Thursday, July 16, 2009

Тараг эмэгтэй хvний гоо сайханд нэн чухал



Тараг эмэгтэй хvний гоо сайханд нэн чухал


Эмэгтэй хvн болгон оворгvй, vргэлжийн сэтгэл булаам сайхан харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг.
Гэтэл амьдрал дээр зарим нэгэн зvйл санаснаар болно гэж vгvй. Хvvхнvvд маань гэр орны тvмпэн савны угаалгын зэрэгцээ эрхэлж байгаа ажил тєрєлдєє ядарч цухалдсандаа нvvрнийхээ будаг шунхаа ч арилгалгvй унтчихдаг тал бий. Гэхдээ энэ нь оворгvй харагдахын тулд олон цаг толины өмнө суун, нєгєє муу нvvрнийхээ арьсанд элдэв тєрлийн химийн бодис тvрхэж бас өдөр бvр салонд очих шаардлагатай гэсэн vг биш. Харин та дор дурьдсан шиг зарим нэгэн зєвлєгєєг өдөр тутмын амьдралдаа баримталж, аар саархан гэмээр энгийн зvйлээр өөрийгөө тордоход л хангалттай юм.

•Йогийн өдөр тутмын дасгал. Юуны өмнө өглөө босоод нvд, дух, гарын шуу, хvйс, бэлэг эрхтэн, хөлөө цэв хvйтэн усаар шавшиж занш. 6-10 удаа. Гайхалтай vр дvн єгнє шvv.

•Єглөө бvр буцалсан ус уу. (Зөгийн балтай бол бvр сайн). Энэ нь єтгөн хаталт, хоол боловсруулалтанд тустай.

•Өглөөний цайгаа хөнгөн, чанарлаг болго. Ер нь бага багаар хооллож занш. Махан хоол байлаа гэхэд бага зэрэг лууван vрэхээс бvv залхуур.

•Тараг байнга хэрэглэ. Эмэгтэй хvний гоо сайханд нэн чухал.

•Өглөө бvр нvvрэндээ элдвийн будаг шунх тvрхэх шаардлагагvй. Хамгийн сайн будаг ч химийн агуулгатай байдгийг анхаар. Ер нь юу ч тvрхэхгvй байх нь нvvрний арьсыг амрааж єгдєг.

•Нvvр чинь будагтай л бол яаж ч ядарсан арилгаж унт.

• Хэрэв ажил чинь ганц хоёр буудлын зайтай бол явган явж бай. Биеийн жинг хэвийн хадгалахад сайн талтай.

Related Posts:

  • Блог бичих энгийн зөвөлгөө...Хэрвээ та блогийн шинэхэн хэрэглэгч бол хэрхэн үр дүнтэй блог бичих талаар доорх зөвлөгөөнүүдийг уншина уу. Блог бичихэд тодорхой нэг дүрэм журам байдаггүй. Хувийн тэмдэглэл, онлайн сэтгүүл гээд блогийг олон янзаар ашиглан х… Read More
  • Хэн бүхэнд хэрэгтэй энгийн зөвөлгөөХvний гар байнга ил байж, ариун цэврийн єрєє орох, хvнтэй гар барих, хувцасаа ємсєх цэвэрлэх зэрэг бvх тохиолдолд бохирдож байдаг. Иймд:Гаднаас орж ирмэгцХоол идэхийн ємнє, хойноЯмар нэгэн юм бичих, ном хэвлэл унших бичихийн … Read More
  • Зарим жимсний эмчилгээний ач холбогдолҮхрийн нүдҮхрийн нүд нь шигүү ой, намгийн зах, голын эрэг дагуу 2 м хүртэлх өндөр бутанд ургадаг, хуруу хэлбэрийн навчтай, 5 -6-р сард цэцэглэж, 7-8-р сард үр, жимс нь боловсорч дуусдаг. Үхрийн нүдийн навч, жимс аль алиныг нь… Read More
  • Зогисоод байвал тагнайдаа иллэг хийЗогисуулах нь цөөнгүй шалтгаанаас үүдэлтэй юм байна. Үүнд: ходооны хямрал, сэтгэл тавгүйтэх, хүйтэн салхи гэнэт залгих, хоол идэнгүүт огцом хөдлөх гэх мэт.Яаж зогсоох вэ?-Гүнзгий амсгал авч нэлээд байзнаад гаргах-Бүлээн халуу… Read More
  • Унтсантай адил амраах дасгалНасанд хүрсэн хүн өдөрт 6 цаг унтвал хангалттай гэж үздэг. Тэгтэл бас эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар хоногт хүн 7.5 цаг унтвал урт насалдаг гэж үзжээ. Бид ажил амьдралийнхаа алжаалаас болоод ч тэр үү заримдаа унтах гээ… Read More

0 Сэтгэгдэл: