гар буугаар Ерөнхийлөгч руу хоёр удаа будсан юм.
Хүнд шарх олсон Авраам Линкольн халдлагын маргааш өдөр нь таалал төгссөн билээ. Харин Ерөнхийлөгчийн аминд хүрсэн этгээдийг олжчадаагүй юм. АНУ-ын Үндсэн хуулинд 1917 онд Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүдийн амь насыг хамгаалах, 1951 онд дэд Ерөнхийлөгчийн амь насыг хамгаалах, 1961 онд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хүмүүсийн амь насыг хамгаалах заалтуудыг оруулжээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment