This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Showing posts with label Яруу найраг. Show all posts
Showing posts with label Яруу найраг. Show all posts

Saturday, April 12, 2014

Б.Явуухулан " Би хаана төрөө вэ?"

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би 

Д.Пүрэвдорж " Сэгс цагаан богд" шүлэг

10н жилдээ л цээжилдэг байсан сайхан шүлгүүд. Нэг л сэтгэлд ойрхон сайхан шүү.

(Тэмээчин бүсгүйн захидал)
Сайхан хотын
Хөөрхөн хархүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна
Намар та манай нутагт
Нартай хамт ирсан юм уу
Сэгс цагаан богд ууланд
Сэрүү унах болоогүй юмуу
Цэлгэр говь минь нараа дэлгээд
Цэнхэр хадаг шиг намиатан байна

Saturday, March 29, 2014

Б.Явуухулан "Тэхийн зогсоол"

Б.Явуухулан "Тэхийн зогсоол"



(Миний хайрт эцэг, нэрт анчин агсан Бэгз таны гэгээн дурсгалд зориулав.)

Wednesday, March 12, 2014

Ренчиний Чойномын хүн бүрийн заавал унших "Хүн найраглал"

Ренчиний Чойномын хүн бүрийн заавал унших "Хүн найраглал"

Хорвоогийн хүчирхэг амьтан хүн
Хосгүй хөгжилт ухаан сэтгэхүйт хүн
Балрыг орхиж соёл иргэншлийг эзэмшээд
Байгалийг ялав гэж тунхагласан
Оддын хүрээлэн орчлон ертөнцийг
Одоохондоон ганцаас илүүг баримталж байгаа
Оюун төгс  дээд төрөлт хүн тантай
Орон байр хувь заяа нэгтэй төрсөндөө би баяртай байна
Гэтэл магтаад байсан аугаа их хүн таны
Гэр орон хувьхан биенээс чинь заримдаа олсон
Гэхдээ би үзэл бодол  эрдмийн тухай яриагүй ээ
Тэнэг ч байсан цэцэн ч байсан ялгаагүй хүн

Р. Чойном - Зарим заримдагуудад зориулсан шүлэг

Р. Чойном - Зарим заримдагуудад зориулсан шүлэг

Загатнаагvй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.

Friday, October 11, 2013

Бямбын Ринчин – Монгол хэл

"Монгол хэл шүлэг" - Бямбын Ринчин
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юvгээн бишрэн магтаму би
Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт
Мөнхөд vр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрvvлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл

Thursday, August 30, 2012

"Халуун элгэн нутаг"




Энэ сайхан өдөр та бүхэндээ 20-р зууны манлай дуу "Халуун элгэн нутаг" дууг хүргэж байгаадаа таатай байна. Сонсоход сэтгэл сэргэж, зүрх догдлуулсан сайхан үг, аялгуутай дуу. Ингээд дууны үгийг, дууны хамт үргэж байна. Та бүхэн тухлан сууж сонсон дагаж дуулаарай.

Monday, August 27, 2012

Аялгуу сайхан "Монгол хэл" минь хаана байнаа...

Монгол улс орчин үетэй хөл нийлүүлэн алхаж байна л гэнэ, тэр нь яг хаана байгаан бэ? Бид өвгөд дээдсийн минь ярьж, бичиж дадсан энэхүү сайхан "монгол хэл" маань одоо түүх болон үлдэж дээ. Монгол хэлээрээ зөв ярьж, зөв бичиж, монгол гэсэн энэхэн омогшилыг яагаад бид хайрлахгүй байгаан. Би цаг үргэлж боддог "Би монгол, бид монгол шүү дээ" гэж. Бидний МОНГОЛ гэсэн омогшил хаана байгаан бэ...Монгол хэл гэж хэлж ярихад надад хамгийн түрүүнд Их зохиолч Бямбын Ринченгийн гуайн "Чиний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл ..." гэж сэтгэлд бууж ирдэг. Ингээд та бүхэндээ:

Thursday, November 25, 2010

Улс Тунхагласны 86 жилийн Ойн мэндийг хүргэе!


Монголын нийт ард түмэндээ "Бүгд найрамдах засаг тунхаглаж, Үндсэн хуулийг баталсан түүхт 86 жилийн ойн" мэнд хүргэн мэндчилж байгаадаа таатай байна. Ингээд та бүхэндээ ойн хүрээндээ Д.Пүрэвдоржын "Тусгаар тогтнол" шүлэг, Монгол Улсын Төрийн дуулалын хамт хүргэж байна.

Sunday, October 10, 2010

Од болохын учир /Хошин өгүүллэг/


Ард түмэн тэднийг мартчих гээд байгаа учраас хөөрхий улстөрчид байнга хэрэг төвөгт орж, сонин хэвлэлийн од болохоос өөр аргагүйд хүрдэг байх юм. Мартагдана гэдэг улстөрчийн хувьд үхэл учраас тэр.

Tuesday, October 5, 2010

Эхийн хайр


"Би хvvхдээ харж болох уу" гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Тvvнд өлгийтэй хvvхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй.

Monday, October 4, 2010

Эр Хүн Шиг бай


н.Лувсандорж-ын найздаа зориулан бичсэн үгс. Их дажгүй сонирхолтой санагдаад блогтоо тавьлаа.

Friday, May 29, 2009

ЭМШУИС-ийн Нийт төгсөгчиддөө баярын мэнд хүргэе!


ЭМШУИС-ийн Нийт төгсөгчиддөө. Эмчийн тангарагын баярын мэнд хүргэе!

Эмч би эмчийн ёс төрийн хуулийг чандлан сахиж
Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө
Энэрэнгүй сэтгэлээ харамгүй зориулахаа тангарагалья тангаргалья тангарагалья

Thursday, May 28, 2009

Б.Явуухулан "Тэхийн зогсоол"


(Миний хайрт эцэг, нэрт анчин агсан Бэгз таны гэгээн дурсгалд зориулав.)

Thursday, February 5, 2009

"Эрчvvдээ ємєєрч бичсэн шvлэг"

Яруу найрагч Билэгсайхан.

Эр хvнийг та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
Эр нєхєр чинь vгvй бол гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэмт хєвгvvд нь vгvй бол тєрийн чинь зай эзгvйрнэ
Эр цэрэг чинь vгvй бол эх орон чинь эзгvйрнэ
Эрчvvдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvлээ
Хєл нь тагнайгаа онохгvй тультчиж
Хєл нь дэлхийгээ онохгvй тэмтчиж
Хаяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын vг урсгаж халаасыг нь битгий хоосол
Янагийн захиа лав гарахгvй шvv дээ наадахаас чинь
Яахав дээ хєєрхий шараа тайлах юмыг нь vлдээ


Monday, February 2, 2009

Ш.Гүрбазар"Би Монголоороо гоёдог"



Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир

Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн

Saturday, January 31, 2009

Д.Нацагдорж "Би Монгол Хүн"

Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад

Thursday, January 29, 2009

Б.Лхагвасүрэн "Ижийтэйгээ байхад би баян байсан"


Xагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггvй шиг
Yнэнээ хэлье!
Нулимсаараа зуурч хэлье!
Хагацахын цагт vхэл давж уулздаггvй шиг
Yнэнээ хэлье! 

О.Дашбалбарын "Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ"


Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнээ харанхуй нүхрүү битгий түлхэ