Sunday, February 1, 2009

Мэндлэх хүндлэх ёс


Мэндлэх хүндлэх ёс өнөөгийн нийгэмд алга болсон мэт надад санагддаг. Бидний өвөө эмээ, аав ээж хүмүүстэй байнга л мэндэлдэг шүү дээ. Гэтэл бид яаж байна. Юу байна хөгшөөн, юмгүй дээ...Сайн байна уу? гэхийн оронд ингэж эхлэхтэй байх нь зөв хэрэг гэжүү.






Бид өвөг дээдсийнхээ хоорондоо хэрхэн мэндэлдэг байсанг эргэн санцгаая. Сайн байна уу? Өвөлд өнөтэй, тарган тавтай өвөлжиж байна уу?, Зунжилгаа сайхан, Ажил амьдрал бүтэмжтэй, сурлага ном өндөр үү? гэх энгийн байдлаар мөртлөө цаанаа маш нарийн зүйлийг агуулж хэлдэг шүү дээ гэтэл бид юу байна, юмгүй дээ, хэр шоудаж байна, за нэг тамхилий гэх жишээтэй энд бол амьдрал асуухгүй, хичээл ном, ажил асуухгүй зүгээр л энгийн хэдэн өдрийг аргацаасан байдлаар л яриа эхэлдэг шүү дээ. Тийм байх учиртай гэжүү?Настай хүмүүстэй мэндэлж чадахгүй, дайрчих шахан өнгөрчөөд уйчлалт гуйхгүй байх нь зөв хэрэг гэжүү? Ахмадаа хүндэлж, тэдний үгийг сонсож дээдэлж явах нь бидний жам биш билүү.

Яагаад бид өдөр бүр томчуудтай мэндэлж, тэднийхээ амар мэндийг асууж, найз нөхөдтэйгээ уулзахдаа сайн уу?Ажил амьдралыг нь асууж эелдэг болон харьцаагаар харьцаж болохгүй гэж. Хүн бүхэний амьдрал нэг л янзаар байхгүй шүү дээ. Зовлон гачигдал тохиолдол болно тиймээс зөв боловсон харилцаа гэдэг зүйл хамгийн чухал зүйл байна шүү дээ. 

Бид ахас дээдсээ хүндэлж, ачит дүү нартаа ах, эгч шиг нь байхгүй бол тэд нар минь бидээс буруу үлгэр дуурайлалыг л авах болно шүү дээ. Тийм зүйлийг хэн ч хүсээгүй байх. Тийм бол та яг одоо одооноос л мэндлэх хүндлэх ёсыг эрхэмлэж, дүү нартаа өөрийн сургаалын үгээ хайрлаж байхыг зөвлөж байна.

Аавын үг алт
Ээжийн үг эрдэнэ гэдэг шүү дээ...Яагаад :
Ахын үг аз жаргал 
Эгчийн үг эгнэшгүй эм байж болохгүй гэж...

Related Posts:

  • Англид А.Аршавиныг эхнэрээс нь болж хавчиж байна Оросын хөлбөмбөгчин Андрей Аршавиныг гэр бүлээ Лондонд авчирмагц Английн хэвлэлүүд гэр бүлийг нь хорон үгээр “утаж” эхэлжээ. Хэвлэлүүд анх орон нутгийн нэгэн сонинд өгсөн эхнэрийнх нь ярилцлагаас болж боорлож эхэлсэн тухай… Read More
  • Хүүхнүүд яагаад араар тавьдаг вэ? Бvсгvйчvvдийн хувьд эр нєхєр, амраг хайртаа араар тавих хэд хэдэн шалтгаан байдаг ч бvх бvсгvйчvvд нэг ижил шалтгаанаар хайртыгаа хуурдаггvй байна.Зарим тохиолдолд хэн нэгний хэрээс хэтэрсэн тодорхой шалтгаан байдаг бол бус… Read More
  • Тэглэх хувилбарын тухай тэрслүү үг Монголчууд юмыг өсгөхдөө гаргуун. “Амны билгээс ашдын билэг” гээд л өсгөөд эхэлнэ шүү дээ. Өсгөсөн юмаа буцааж бууруулна гэж байхгүй. ” Дээшээ, дээшээ, бүр дээшээ” гэж дуулаад л дэгдээд өгнө шүү дээ. Хямралын үед энэ аранши… Read More
  • ХААДУУД ОДОЖ, АРД ТҮМЭН ҮЛДДЭГ… Энэ гайхамшигт үгийг В.Гюго хэлжээ. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Уг нь аль эртнээс яриад цуураад, ил далд реклам хийгээд давхиад байдагсан бус уу. Энэ удаад хөшиг нэг л сайн нээгдэж өгөхгүй байна. Эн… Read More
  • “Элгэн нутаг” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлье Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ дарга, Ерөнхий сайд, бүх түвшний хууль тогтоогчид, шийдвэр гаргагч нараа ! Монгол нутагтаа болон гадаад улс орнуудад амьдарч буй элэг нэгт Монголчуудаа! Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллаг… Read More

0 Сэтгэгдэл: