Wednesday, March 12, 2014

Р. Чойном - Зарим заримдагуудад зориулсан шүлэг

Р. Чойном - Зарим заримдагуудад зориулсан шүлэг

Загатнаагvй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгvй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж муучилж ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ.
Дөнгөж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ.
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан мөнгө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгvй явж уусан хvнийг архичин гэнэ
Уу ид гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана.
Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгvй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггvй байж
Адилхан дуугvй өнгөрвөл их зан гаргалаа гэж уйлчих шахна.
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргvvлж өгөхгvй
Мөнгөгvй цагтаа уулзвал нэг нvдээр харахгvй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань өөрөө ямар хvн бэ ?
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу ?
Гэвэл бас vгvй ээ ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангvй.
Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг vмхээчин.
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шvлэг нэгийг бичлээ хайран ч гар минь !

Related Posts:

  • О.Дашбалбарын "Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ" Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Алив сайхнаа бусдаас битгий харамла Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул Хэн нэгнээ харанхуй нүхрүү битгий түлхэ Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ Аяа чиний аав чинь ч… Read More
  • Б.Лхагвасүрэн "Ижийтэйгээ байхад би баян байсан" Xагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггvй шигYнэнээ хэлье!Нулимсаараа зуурч хэлье!Хагацахын цагт vхэл давж уулздаггvй шигYнэнээ хэлье!  Амьсгалаа эангидаж хэлье!Ижийтэйгээ байхад би баян байсан...Орилсоор ижийдээ очин н… Read More
  • Б.Явуухулан "Тэхийн зогсоол" (Миний хайрт эцэг, нэрт анчин агсан Бэгз таны гэгээн дурсгалд зориулав.) Тээр жилийн тэр нэгэн өвлийнӨнтэйг яана!”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилынӨндрийг яана!Хvрэн уулсын буйд мухар”Хvvш” нэртэйХvрэхэд хол ч өвөлжихөд н… Read More
  • "Эрчvvдээ ємєєрч бичсэн шvлэг" Яруу найрагч Билэгсайхан. Эр хvнийг та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл Эр нєхєр чинь vгvй бол гэрийн чинь зай эзгvйрнэ Эрдэмт хєвгvvд нь vгvй бол тєрийн чинь зай эзгvйрнэ Эр … Read More
  • Ш.Гүрбазар"Би Монголоороо гоёдог" Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир Хvмvvvний алтан заяа энд байхын учир Туурайн тамгатай хөрсөн дээр Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир Тунгалаг шандны толиог Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир Би Мо… Read More

0 Сэтгэгдэл: