This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts

Tuesday, July 9, 2013

Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн хөтөлбөр

Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын хөтөлбөр



Наадамчиддаа зориулан сэрэмжлүүлэг гаргалаа:



Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Их монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгал ялсны 92 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагааны хүрээнд амралтын олон хоног тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас дараах сэрэмжлүүлэгийг ард иргэддээ гаргаж байна. Үүнд: 

Thursday, May 5, 2011

Бусдыг байлдан дагуулахын нууц нь зөв хувцаслалт




Хуучинсаг хэв загвар : Хуульч, банкир, төрийн албан хаагчдын хувьд хэзээ ч хуучирдаггүй загвар. Гэхдээ эдгээр салбарын эрчүүдийн хувьд цамцаа сонгодог загварын костюмныхаа өнгөтэй хослуулан өмсөх хэрэгтэй: мөн сайн чанарын механик цаг, хуримын бөгжөөс өөр элдэв дээдийн зүйл зүүх хэрэггүй: харин эмэгтэйчүүдийн хувьд нүүрэндээ маш хөнгө будалт хийж, сонгодог хэлбэрийн чимэг зүүлт сонгоно. үүнээс гадна намхан юм уу дунд зэргийн өсгийтэй гутал, өвдөгний орчим урттай банзал зэрэг нь таны ажил хэрэгч дүр төрхийг төгс харагдуулна.

Sunday, April 17, 2011

Yahoo messenger-ээ олон нээдэг боллоо. /Зурган зөвлөгөө/


Yahoo messenger-ээ олон нээдэг болмоор байна уу!

Орчин үед Интернет хэрэглээ өргөн болсон цагт хүн бүхэн л yahoo messenger-ийг ашигладаг. Харин хүмүүс заримдаа 2,3 хаягтай байдаг ч хамт орох боломжгүй нэгээр нь орж ажлаа амжуулаад гарчаад дахин нөгөө хаягаараа орох маягтай байдаг бол энэ ажлыг хөнгөвчилөн 
Yahoo messenger-ийг 2 ба түүнээс дээш боломжтой боллоо. Та дараах үйлдлийг дагаад хийнэ үү.

Thursday, December 2, 2010

Хүзүү чилж өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?


Удаан хугацаагаар суугаа ажилладаг хүмүүс хүзүү хөших, хөөрөх өвчинд өртөмхий байдаг. Учир нь хүзүүний мөгөөрс, хүзүүний булчин нь удаан хугацаагаар суугаа ажиллахад сунаж татагдан улмаар ядаргаа бий болгодог.


Удаан хугацаагаар сууж, бөхийж ажилладаг хүмүүс юуны өмнө толгойгоо ялимгүй урагш бөхийлгэн чөлөөтэй, тэгш сууж, толгой, хүзүү, цээжээ хэвийн байдалд байлгах шаардлагатай. Ширээ сандлынхаа өндөр намыг биеийнхээ хэмжээнд яв цав тохируулах бөгөөд дэндүү бөхийж, бас хэтэрхий гэдийхээс зайлсхийх нь чухал. Байнгын суугаа ажилтай хүмүүс 1-2 цаг болоод шилэн хүзүүгээ зүүн, баруун тийш нь олонтаа хөдөлгөж байвал сайн. Хөдөлгөхдөө зүүн баруун тийм нь зөөлөн зөөлөн, алгуур аажмаар аль болохоор гүйцэд сайтар хөдөлгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ хоёр мөрөө хөдөлгөх дасгал хийнэ. Юуны өмнө хоёр мөрөө алгуур аажмаар доош нь хумьж 3-5 секунд, дараа нь дээш нь өргөөд 3-5 секунд болно. Энэ хөдөлгөөнөө 6-8 удаа давтана.

Мөн ойрын зайнаас толгойгоо бөхийлгөн юмыг удаан хугацаагаар харах нь шилэн хүзүүд муугаар нөлөөлдөг төдийгүй харааг чилээж, нүдийг харалган болгох аюултай. Иймээс удаан цагаар бөхийж ажиллахдаа зохих цаг өнгөрвөл толгойгоо өргөөд алсын барааг 30 минут хэртэй харж бараалах хэрэгтэй. Ингэх нь ядаргааг тайлдаг бөгөөд шилэн хүзүүний эрүүл мэндэд ач тустай.

Компьютерийн ард зөв суух зураг :


Thursday, September 16, 2010

Өөдрөг явах 25 зарчим

1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.

2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.

3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.

4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.

5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.

6. Yгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.

7. Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.

8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.

9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.

10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.

11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Yе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.

12. Yнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.

13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Yүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.

14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.

15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.

16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.

17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.

18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.

19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.

20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.

21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.

22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.

23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.
.
24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.

25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

Танд амжилт хүсье.

Thursday, July 16, 2009

Тараг эмэгтэй хvний гоо сайханд нэн чухал



Тараг эмэгтэй хvний гоо сайханд нэн чухал


Эмэгтэй хvн болгон оворгvй, vргэлжийн сэтгэл булаам сайхан харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг.
Гэтэл амьдрал дээр зарим нэгэн зvйл санаснаар болно гэж vгvй. Хvvхнvvд маань гэр орны тvмпэн савны угаалгын зэрэгцээ эрхэлж байгаа ажил тєрєлдєє ядарч цухалдсандаа нvvрнийхээ будаг шунхаа ч арилгалгvй унтчихдаг тал бий. Гэхдээ энэ нь оворгvй харагдахын тулд олон цаг толины өмнө суун, нєгєє муу нvvрнийхээ арьсанд элдэв тєрлийн химийн бодис тvрхэж бас өдөр бvр салонд очих шаардлагатай гэсэн vг биш. Харин та дор дурьдсан шиг зарим нэгэн зєвлєгєєг өдөр тутмын амьдралдаа баримталж, аар саархан гэмээр энгийн зvйлээр өөрийгөө тордоход л хангалттай юм.

•Йогийн өдөр тутмын дасгал. Юуны өмнө өглөө босоод нvд, дух, гарын шуу, хvйс, бэлэг эрхтэн, хөлөө цэв хvйтэн усаар шавшиж занш. 6-10 удаа. Гайхалтай vр дvн єгнє шvv.

•Єглөө бvр буцалсан ус уу. (Зөгийн балтай бол бvр сайн). Энэ нь єтгөн хаталт, хоол боловсруулалтанд тустай.

•Өглөөний цайгаа хөнгөн, чанарлаг болго. Ер нь бага багаар хооллож занш. Махан хоол байлаа гэхэд бага зэрэг лууван vрэхээс бvv залхуур.

•Тараг байнга хэрэглэ. Эмэгтэй хvний гоо сайханд нэн чухал.

•Өглөө бvр нvvрэндээ элдвийн будаг шунх тvрхэх шаардлагагvй. Хамгийн сайн будаг ч химийн агуулгатай байдгийг анхаар. Ер нь юу ч тvрхэхгvй байх нь нvvрний арьсыг амрааж єгдєг.

•Нvvр чинь будагтай л бол яаж ч ядарсан арилгаж унт.

• Хэрэв ажил чинь ганц хоёр буудлын зайтай бол явган явж бай. Биеийн жинг хэвийн хадгалахад сайн талтай.

Японы уургаар хооллож турах дэглэм


Японы уургаар хооллож турах дэглэм

Хэрэв та энэхvv жороор турвал 14 хоногт 7-8кг жин хасна. Энэ хоногт давс, сахар, архи, дарс, гурил, чихэр огт хэрэглэж болохгvй.

Харин буцалсан усыг хvссэн хэмжээгээр ууж болно.

Анхааруулахад: Энэ хугацаанд зєвхєн жорд дурдсан хоолыг дарааллын дагуу идэх ёстой. Ингэснээр бодисын солилцоо зєв явагдана. Жин нэгэнт хасагдсаны дараа жирийн хоолоо идэж болно. Гэхдээ давс, элсэн чихэр, спиртийг бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.

I єдєр
- єглєє хар кофе
- єдєр чанасан єндєг 2ш, байцааны салат, томатны жvvс
- орой шарсан загас, байцааны салат

II єдєр
- єглєє хар кофе
- єдєр шарсан загас, байцааны салат
- орой vхрийн чанасан мах, 1 аяга тараг

III єдєр
- єглєє хар кофе
- єдєр тvvхий єндєг Зш, чанасан лууван, хатаасан бяслаг
- орой алим Зш

IV єдєр
- єглєє хар кофе
- єдєр шанцай, олив болон лимоны шvvстэй бууцай, ногоон салат
- орой vхрийн чанасан мах, чанасан єндєг 2ш, байцааны салат

V єдєр
- єглєє лимоны шvvсээр амталсан тvvхий лууван
- єдєр чанасан загас, томатны жvvс
- орой шарсан загас, байцааны салат

VI єдєр
- єглєє хар кофе
- єдєр тахианы мах, тvvхий лууван эсвэл байцааны салат
- орой чанасан єндєг 2ш, тvvхий луувангийн салат

VII єдєр
- єглєє цай
- єдєр vхрийн чанасан мах, жимс
- орой тахианы мах, тvvхий лууван эсвэл байцааны салат

8 дахь єдрєєс дахин I єдрийн хоолноос эхлэн дараалан иднэ. Энэ завсар 1ш vзэм ч идэж болохгvй. Зєвхєн ус ууна. Дэглэм барьж дууссаны дараа элсэн чихэр, давс, спирт их хэмжээгээр хэрэглэвэл зовж байж хаясан хэдэн кг- аа маш хурдан буцаан олох магадлалтай. Энэ дэглэм нь богино хугацаанд жин хасах гэсэн хvмvvст тохиромжтой бєгєєд жорны дэс дараа орцыг яс дагах хэрэгтэй. Маш их уураг агуулсан дэглэм тул унтахын ємнє идэж болохгvй. Энэ дэглэмийг удаанаар эсвэл олон удаа хэрэглэж болохгvй. Биеэнд эргээд хор болж болзошгvй учир нь уурган дээр vндэслэгдсэн тул организмд нvvрс ус дутагдана. Дэглэмийг 2 жилд 1 удаа барина. Настай болон хэт тарган хvмvvс маш анхааралтай хэрэглэх ёстой.

Хаанаас : Гэр бүлийн сонин 2009/10

Ямар батгыг шахаж болохгvй вэ?


Ямар батгыг шахаж болохгvй вэ?

Батгыг хамаагvй шахсанаар нөсөөжилт сорвижилт vvсэх эрсдэлтэй. Өнгөц гарсан жижиг хэмжээний батгыг зөөлөн шахаж болох юм.

Юуны өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, батганыхаа төрлийг тодорхойл.

Гөвдрvvт батга. Энэ батга нь янз бvрийн хэмжээгээр жижиг улаан, ягаан өнгийн гөвдрvvт тууралт нvvр, цээж, нуруугаар гарна. Ийм батгыг оролдвол цус гарч мэдэх тул шахаж ер болохгvй. Спиртлэг шингэн, лосьоныг гарсан хэсэгт нь тvрхээд орхи.

Идээт хэлбэрийн батга. Идээт хэлбэрийн батга нь доороо их суурьтай тул нилээд том хэмжээтэйгээр гөвдрvv маягтай болсон байдаг. Энэ батга нь шар ногоон тавтай байна. Шахвал идээ, цус гоожих магадлалтай тул оролдохоос зайлсхий. Гоо сайхны салоноор эмчлvvлсэн нь дээр.

Гvн идээт хэлбэрийн батга. Комедоны эргэн тойронд нэвчдэс vvсч долоо хоногийн дараа нэвчдэс зөөлөрч хагарна. Энэ процессыг хvлээ. Харин дур мэдэн шахвал зунгааралдсан ногоон ялгадас гарч гvн сорвижилт vvсгэнэ.

Бєєгнєрч гарсан батга. Батганы хамгийн хvнд хэлбэр. Энэ vед том зангилаа vvсч, єєхєн эдэд эмгэг илэрч вандуй шиг томордог. Конглобат нь маш хатуу эмзэглэлтэй. Улаан хєхєрсєн єнгєтэй байна. Хоорондоо нийлж буглаа vvсгэдэг учраас их аюултай. Тиймээс шахах тухай бодох ч хэрэггvй. Сорвижилт нь маш гvн, овон товон нvхтэй эдгэдэг учраас. Мєн нуруу цээжээр гарах нь ч бий.

Ямар шинжилгээ хийлгэх вэ?
-Хелико бактерын шинжилгээ
-Цусны ерєнхий шинжилгээ
-Демодекс шинжлэх
Дээрх шинжилгээг хийлгэх шаардлагатай.

Tuesday, June 2, 2009

Аз жаргалтай гэр бvлийг бvрдvvлэхэд юу чухал вэ?



Аз жаргалтай гэр бvлийг бvрдvvлэхэд юу чухал вэ?

"Гэр бvл гэж чухам юу юм бэ?" гэсэн асуултад сэтгэл судлал, нийгэм судлал, анагаах ухаан, тvvх болон хvн судлалын ухаанууд єєр єєрийн хариултыг єгдєг. Гэхдээ хvний амьдралын гол утга учир, улс орны цєм нь гэр бvл гэдэгтэй бvгд санал нийлнэ. Гэр бvлийн хэлбэр, бvтэц єєрчлєгдєж аажимдаа задрах аюул тулгараад байгааг дэлхий нийт сэрэмжлvvлж байна. Тиймээс энэ удаад гэр бvлийн талаар "Хайрын хэл" сэтгэлзvйн зєвлєгєє єгєх тєвийн захирал, сэтгэлзvйч Э.Соёлмаа дараах зєвлєгєєг єгч байна.

ХАМТЫН ЗӨВ ЗОРИЛГОТОЙ БАЙХ
Урьд нь манай нийгэмд "Их гэр бvл" буюу аав ээж, эмээ євєє, ач гуч хамтдаа амьдрах бvтэц зонхилж байсан бол "Цємт гэр бvл" буюу эхнэр нєхєр, хvvхдvvдтэйгээ амьдардаг гэр бvлийн тогтолцоо бий болоод байна. Мєн урьд ємнє нь байгаагvй хамтран амьдрагч, ижил хvйстэн гэсэн гэр бvлийн хэлбэрvvд нэмэгдсэн. Хамгийн гол нь гэр бvл салалтын тоо ихсэж байгаа нь анхаарал хандуулах асуудал болоод байна.
Гэр бvл гэдэг эхнэр, нєхрийн хайр сэтгэлийн холбоо гэрлэлтээр эхэлдэг. Эхнэр, нєхрийн харилцаа гэр бvлийн уур амьсгал, гишvvдийн тєлєвшил, бие болон сэтгэл санааны эрvvл байдалд хамгийн их нєлєєтэй. Тиймээс гэр бvлийг ойлгохын тулд амьдралын мєн чанар, зорилгын талаар зєв ойлголттой болох нь чухал.

Зорилгогvй хvн залуургvй завьтай адил гэдэг. Гэрлэлтийн амьдрал нь хамтын зєв зорилгогvй бол элсэн суурин дээр байшингаа бариад эхний борооноор урсгачихтай адил амьдралын сорилтод бvдэрч эхэлдэг.
Гэрлэх зорилгын талаap явуулсан сэтгэл судлаач Мацковскийн судалгаагаар
-Хvvхэдтэй болж удам угсаагаа vргэлжлvvлэх-66 хувь
-Эсрэг хvйсийн хvнтэй дотны харилцаатай байх хэрэгцээ-37 хувь
-Гэр бvлээр дамжуулан хvн єєрчлєгдєн, тєлєвшдєг-27 хувь
-Ганцаардлаас ангижрах зорилготой-26 хувь
-Шинэ амьдрал бvтээх зорилготой-24 хувь
-Хайртай хvнээсээ хагацахыг хvсээгvй учраас-19 хувь нь гэр бvл болсон гэж хариулсан байна.

ХАНЬДАА ЗОХИЦУУЛЖ ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧИЛ
Хэн нэгэнтэй маш ойр дотно байж, хайрлаж хайрлуулах, хvндлэх, хvндлvvлэх хэрэгцээ гэж бий. Энэ бол хамгийн онцгой чухал эхнэр, нєхрийн харилцаа юм. Гэрлэлтээр дамжуулан энэ чухал хэрэгцээ хангагдах ёстой. Энэ хэрэгцээ хангагдаагvй тохиолдолд хvн маш ганцаардмал, сэтгэл дундуур амьдардаг. Гэрлэлт нь хvнийг бие хvний хувьд хєгжин тєлєвшиж, боловсроход хамгийн их тvлхэц, дэмжлэг vзvvлэх орчин нєхцєл болдог. Тиймээс гэрлэлтээр дамжуулан vр удмаа vлдээх, санхvvгийн асуудал шийдэгдэх, сэтгэл санааны болон бэлгийн харилцаа хангагддаг. Гэхдээ энэ бvхнээс илvvтэй хvний амьдралд сэтгэлзvйн хувьд гурван чухал асуулт тулгардаг.

1. Би хэн бэ?
2. Би хэр их чухал хvн бэ?
3. Энэ амьдралд миний эзлэх орон зай юу вэ?
Гэрлэснээр урьд ємнє нь мэддэггvй байсан сул талуудаа нээж, єєртэйгєє тэмцэж, єєрийгєє ялан дийлэх шаардлагатай болдог. Анхилам vнэрт сарнай мэт хамаг хайр сэтгэл, зvрхийг эзэмдэвч "єргєс" мэт хатган євтгєдєг, орхиод явчихмаар байвч, тvvнгvйгээр амьдрал утга учиргvй болж хувирах тэр нэгэн хvнтэй насан туршдаа хамт амьдрахын тулд бид дасан зохицож, уучлан хvлцэж, тэвчээртэй байхыг сурдаг. Хайртыгаа "хатгадаг" хувиа хичээсэн, биеийн амрыг харсан, залхуу хойрго гэх мэт "єргєс"-vvдээсээ салж, хань ижил, гэр бvлийхэнтэйгээ харилцах харилцаа, тэдний ємнє хvлээх vvрэг хариуцлагаа ухамсарлан, гvйцэтгэх явцдаа єєрийгєє хєгжvvлэн тєлєвшvvлснээр "Би хэн бэ?" гэсэн асуултандаа хариу олдог.

ТА ЯМАР ЗОРИЛГООР ГЭР БVЛ ЗОХИОСНОО ДАХИН НЭГ БОД

Єнєє vед гэр бvл болоход
1. Хэт сэтгэлийн хєдєлгєєн, мэдрэмжээ даган шийдвэр гаргах
2. Бэлгийн дур хvслийн улмаас харьцаанд орж холбогдох
3. Нийгэм, гэр бvлийн дарамт шахалтаас болох
4. Санхvvгийн хvндрэл юм уу, тєрж єссєн гэр бvлийнхээ таагvй уур амьсгал, хvнд нєхцєл байдлаас зугтах байдлаар хvнтэй суух зэрэг буруу хандлагууд нєлєєлж байна. Амьдралын хvнд хэцvv, хямралын vед гэрлэлтээ эцэслэх vv, vргэлжлvvлэх vv гэсэн сонголт гардаг. Хэрвээ гэрлэлт нь тухайн хvний хийсвэр тєсєєлєл, мєрєєдєл мэт зорилгыг биелvvлэхгvй бол сэтгэлээр унаж, амьдралд хууртагдсан мэт санагдаж, гэрлэлтээ нураахад хvрдэг.

Vр удмаа vлдээх гол зорилготой гэр бvл нь эхнэр, нєхєр тєвтэй биш хvvхэд тєвтэй гэр бvл болдог. Энэ тохиолдолд дотно харилцаа, хайр, харилцан хvндлэлийн хэрэгцээ хангагдахгvй vлдэж, єєр хэн нэгнээс хайхад хvргэдэг талтай.
Мєн уламжлал, vнэт зvйлсийг хадгалж vлдэх, дамжуулах зорилго нь хvйтэн хєндий харилцаа зонхилсон гэр бvлийг бий болгодог.
Зарим хvмvvс гэрлэлтийн амьдралаар дамжуулан єєрийн хvvхэд ахуй насанд хангагдаа¬гvй сэтгэл санааны хэрэгцээг хангах, эсвэл єєрийн доогуур vнэлэмжийг нєхєх гэсэн зорилгыг єєрийн мэдэлгvй далд ухамсартаа тээж явдаг.

Тиймээс гэрлэх зорилгоо зєв тодорхойлох хэрэгтэй. Хожим эргэн дурсахдаа гэр бvлийн амьдралынхаа тухай, vр хvvхдvvдийнхээ тухай юу гэж дvгнэн хэлэхийг хvсэж байна гэдгээ бодох хэрэгтэй, Сэдэл, тэмvvлэл тєрvvлдэг, бодит, тєлєвлєж болохуйц сайн, зєв зорилгыг хэрэгжvvлэх боломжтой.

Хамгийн гол нь таны зорилго сайн уу, зєв vv, та єєрийнхєє хvслийг гvйцэлдvvлэхийг зорьж байна уу гэдгээ нягталж vзээрэй. Удахгvй гэрлэх гэж байгаа хосууд болон гэрлээд олон жил болсон хосууд ч гэрлэлтийнхээ зорилгын талаар эргэцvvлэн бодож, тодорхойлох нь зvг чигээ олох, амьдралын хямрал, бэрхшээлийг даван туулах, аз жаргалтай гэр бvлийн амьдралыг бvтээхэд маш чухал ач холбогдолтой юм шvv.

Sunday, March 15, 2009

Зогисоод байвал тагнайдаа иллэг хий

Зогисуулах нь цөөнгүй шалтгаанаас үүдэлтэй юм байна. Үүнд: ходооны хямрал, сэтгэл тавгүйтэх, хүйтэн салхи гэнэт залгих, хоол идэнгүүт огцом хөдлөх гэх мэт.

Яаж зогсоох вэ?

-Гүнзгий амсгал авч нэлээд байзнаад гаргах
-Бүлээн халуун ус, цайг том балгаж залгилах
-нүдэн дээдээ зөөлөн дарах
-өрц мөн хавирганыхаа дээд талд мөсөн жин тавих
-өвчүүний бүдэрхий эгэм хоёрын нийлсэн дээд хонхорт эрхий хуруугаар чанга даран тогтоох зэрэг байж болно.

Тагнайд иллэг хийх:
Зогисуулалтыг зогсоох хамгийн сайн аргын нэг нь тагнайд хийх иллэг юм. Хуруугаа самбайгаар ороож, эсвэл иллэг хийж болохоор хатуувтар зүйлийг амандаа болгоомжтой хийж тагнайн арын зөөлөн хэсэгт минут орчим иллэг хийхэд Зогисуулахаа болино. Бас домын шинжтэй арга ч бий. Тухайлбал Зогисуулж байгаа хүүхдийг баруун аймгуудад айлгахгүйгээр гэхдээ цочихуйцаар давс битгий хулгайл гэх мэтээр худал гүтгэж хэлэх нь бий. Энэ бол анхаарлыг сарниулах арга юм.

Зарим жимсний эмчилгээний ач холбогдол

Үхрийн нүд
Үхрийн нүд нь шигүү ой, намгийн зах, голын эрэг дагуу 2 м хүртэлх өндөр бутанд ургадаг, хуруу хэлбэрийн навчтай, 5 -6-р сард цэцэглэж, 7-8-р сард үр, жимс нь боловсорч дуусдаг. Үхрийн нүдийн навч, жимс аль алиныг нь эмчилгээний зорилгоор ашигладаг. Жимс нь амин дэмээр баялаг, сахарлаг /13%/, хүчил /3%/ -ээс гадна калийн давс, натри, кальц, магни, төмөр, марганц, фосфорын агуулгатай.

Жимсийг нь шүүс /сок/ болгон ашиглах ба хатааж /хэтэрхий хатаавал шим тэжээлээ алдаж болно/ хэрэглэнэ. Навч нь амин дэмээр баялаг. /С амин дэмийн агуулгаараа бусад жимсийг тэргүүлдэг/

Үхрийн нүд жимсийг чийг, бамын / цинг/ болон “С” амин дэмийн дутмагшил өвчний эмчилгээнд өргөн хэрэглэдэг.



Хэрэглээний жор нь: 2 стакан буцалж буй усанд 2 хоолны халбага хатаасан жимс хийж хөргөөд өдөрт 2-4 удаа ууна. Жимсний чанарыг удаан хадгалаж хэрэглэх шилдэг арга бол чанамал /варенье/ хийж хэрэглэх юм. Үхрийн нүд жимсний чанамал нь С ба Р амин дэм арвин тул судас хатуурах, гипертони өвчинд сайн.

Үхрийн нүдийг ардын уламжлалт эмчилгээнд хөлс, шэзс хөөх, гүйлгэлтийг зогсооход хэрэглэсээр иржээ.

Шинэ жимсний шүүс /сок/-ийг ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоодны хүчил багадалттай гастритын үед ууж хэрэглэдэг. Мөн хоолой сөөх, хий ханиалгаж байгаа үед зөгийн балтай хольж хэрэглэхэд онцгой үр дүн өгнө.

Навчных нь усан хандыг /1:10/ хавагнах, шээс хаагдах, томуу, томуу төст болон хүүхдийн түүхийрэх өвчний үед хэрэглэнэ. Навчны ханд нь бие организмээс шээсний илүүдэл хүчил, пурины бодисыг хөөх үйлчилгээтэй байдаг учир үе мөч өвдөх, подагре, шээсний сүв, бөөр чулуужих өвчинд нэн сайн.

Судлаачид үхрийн нүд жимсний навч эфирын тосны найрлагатай болохыг тогтоожээ. Навчийг дээрхи өвчнүүдийн үед сайтар нутаглаад, хагас литр усанд 25 гр-ийг хольж буцалгаад нилээд хэдэн цаг идээшлүүлснийдараа 1/2-1 стаканаар өдөрт 4 -5 удаа ууж хэрэглэнэ.

Мойл
Мойл нь голын дагуу 10 хүртэлхи өндөр модонд ургана. Мойлыг эмчилгээний зорилгоор түүж авахдаа болц нь гүйцсэн үед нь бүхэл иш /багцаар нь/ -ээр нь авч, наранд юмуу тусгай зориулалтын зууханд нэн яаралтай хатаана. /гэхдээ хэт хатааж болохгүй/ Хатсан даруйд нь яснаас нь салгаж, цэвэрлэж авах ба ингэж бэлтгэсэн жимсийг 5 хүртэл жил хадгалан хэрэглэж болно.

Мойлны үр жимс нь барьцалдуулах үйлчилгээтэй байдаг учир ихэвчлэн гүйлгэлтийг намжаахадхэрэглэдэг. Ер нь ганц ширхэг мойлын жимс ч гүйлгэлтийг намжаах үйлчилгээ үзүүлж чадна.

Мойлын хандыг бэлтгэхдээ, 1 стакан буцалсан усанд 1 цайны халбага жимс хийж 20 минут буцалгаад, хандалж хөргөсний дараа хагас стаканаар өдрийн 2-3 удаа ууж хэрэглэнэ.

Мойлны хандыг нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвслийн үед шавшлага маягаар хэрэглэж болно. Ардын эмнэлэгт мойлны яс, хальсыг няцалж нунтаглаад ханд болгон шээс хөөх зорилгоор ашигладаг. Мөн түүнчлэн хальс нь ялаа, шавьж устгах үйлчилгээтэй.


Аньс
Аньс 5-6 саруудад цэцэглэж, үр жимс нь 9-10 сард /анхны цаснаар/ боловсорч гүйцдэг жимс юм. Уг жимс нь 8 орчим мм-ийн диаметртэй, гялалзсан улаан өнгийн, сахараар маш баялаг /12 хүртэл %/, органик хүчил ихтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс юм.

Хаврын эхэн сард, цасанд дарагдсан аньсны навчийг эмчилгээнд өргөн ашиглана. Түүсэн навчаа дулаан газар, нарны гэрэл үзүүлэхгүй газар хатаана. Навчинд нь бензойны хүчил ихээр агуулагдсан байдаг тул чанараа удаан хадгалж чадна.

Аньсны навчинд халдвар эсэргүүцэх, шээс, хөлс хөөх шинж чанар бүхий арбутина болон A, C амин дэмүүд ихээр агуулагддаг. Жимсэнд нь арбутин бага хэмжээгээр агуулагдана. Харин жимс нь сахар ихтэй /12 хүртэлх %/, органик хүчил /2.3%/ байна. Анисны навчийг цистит, бөөрний чулуу, үе мөчний ревматизм болон гүйлгэлтэнд хэрэглэнэ. Хэрэглэхдээ 1 стакан буцалж буй усанд 1 цайны халбага хатааж, нунтагласан навч хийж, 30 минут хандлаад цайны халбагаар өдрийн 3-4 удаа ууна. Мөн зүгээр буцалгаад байнга ууж байсан ч сайн.

Анисны жимсийг эмнэлгийн практикт С аминдэмийн дутмагшлийн үед хэрэглэдэг. Жимсийг буцалгаад хөргөсний дараа халуурсан өвчтөнд өгөхөд сайн. Ардын эмнэлгийн практикт анисны чанамал, шүүсийг үе мөчний үрэвсэл, подагре, гүйлгэлт, ходоодны хүчил багадалттай гастрит өвчнүүдийн үед хэрэглэхээс гадна ялангуяа шүүс /сок/ нь сахарын өвчин, цусны даралт ихдэхэд сайн гэж үздэг.

Нэрс

Нэрсний жимс, навчийг эмчилгээнд ашигладаг. Жимсэнд нь дубилын /идээлэх/ бодис /17% /, органик хүчил / 7% /, сахар /25%/, В,С аминдэмүүд, эфирын тос, төмөр, хром, зэс, марганц зэрэг бодисууд агуулагдсан байна. Жимсийг дулаан газарт /дулааны хэмийг нь байнга өсгөх маягаар/ ил хатааж 2-3 жил хэрэглэж болдог.

Навчийг нь 5-6 сард түүж, нар, салхинаас хамгаалалттай байранд хатааж хэрэглэнэ. Хэрэглэхдээ 2 стакан буцалсан усанд 3-4 цайны халбага нэрсний хатаамал хийж 4-5 цаг хандлаад өдөрт 50 гр-аар 5-6 удаа ууна. Жимсний хандыг ходоод, гэдэсний хямралын үед, ялангуяа ходоодны хүчил багадсан үед хэрэглэхэд үр дүн сайтай байдаг. Нэрсний жимсээр хийсэн дарс гүйлгэлтэнд нэн сайн.

Нэрсний ханд эмчилгээний цайны найрлаганд ордог бөгөөд хараа сайжруулах нүдний дусаалга хийдэг. Ер нь нэрсний хандыг жолооч, нисгэгч зэрэг харааны үйлчлэл илүү шаарддаг мэргэжлийн хүмүүс байнга хэрэглэх шаардлагатай юм.

Нэрсний шүүс /сок/-ийг амны хөндийн элдэв үрэвсэл, гортань хоолойн эмгэгийн үед хэрэглэдэг. Мөн жимсийг нь өтгөн зуурч нойтон экзем зэрэг арьсны төрөл бүрийн өвчинд хэрэглэдэг.

Ардын эмнэлгийн практикт нэрсийг цус багадалт, үе мөчний өвчин, подагре, бөөр чулуужих өвчинд хэрэглэдэг. Навчийг нь гэрийн нөхцөлд цайны ханд болгон ашиглахад шээсний замын элдэв үрэвслээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Нэрсний навчийн хандыг диабет, цөсний болон бөөрний чулуужих өвчинд ашигладаг. Учир нь навч нь гликозид ихээр агуулсан байдаг тул цусан дахь сахарын концентрацыг бууруулдаг.

Хэрэглэхдээ: 3 стакан буцалсан усанд 3 цайны халбага нунтагласан навчийг хийж хөргөөд стаканаар өдөрт 3 удаа ууна.


Чавга
Чавга нь маш эрт дээр үеэс хүнсний жимс болон хэрэглэгдэж ирсэн болохоор байгаль дээр ургадаггүй. Эмчилгээний өч холбогдлоороо хар чавга ихэд алдаршжээ.

Хар чавганы найрлаганд сахар /17%/, хүчил /3%/, алимны ба лимоны хүчил, пектин, каротин, С, В,Р амин дэмүүд, минериалын давсууд, өнгөт бодис зэрэг агуулагдсан байдаг.

Хар чавга , ялангуяа хатаасан чавга гэдэс өвдсөн үед нэн сайн. Чавганы ханд, компот зэргийг тайвширч, амрах зорилгоор нойрсохоос өмнө хэрэглэдэг. Унтахаас өмнө 10-20 ширхэг хатсан чавга идэхэд тавтай нойрсдог. Хатаасан чавга бие организмээс холестериныг хөөх үйлчилгээтэй байдаг тул судас хатуурах, цөсний өвчний үед ач холбогдолтой.

Мөн зүрх судасны өвчин, бөөрний үрэвслийн үед онцгой нөлөөтэй. Учир нь чавганы найрлаганд бие организмээс ус, шим тэжээлгүй давсыг хөөн зайлуулах үйлчилгээтэй калийн давс агуулагдсан байдаг. Ер нь хатаасан чавганы тэжээлэг чанар нь шинэ чавганыхаас 4-6 дахин илүү байдаг. Иймд хар чавгыг хэт таргалсан эсвэл сахарын диабеттэй хүмүүс хэрэглэх шаардлагагүй юм.

Чавгыг удаан хугацаагаар хадгалж хэрэглэхийн тулд гэрийн нөхцөлд хатааж болно. Үүний тулд жимсийг 15 мин буцалж буй усанд хийж, хөргөөд дараа нь хатаагчид хийж 3-4 цаг байлгах хэрэгтэй. Хатаасан чавгыг тагтай саванд хийж хуурай, харанхуй газар хадгална. Ердийн хэрэглээнд чавганы шүүс /сок/-ийг өргөн ашигладаг.

Шүүсэнд шинэхэн жимсний бүхий л шинж чанар хадгалагдсан байдаг. Шүүс нь хоолны дуршлыг сайжруулж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлдгээс гадна өвлийн улиралд аминдэмийн дутагдлаас сэргийлэх сайн нөлөөтэй. Чавгыг ардын уламжлалт эмнэлгийн празтикт подагре, үе мөчний ревматизм, ходоод гэдэс, бөөрний архаг өвчинд ашигладаг, Чавганы навчийг буцалгаж бага зэргийн цууны хүчилтэй хутгааад эдээд шархыг анагаахад хэрэглэдэг.


“Лекарственные растения в быту” номноос…

Thursday, February 5, 2009

Гэр ахуйн зөвөлгөө


Хөргөгчний зориулалтын хэсэгт хvнсний ногоо, жимсийг хадгалах хэрэгтэй. Гэрэл агаар нэвтрэх vед тэжээллэг чанар нэлээд алдагддаг. Яг хоол хийхийн өмнөхөн ногоогоо арилгаж, угааж, хэрчих хэрэгтэй. Тэгвэл витамин нь алдагдахгvй.

Удаан хугацаагаар ногоо, жимс хадгалах шаардлага гарвал хөлдөөх нь дээр. Хvнсний ногоог чанахдаа бvтнээр, эсвэл томоор хэрчиж, апь болох бага усанд хийвэл тэжээлийн бодис алдагдахгvй. Болгосон зvйлээ хадгалах болбол битvv саванд хөргөгчинд тvр зуур хадгалах хэрэгтэй.

Мах загасыг хөргөгчнөөс гаргамагц шууд хоол хий. Ил удаан байлгавал элдэв бактер дороо vржинэ. Хайруулын таваг, шарх шvvгээ, усны ууранд болговол витамин бараг алдахгvй. Богино долгионы зууханд мах болгоход тэжээлийн бодисууд хэвээр байх боловч амт нь жаахан тааруу. 
Мөн мал, шувууны мах чанасан шөлийг бvv асга, А витамин ихтэй учир сvмс хийгээрэй.

Зах, гадаа гудамжнаас өндөг худалдаж авч болохгvй. Өндгийг усанд хийж шалгадаг, хөвж байвал шууд хая. Мөн өндгийг угааж хэрэглэ, хальс нь сvвэрхэг тул микроб дотогш нэвтэрч болзошгvй. Мөн хөргөгчний хаалганд биш харин дотор нь хадгалах хэрэгтэй.

Тарвас сайн vзэж, доод хэсгийг сайн хар. Ёроол хэсэгт бага зэрэг шаравтар байх ёстой. Гэхдээ цагаан юмуу, эсвэл шажигнах чимээ сонсогдвол тэр сэвсгэр, эсвэл усархаг байна гэсэн vг. Тарвас сонгохдоо том, хатуу, бөөрөнхий, хэлбэртэйг нь сонгох хэрэгтэй. Тэгэхдээ гялгар, гадаргуутай, зураасгvй , гэмтээгvй, цагаан толбогvйг аваарай. Хэрэв танд доторхийг харах боломж олдвол болсон тарвасны vр хар байдаг бөгөөд цагаан vр огт байдаггvйг санаарай.

Тарвас болох тусмаа сvvл нь хатдаг тул хуурай сvvлтэй бол болц нь гvйцсэн байна. Мөн хулуу шиг хэсэг хугацааны дараа гvйцэд болно гэж байдаггvй. Ийм учраас та хөргөгчиндөө хийгээд дараа нь улаан чихэрлэг болохоор нь иднэ гэж найдсаны хэрэггvй шvv

Гэр ахуйн зөвөлгөө


Хөлөө лаврын навч, нарсны холтос, лиш цэцэг ,хамба шарилж, хусны шинэ навчны хандаар эсвэл марганци хүчлийн сулхан уусмалаар тогтмол угаавал хөлрөх нь багсана. Арьсанд тогтсон эврийг зөөлрүүлэхдээ шинэхэн ороонг өвсний навчийг шингэрүүлсэн орос цуунд дүрээд эвэртэй газар нь нааж тогтоо. Бээрсэн хөлийг спирт, архиар арчиж тэжээлийн тос түрхээрэй.

  • Зөөлөн эдлэлээр бvрхсэн мебелийг эхлээд сойзоор цэвэрлэж дараа нь давстай цэвэр усанд мушгисан цэвэр марль самбай тавьж бvлээн индvvгээр индvvднэ.
  • Халуун греликний усыг амархан хөргөхгvйн тулд тvvндээ бага зэрэг давс хийвэл удаан барина.
  • Буцалж цэвэрлэх дотуур хувцас цамцны платмасс товчыг авахгvй бол буцалгах явцад хэлбэрээ алдах, өнгө нь муудаж болно.
  • Лакадсан ширээн дээр индvv, халуун данх, халуун аяга тавьснаас лак цайрч толбо vvсгэсэн нөхцөлд нунтаг цагаан давсан дээр ургамлын тос дусаагаад хөвөнд шингээн дугуй хөдөлгөөнөөр толбо арилтал нь арчаарай. Хуучирсан толбыг ургамлын тосоор 2-3 цаг байлгасны дараа давсаа зайлуулаад ноосон даавуугаар арчина.
  • Лакадсан ширээн дээр усны толбо vvсвэл гурил цацаад ургамлын тос шингээсэн хөвөнгөөр толбо арилтал нь зvлгэнэ.
  • Индvvний ул шарлавал тэр дор нь цэвэрлэх хэрэгтэй. Харин хутга юм уу vзvvртэй зvйлээр хусаж болохгvй. Индvv халаагаад, орос цуугаар чийглэсэн даавуугаар бvлээн индvvгээ арчаад ноосон даавуугаар арчаад ноосон даавуун дээр нимгэн тараасан давсан дээгvvр зөөлөн vрнэ.
  • Индvvнд vл мэдэг шарласан хувцасны толбон дээр сонгины шvvс тvрхээд хэдэн цаг болсны дараа угаахад толбо арилна.
  • Синтетик материалаар хийсэн хувцсыг хэт халуун индvvгээр индvvдвэл материал нь хайлж индvvнд наалдана. Yvнийг цэвэрлэхэд маш хэцvv. Индvvгээ хөргөөд бvлээн болохоор ацетон эсвэл хумсны лак арилгагч шингэнээр индvvний улыг vрж цэвэрлэнэ.
  • Савхин бээлийг цагаан цуутай усаар арчвал зөөлөн болно.
  • Цуутай усанд булхсан торго маш зөөлөн болдог.
  • Цонхны шарласан торыг давстай усанд дэвтээн угааж угаах нунтагтай усанд хэдэн цаг байлгавал цагаан болно.
  • Их хиртэй хөшгийг хоолны давстай усанд дэвтээвэл хир нь амархан арилна.

Monday, February 2, 2009

Англи хэлийг хамгийн хялбар сурч болох хэл...


Саяхан дэлхий дахины хэл шинжээчдийн их хуралд тавьсан нэгэн илтгэлд дэлхийн хүмүүс 2976 төрлийн хэлээр ярьж байна гэж дурджээ. Зарим хэлээр үй олон сая хүн ярьдаг байхад зарим хэлээр хэдэн арваадхан хүн ярьж байна. Хятад хэлээр хамгийн олон хүн ярьдаг бол англиар 450 сая хүн, энэтхэгийн хинди урду хэлээр 160 сая хүн, мөн 200 орчим сая хүн орос хэлээр ярьж бичиж байна. Гэтэл Оросын Коли хойг дээр суудаг Саами ястан гэж 1700-хан хүн байх агаад өөрийн хэл, бичигтэй аж. Ер нь үндсэн гэгдэх 13 хэлийг мэддэг байхад хоёр миллиард хүнтэй харилцах бололцоо өнөөдөр байна. Гэхдээ судлах хэлийг сонгохдоо хэлний хэр зэрэг дэлгэрсэнийг удирдлага болгож болохгүй, бусад хүчин зүйлсийг анхааран харах хэрэгтэй. Жишээ нь, орос хэлээр хамгийн олон ном зохиол хэвлэгддэг байхад англи хэлээр дэлхий дээр хамгийн их сонин хэвлэгддэг ажээ.

Сурах арга
Хэл сурахдаа эхлээд үндсэн хэлийг, дараагаар нь төрөл хэлийг судлах хэрэгтэйг туршлага харуулж байна. Гадаад хэл сурч судлах явдлыг санаачлагч хэл шинжээч Т.Ауэрбахын өгүүлсэнээр Германы нэрд гарсан археологч Генрих Шлиман эхлээд Франц, Англи хэлийг тус бүр нэг жил зарцуулж сурсан бол цаашдаа шинэ хэлийг хэдхэн долоо хоногт сурч байсан ба бүр зарим хэлийг хэдхэн хоногт сурдаг болсон байна. Шлиман шинэ хэл сурахаар бэлдэх бүрдээ уг хэлээр гарсан тэр номын орчуулгыг олж авдаг байжээ.
Хэл сурахад авъяас хэрэггүй
Хэлний онцгой авъяас гэж байдаг, түүнийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Гэхдээ хэлний авъяас бол цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш. Аль болох залуу насанд сурах л хэрэгтэй. Тэгвэл амжилт олно. Та:
1. Хамгийн гол нь зүрхшээх хэрэггүй. Ямар ч атугай өөрийн санаа бодлыг тухайн хэлээрээ илэрхийлэхийг хичээгээд байвал хэл сурдаг гэж олон эрдэмт хүмүүс санал нэг баталдаг.
2. Туйлын сониуч, самбаатай бай. Хаана ч, хэзээ ч сурч байгаа хэлээрээ юм асууж, тэр хэлийг мэддэг хүмүүстэй илүү их харилц.
3. Хөгжим их сонсож сонсголоо сайжруул. Сонсгол бол гадаад хэл сурахад хамгийн сайн нөлөөлдөг зүйл гэдэг нь батлагдсан.
Сүүлийн үед хэл сурах хэд хэдэн арга хэрэглэж байна. Жишээлбэл, Багш нь нэг зүйлийг зааж нэрийг хэлээд сурагчийг цээжилтэл дахин давтах ба үүнийг шууд арга гэнэ. Ийм аргаар гадаад хэлийг 200 цагт сурч болно. Мөн хурдавчилсан арга ихэд дэлгэрч байна. Энэ нь хэлний зүй, бүтэц зэргийг судлах шаардлагагүй. Харин их ярих ганц л зорилготой. Долоо хоногт гуравхан цагийг онолд зориулж бусад цагт яриад л байх, яриад л байх хэрэгтэй. Ярианы хэллэгүүдэд голлон анхаарна.
Хэл шинжээч нар гайхалтай зүй тогтлыг нээжээ. Энэ бол хамгийн олон тааралддаг 100 үг бол бичгийн хэлний 20%-ийг нөхөж хүрдэг, 1500-2000 мянган үг бол 85%-ийг бүрдүүлдэг, харин үлдсэн хэдэн арван мянган үгний аль нэгтэй тааралдах боломж 15%-иас хэтэрдэггүй гэдгийг тогтоожээ.

Ярианы хэлийг яаж сурах вэ?
Амжилт нь уншсан зүйлийн тоо хэмжээнээс шалтгаалдаг. Дунд хэрийн чадвартай хүн цагт ямар ч хэлний 100 үг цээжилж чадахыг болгарын мэргэжилтнүүд баталсан. Ярианы хэлэнд үгийн давтамж нь бичгийн хэлнээс илүү их байдаг бөгөөд эхний 1000 үг ярианы хэлний 90 шахам хувь болдог байна. Болгарын мэргэжилтнүүд хурдавчлан сургах аргыг санал болгожээ. Оросын эрдэмтэд хурдавчлан сургах өвөрмөц сонин арга зохиосон нь, гипермнез буюу үлэмж их тогтоох явдал хийгээд хэл сурч байгаа хүнийг тэр хэлний нь орчинд умбуулж, сэтгэхүйд нь нөлөөлж, маш чөлөөтэй яриулах арга байна. Ингэхэд хүн хэдийгээр алдаж, буруу хазгай яривч гурав хоноод л шинэ хэлээрээ ярьж эхэлдэг аж. Ийнхүү уламжлалт аргаар 3 сараас ч илүү хугацаа зарж байж сурах чадварыг 3 долоо хоногт эзэмшүүлж болдог байна.
Аль нэг хэлээр уншсанаа ойлгож суръя гэвэл хамгийн олон хэрэглэгддэг 2500 үг, тухайн хэлний зүйг сурагтун гэж хэл шинжээчид батлан, зөвлөж байна. нар батлан өгүүлж байна. Эхний хэлийг сурчихсан байхад гурав дахь хэлнээс эхлээд цаашаа газрын уруу явж байгаа юм шиг өөрөө аяндаа болно.

ШИГТГЭЭ
Англи хэлний хамгийн их хэрэглэгддэг
500 үгтэй байхад 70%,
1000 үгтэй байхад 80,5%,
2000 үгтэй байхад 86%,
3000 үгтэй байхад 90%,
5000 үгтэй байхад 93.5%,
10000 үгтэй байхад эх бичгийн 96.4%-ийг ойлгож чаддаг байна.

Блог бичих энгийн зөвөлгөө...


Хэрвээ та блогийн шинэхэн хэрэглэгч бол хэрхэн үр дүнтэй блог бичих талаар доорх зөвлөгөөнүүдийг уншина уу. Блог бичихэд тодорхой нэг дүрэм журам байдаггүй. Хувийн тэмдэглэл, онлайн сэтгүүл гээд блогийг олон янзаар ашиглан хүчирхэг ПР, маркетинг болгож болно.

Сэдвээсээ бүү хазай
Нэг сэдэв сонгож тэрнийхээ дагуу бич. Ихэнх уншигчид тодорхой нэг сэдвээр бичсэн блогт зочлох дуртай байдаг. Ингэснээр та олон уншигчидтай болж чадна.

Мэдээллийг түгээ
Хэрвээ та сонгосон сэдвийнхээ талаар сайн мэдлэгтэй бол тэр салбарынхаа сүүлийн үеийн мэдээлээс бүү хоцор. Тэдгээрийг байнга блогтоо бичиж бай.


Хуучин мэдээ бол мэдээ биш
Таны бичиж байгаа мэдээлэл шинэ бөгөөд үнэн байх нь чухал, 6 сарын өмнө болсон явдлын талаар сонирхох хүн тун ховор байх.

Цагийн хуваарь гарга
Блог бичих нь таниас цаг зав болон хөдөлмөр шаарддаг учраас цагийн хуваарь гарган түүнийгээ мөрдөж байх сайн. Блогт мэдээлэл бичихгүй удвал уншигчид тань өөр блогруу явах болно. Та хүч хөдөлмөр зарж цуглуулсан уншигчдаа өөр блогт алдахыг хүсэхгүй байгаа биздээ.

Энгийн бөгөөд ойлгомжтой
Таны блогийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа ямар ч хүн уншиж байж болно. Тиймээс нийтлэлээ энгийн, ойлгомжтой байлгах нь чухал.

Сонирхол татсан гарчиг
Нийтлэл бүртээ хүмүүсийн анхаарал татсан гарчиг өг. Гэхдээ сонирхол татаж байна гээд тухайн сэдвээсээ хазайж болохгүй нь ойлгомжтой.

Их бич
Блогийн гол зорилго хүмүүст мэдээлэл тараах. Та хэдий чинээ нийтлэл бичнэ хүмүүс төдий чинээ их уншина. Хүмүүс хэдий чинээ их уншина таны блог төдий чинээ чухал болно.

Алдаагүй байлгах
Таны блог үг үсэг, дүрэм, найруулгын алдаагүй байх нь маш чухал. Эдгээр алдаанаас болоод та уншигч татах биш харин өөрийгөө эвгүй байдалд оруулж ч болох юм.

Линк буюу холбоос оруул
Блогийн энгийн вэб сайтаас онцлох нэг чанар нь өөр вэбүүдтэй холбосон холбоосууд их байдаг. Ямар ч холбоосгүй байснаас зорилгогүй ч гэсэн нэг линк оруулах нь зүгээр.

Шалгах
Нийтлэлэээ бичиж дуусаад заавал өөрөө нэг удаа уншиж үз. Санаандгүй орхисон зүйлс, алдаа мадаг гаргасан эсэхээ шалга. Өөртөө чангаар уншиж өгөх нь алдаагаа засахад тусладаг.
Цаг хугацаа, шинэлэг мэдээллүүд уншигчдыг татдаг. Ингээд таны блог бичих үйл явцад амжилт хүсье.

Ийм зөвөлгөө нэг сайт дээр байхаар нь аваад тавьчихлаа...Та бүхэн хэрэглүүлээд үзээрэй...

Хэн бүхэнд хэрэгтэй энгийн зөвөлгөө


Хvний гар байнга ил байж, ариун цэврийн єрєє орох, хvнтэй гар барих, хувцасаа ємсєх цэвэрлэх зэрэг бvх тохиолдолд бохирдож байдаг. Иймд:
  • Гаднаас орж ирмэгц
  • Хоол идэхийн ємнє, хойно
  • Ямар нэгэн юм бичих, ном хэвлэл унших бичихийн ємнє, хойно гэх мэтчилэн гараа тогтмол угааж байвал гэдэсний болон ахуйн замаар халдварладаг євчнєєс 90 хvртэл хувиар хамгаалж чаддаг байна.

    Гараа байнга угааж хэвшвэл таны эрүүл мэндэд л чухал гэдгийг анхаарна уу!



Sunday, February 1, 2009

Унтсантай адил амраах дасгал

Насанд хүрсэн хүн өдөрт 6 цаг унтвал хангалттай гэж үздэг. Тэгтэл бас эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар хоногт хүн 7.5 цаг унтвал урт насалдаг гэж үзжээ. Бид ажил амьдралийнхаа алжаалаас болоод ч тэр үү заримдаа унтах гээд хэвттэл унтаж чаддаггүй үе ч бий. Бас заримдаа ажил хичээл их үед нойргүй хонох ч тохиолдол гардаг.
Хэрэв энэ үед та энэ дасгалийг хийвэл гүн нойронд 3 цаг утсантай адил амрах юм.
За одоо та доор бичсэн эрхтэнүүдийн нэрийг дотроо давтан хэлж цэг бүр дээр 3-5 секунд төвлөрөөрэй.

Энэ дасгалийг өдөр цайныхаа цагаар эсвэл шөнө ажил хичээл хийх үедээ 10 минут хэвтээд хийхэд болно Мөн унтахын өмнө хийсэн ч болно.
Ер нь та орой унтах гээд хэвтсэн бол өдөр болсон зүйлийнхээ тухай ч юм уу өөр бусад зүйлийн тухай бодсоний хэрэггүй.Хэрэв та бодол орж ирвэл бүү үргэлжлүүлэн бодоорой.
1. Хөлийн хуруу амар
2. Хөлийн ул амар
3. Өсгий амар
4. Шагай амар
5. Эрээн булчин амар
6. Шилбэ амар
7. Өвдөг амар
8. Өгзөг амар
9. Ахар сүүл амар
10. Давсаг амар
11. Нуруу амар
12. Мөр амар
13. Шилэн хүзүү амар
14. Дагз амар
15. Дух амар
16. Нүд амар