This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Showing posts with label Тэмдэглэл. Show all posts
Showing posts with label Тэмдэглэл. Show all posts

Monday, May 18, 2009

Оюутны хэтэвчийг зузаатгах цагийн ажил нэмэгдсээр байна

Тодорхой хэмжээний орлоготой болж, хэрэглээгээ хангахыг хүсэхгүй хэн байх билээ. Тэгвэл өдөртэй ирээд эсвэл амралтын өдрүүдэд ажил хийчихээд хэдэн төгрөгтэй болох боломж өнөөгийн оюутан залууст байна. Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Б.Батбаатартай энэ талаар уулзаж ярилцлаа.
-Оюутнуудыг цагийн ажилд хамруулж байна гэсэн. Тэд хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?



-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” дэд хөтөлбөрийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг нийслэлд хэрэгжүүлэх ажлыг манай газар зохион байгуулах юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 40 гаруй томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, оюутан залуусыг цагийн ажилд хамруулах талаар ярилцахад тэд нааштай хүлээн авсан. Ер нь аж ахуйн нэгж, байгууллагууд оюутан залуусыг цагаар ажиллуулах захиалгыг өгдөг болж байна. Одоогийн байдлаар 101 оюутан цагийн ажилд хамрагдлаа. Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд 50 оюутан мод тарих ажилд оролцохоор болж байна.

-Цалин хөлсийн тухайд ямар хэмжээтэй байдаг бол? Тухайн ажиллуулсан байгууллага цалинг нь олгох уу?

-Мэргэжлийн ур чадвар шаардагдахгүй ажлыг оюутан залууст санал болгоно. Найман цагаас дээш ажиллуулахгүй. Цалингийн доод хэмжээ 10000 төгрөг байна. Энэхүү мөнгөний тавин хувийг буюу 5000 төгрөгийг нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас гаргах юм. Үлдсэн 5000 төгрөгийг нь тухайн байгууллага, аж ахуйн нэгж байгууллага өгнө. Цагийн ажил болохоор цалин хөлсийг өдөрт нь олгоно. Уг төсөлд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутан залуусыг хамруулна гэсэн байгаа. Гэхдээ хүсэлт гаргах юм бол бусад сургуулийн оюутнуудыг ч мөн хамруулах болно.

-Энэ төсөл хоёр жил хэрэгжээд өнгөрөх хэрэг үү? Оюунтан залуусын хүсч байгаа зүйл чинь энэ шүү дээ?

-Хэрвээ үр дүнтэй байх юм бол цааш нь үргэжлүүлнэ. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжүүлэх журамыг бид боловсруулж байна.
-Оюутан залуучууд ч бус жирийн иргэд ч цагийн ажил хийхийг хүсч байгаа. Энэ тал дээр хэр анхаарч байна вэ?
-Нийтийг хамарсан ажилд нэн ядуу амьдралтай иргэдийг хамруулж байна. Мөн л ажлынх нь хөлсийг өдөрт нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас олгох юм. Нэг өдрийн цалин нь 6000-7000 төгрөг байх юм. Нийтийг хамарсан энэхүү ажилд он гарснаас хойш 1505 иргэн хамрагдлаа. Мөн нийтийг хамарсан ажилд одоо ч хамрагдаж байгаа иргэд цөөнгүй бий. Хотын цэвэрлэгээ, тохижилтод эдгээр хүмүүс ажилладаг. Иргэд ч тодорхой хэмжээний орлоготой болж байгаадаа баяртай байдаг. Дээр нь хотын тохижилт, цэвэрлэгээ эрс өөрчлөгдөж байгаа болохоор энэхүү ажил маань нэлээд үр дүнгээ өгч байна

-Үүнээс гадна иргэдийг байнгын ажлаар хангах ажил хэр явагдаж байна вэ? Сүүлийн үед ажлын байрны захиалга эрс буурч байгаа гэж дуулдсан. Энэ үнэн үү?

-Шинээр ажлын байрны захиалга буурч байгаа нь үнэн. Энэ нь эдийн засгийн хямралтай шууд холбоотой. Манай газар дээр сул чөлөөтэй ажлын байрны захиалга 11189 байгаа. 6259 иргэнийг ажилд зуучлаад байна. Ажлын байрны нийт захиалгын 3303 нь шинээр ирсэн. Үүнийг өмнөх оныхтой харьцуулахад тодорхой хэмжээгээр буурсан байгаа л даа. Тийм учраас хямралын энэ үед иргэдээ ажлын байртай болгохын тулд цагийн болон нийтийг хамарсан ажлын хэлбэрийг нэвтрүүлж байна. Энэ нь их үр дүнтэй байгаа. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад гадна орчноо тохижуулах даалгаврыг өгч байна. Ингэснээр цагийн ажил тодорхой хэмжээгээр нэмэгдэхээр болж байгаа юм.

Эссэ хэрхэн бичих вэ?


ЭССЭ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?

Романтай адил эсссэ юуны тухай ч байж болно. Их сургууль болон коллэжуудад эзэмших ёстой хамгийн гол зүйл бол эссэ бичиж сурах байдаг. Эссэ гэдэг та өөрийн бодлоо ямар нэг тодорхой асуудал дээр илэрхийлэх, батлах тухай юм. Та нөхцөл байдлыг гарган тавиад, учир шалтгааныг нь харуулах ёстой.

1. Та эхлээд юуны тухай бичих гэж буйгаа уншигчидад хэлэх ёстой. Эхлээд тухайн сэдэв дээрх өөрийн бодлоо энгийнээр эхний хэсэгт бичих хэрэгтэй. Үүнийг та тухайн эссэгээ бичих хэв маягтаа тааруулан сонгох нь зөв.

2. Хүмүүст хандан бич. Та эхний хэсэгт бичсэн өөрийн бодлоо задалж нэг нэгээр нь дэлгэрүүлэх хэрэгтэй. Задлан бичиж буй зүйлүүдээ жишээ, тайлбараар нотолж задалсан хэсэг бүрээ өөрийн дүгнэлтээр хаах хэрэгтэй.

3. Та хүмүүст хандан хэлсэн зүйлээ дахин сануул. Тэгээд өөрийн эссэгээ төгсгөж, эцсийн бодлоо хэсэг өгүүлбэрт багтаан бич.
• Та хэрвээ үнэхээр сайн эссэ бичиж сурмаар байгаа бол сайн эссэчдээс жишээ авж, тэднээс суралцах хэрэгтэй. Волтайр, Жоан Дидион, Анние Диллард, Чарлэз Ламб, Ралф Валдо Эмэрсон, Торэау, , Шэллэй, Гор Видал зэрэг сайн эссэчид байдаг.

Хэрвээ та эссэ бичих талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл доорхи хаягаар орж үзээрэй.

ЭССЭ БИЧИХЭД БИ ЮУ АНХААРАХ ЁСТОЙ ЮМ БЭ?

Эссенээс юу олж мэдэхийг хvсдэг вэ?
Эссенээс таныг хувь хүний чинь хувьд олж харахыг хичээдэг. Мэдээж хичээл сурлагын байдал, ажлын туршлага, олсон амжилт чинь чухал. Гэхдээ эдгээрийг CV, Application Letter болон дүнгийн чинь хуулбараас харчихна. Харин эссенээс та хэн бэ, та юунд зорьдог, тэмүүлдэг, ямар үзэл бодолтой вэ гэх зэргийг олж харах гэдэг. Иймээс та өөрийгөө ямар өнцгөөс нь харуулах вэ гэдгээ маш сайн бодож, төлөвлөх хэрэгтэй. Эссег тань уншаад таны бусад материалыг харах сонирхол төрөх ёстой. Тэд таны эссег уншаад энэ сургуульд суралцахад тохиромжтой оюутан мөн үү гэдгийг тогтоохыг оролдоно.

Хэрэв эссенд өөрийнхөө давуу талыг бичээрэй гэсэн байвал өөрийгөө хариуцлагатай, ажилсаг, хөдөлмөрч, ухаантай зэргээр бичээд огт хэрэггүй. Мэдээж өөрийгөө хариуцлагагүй, залхуу, юм ойлгодоггүй гэж бичих хүн байхгүй. Харин үүний оронд та чөлөөт цагаараа асрамжийн газрын хүүхдүүдэд англи хэлний хичээл заадаг гэж бичсэн нь дээр. Мөн шалгаруулалтын комиссынхонд зүгээр л онц сурлагатан хэрэггүй, харин төрөл бүрийн салбарыг сонирхдог, нийгмийн идэвхтэй хүн чухал байдаг. Иймд та зуны улиралд одон орон судлалын нийгэмлэгт ажилладаг гэх мэтээр бичвэл уншиж байгаа хүндээ илүү сонирхолтой байж чадна.

Хэмжээ
Хамгийн гол анхаарах зүйл бол хэмжээ. Та заасан үгийн тооноос хэтрүүлж огт болохгүй. Энэ нь таныг аливааг задлан шинжлээд эргүүлэн дүгнэж, санаагаа товч тодорхой илэрхийлж чадаж байна уу гэдгийг чинь шалгаж байгаа хэрэг. Эссе бол таны сургуульд илгээж байгаа материалууд дотроос хянаж, хүссэнээрээ хийж болох цорын ганц зүйл гэдгийг ойлгоорой.

Шалгаруулалт
Олон мянган захиаг шалгалтын комиссынхон хэрхэн, ямар үзүүлэлтээр шалгаруулдаг вэ. Энэ талаар шилдэг сургуулиудын шалгалтын комисст багтдаг туршлагатай хүмүүсээс авсан судалгааг товчлон танилцуулья.

Тэд эссенээс юуг олж мэдэхийг хүсдэг вэ?
-Сурах чадвар: хөдөлмөрч чанар, сэтгэн бодох, задлан шинжлэх, дүгнэлт хийх чадвар

-Хувийн чанар: өөртөө итгэлтэй, үнэнч, зорилготой, манлайлагч байх, бусдыг араасаа дагуулах, өөрөө өөрийгөө хурцлах чадвар

- Мэргэжлийн ур чадвар: өөрийн сонгосон салбартаа амжилт гаргахад нөлөөлөх туршлагуудыг хуримтлуулсан уу, бусадтай харилцах, бусдыг удирдах чадваруудад суралцсан уу зэргийг таны эссенээс олж мэдэхийг хичээдэг. Мөн дараах 3 асуултанд хариулт олохын тулд тэд таны эссег уншдаг.

-Та энэ сургуульд элсвэл амжилттай суралцаж чадах эсэх

-Та анги, хамт олондоо шинэлэг байдлыг бий болгож чадах эсэх

-Та бусад өргөдөл өгөгчдөөс хэр зэрэг давуу талтай, онцлогтой байна.

-Ингээд таны эссэг уншиж дуусахад Та бол энэ сургуульд сурахаар заяагдсан, үнэхээр тохирсон хүн яах аргагүй мөн гэдгээ нотолж чадсан байх ёстой юм.

Эссег хэн уншдаг вэ?
Шалгаруулалтын комисс гэж байх бөгөөд тэдгээр хүмүүс жил бүрийн шалгаруулалтыг хийдэг, маш туршлагатай хүмүүс байдаг. Тэд ямар хүмүүсийг сургуульдаа оруулах дуртай байдгийн талаар баримжаа мэдээлэлтэй болохын тулд та сургуулийн веб хаягаар ороод FAQ буюу хамгийн түгээмэл тавигддаг асуулт болон түүнд өгсөн хариултуудыг уншсан байхад зүгээр.

Яаж шалгаруулдаг вэ?
Ер нь бүхий л сургуулийн сонгон шалгаруулалтын үе шат нь адил гэхэд болно. Эхний ээлжинд 1-2 мэргэжилтэн бүх материалыг уншина. Ямар ч байсан таны материал хугацаандаа очсон л бол уншигдалгүйгээр хогийн саванд орно гэж байхгүй. Мөн TOEFL, GRE, GMAT зэрэг шалгалтанд минимум оноог нь авсан байвал шүү дээ. Тэд нэг эссег уншихад 10-40 минут зарцуулдаг. Комисс өдөрт дунджаар 100 орчим эссе уншдаг гэсэн тооцоо бий. Тиймээс тэд эссений эхний хэдхэн мөрөөс л тухайн эссег сонирхолгүй, сонирхолтой зэргээр тархиндаа ялгачихдаг. Ингээд таны материал авах, татгалзах, тодорхойгүй гэсэн гурван хайрцагны нэгэнд орно. Хэрэв таны материал тодорхойгүй гэсэн ангилалд орвол дараагийн хүн уншина. Хэрэв тэр дахиад л тодорхойгүй гэвэл сургуульд элсэх таны магадлал буураад л байх болно. Хэрэв элсүүлэхээр бол таны материалыг деканд өгөх бөгөөд декан зөвшөөрвөл та тус сургуулийн оюутан боллоо гэсэн үг. Тэгэхээр та энэхүү тодорхойгүй гэсэн ангилалд орохгүйн тулд аль болох гайхалтай сайн, ер бусын онцлог, бусдаас эрс ялгарахуйц эссе бичихээс өөр аргагүй юм.

Анхаарах зүйлс
Та чухам юу илэрхийлэх гээд байгаагаа тодорхой бичих ёстой. Та бол энэ сургуульд заавал сурах ёстой хүмүүсийн нэг гэдгээ та 2-3 үндэслэлээр нотлох хэрэгтэй. Санаагаа ойлгомжтой илэрхийл. Таны эссе тодорхой, логиктой, сонирхолтой байх ёстой. Түүнээс биш энэ бол эрдмийн ажлын судалгаа, өөрийгөө магтсан зохион бичлэг биш. Хөгжилтэй, сонирхолтой. Оновчтой хошигнож чадсан хүмүүс бусдад дандаа таалагддаг.

Сайн эссе бичихийн тулд:
-Ямар хэсгүүд дээр төвлөрөхөө тодорхойл

-Дарааллаа гарга

-Амьдралд тохиолдсон болсон явдлуудаасаа дурьдаж болно

-Танд энэ чиглэлээр сурахын юу нь сонирхолтой байгаа, юу сурахыг хүсч байна гэдгээ илэрхийл

- Эссены эхлэл ердийн “саарал” биш, харин богино түүх, ишлэл үг, асуулт, дүрслэлээс эхэлж болно.

-Эссены төгсгөл нь гол хэсгүүдээ тодотгосон байх ёстой

-Бичиж дууссан эссэгээ хамгийн багадаа гурван удаа унших хэрэгтэй

-Өөр хэн нэг хүнд өгч уншуулаад санал, анх буусан сэтгэгдлийг нь сонсох

- Өөрөө өөртөө чангаар унших хэрэгтэй

Муу эссе бичихийн тулд:
- Би 19** онд төрсөн, Намайг тэр гэдэг… гэх мэтээр эхлэх

- Эссены оронд товч намтраа бич

-Сонирхолтой, хөгжилтэй биш харин инээдэмтэй юм бич

-Уран яруу, уянгын халилтай үгээр бөмбөгд

-Компьютерийн зөв бичгийн дүрэм шалгагчид 100% найд

-Нийтлэг, ерөнхий, мэдээжийн зүйл бич

-Яагаад дунд сурсан, ажлаа олон дахин сольсон зэрэг дутагдлуудаа хаацайлан, тайлбар бич

-Худал зүйл санаанаасаа зохион, өөрийгөө илт дөвийлгөн бич

Monday, March 23, 2009

Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр 03.24



Та бүхэнийг Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөртэй нэгдэхийг уриалж байна. 

Сүрьеэ бол эдгэрдэг өвчин тиймээс та урьдчилсан сэргийлэх үзлэгт байнга хамрагдаж байна уу?Баярлалаа.


Wednesday, March 4, 2009

Мартын 8 мэндийг нийт эмэгтэйчүүддээ хүргэе!


Монголынхоо нийт сайхан эмэгтэйчүүд болон Хайрт ээж Р.Төмөрсүх, Хайрт эгч Н.Одгрэл, Н.Энхгэрэл, Хамгаас хайрт найз охин миний амьдралын утга учир болсон Д.Амгаландаа  болон намайг таньдаг бүх эмэгтэйчүүдэд Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрийн мэндийг хүргэхийн ялдамд :
Олны дунд Од мэт гялалзаж
Бусдын дунд бурхан мэт шүтэгдэж
Олондоо нэртэй түмэндээ цуутай
Онцгой нэгэн болохыг хүсээд

Бүсгүй та энэ ертөнцийн чимэг нь
Бүсгүй та бүтээлч үйлсийн эзэн
Бүсгүй та бурханаас хайрласан эрдэнэ
Бүсгүй та бүүвэйн дуугаараа Дэлхийг уяраана... /МВат-аас/

Saturday, February 21, 2009

Нутагтаа харих цаг болжээ.../02.21/



Гэртээ харих цаг болжээ. Хүн бүхэнд төрсөн гэр нь сайхан байдаг гэж боддог шүү. Би гэртээ хариагүй нилээн уджээ. Энэ удаад нэг нутаг буцаж ийжийдээ Сарын юм бэлдэхэд нь тусладаг юм билүү. Өчигдөр найз охиноо гэрт нь үдэж өгсөн харин өнөөдөр би удахгүй нутагийн зүг жолоо мушгих гэж байна.

Нэг л нутаг явна гэсэн чинь гоё байна шүү. Харин жаахан удаан явах нь л онцгүй байна. Бас найз охинтойгоо хамт биш болохоор муухай л байна. Найз охин минь амьдралын гэрэл гэгээ шүү дээ. Түүнгүйгээр би яаж амьдрах байсан болоо. Түүнийгээ олсондоо маш их аз жаргалтай байгаа.Өдөр бүр л түүнтэйгээ хамт байж түүнийхээ хөөрхөн сайхан царайг харж аз жаргалыг мэдэрдэг. Хүн бүхэн л сайхан хайр сайхан амьдрал, аз жаргалтай төгсгөлд дуртай байдаг шиг би тийм хүмүүсийн нэг болсондоо туйлын их аз жаргалтай байна.

Амгаа найз нь чамдаа хязгааргүй их хайртай.

Monday, February 9, 2009

Аз жаргалтай өдрүүд...


Миний хайрт наддаа ирж үнэхээр сэтгэл санаа гоё байна шүү. Амралтынх нь хэдэн өдрүүдийг яаж давж туулснаа ч мэдэхгүй байна. Үнэхээр хүлээлт гэдэг агуу зүйл юм байналээ тэр тусмаа хамгаас хайрладаг хүнээ хүлээх шиг агуу сайхан зүйл гэж байдаггүй би анх удаа л мэдэрсэн. Би өмнө хүнтэй олон удаа найзлаж байгаагүй тэгээд ч тэр хугацаа урт ч байгаагүй энэ удаад би харин жинхэнэ агуу хайраа олсондоо туйлын их аз жаргалтай байгаа. Энэ хайраа насан туршдаа л хайрлахыг хүсэж байна. 


Хүний хайрын гэгээн мөчүүд гэж байдаг бол минийх одоо л эхэлж байна. Би түүнтэйгээ үргэлж хамт байж түүндээ бүхэнээ зориулж түүнийхээ төлөө хийхийг хүсэж байгаа бүхэнээ л хийхийг хүсэж байна. Түүний минь өчүүхэн хэсэг энэ жижигхэн блог. Энд би түүндээ хэлж чадахгүй байгаа, түүндээ хийж чадахгүй байгаа бүхэнээ хийж гүйцэлдүүлэх болно. 

Энэ хорвоо дээр бүх хайртай хосуудад аз жаргалтай хайр дурлал гэж байдаг харин түүнийгээ олвол бүү алдаарай л гэж хэлмээр байна. Хүн бүхэнд би түүнийгээ л гайхуулна, түүнийгээ магтана. Яагаад гэвэл тэр минь амьдралын утга учир учраас...

Миний аз жаргалтай өдрүүдийг авчирсан чамдаа баярлалаа...

Sunday, February 1, 2009

Чи минь удахгүй наддаа ирнэ

Чи минь удахгүй наддаа ирнэ
Чихэнд чинь би хайртай гэдгээ хэлнэ
Чангаас чанга тэвэрч үнсэнэ
Чамтай минь хэн ч эгнэшгүй би нотлоно

Чи минь удахгүй наддаа ирнэ
Чамгүй байсан хэдэн өдрүүд
Яг л ял шийтгэл шиг л санагдсан ч
Чамайгаа хүлээх сайханг би мэдэрсэн

Чи минь удахгүй наддаа ирнэ
Чи минь наддаа ирэх болохоор
Чихэр авсан бяцхан хүү шиг би баярлана
Чангаас чанга инээж хөөрнө

Чи минь удахгүй наддаа ирнэ

Өдөр хоногийн урт гэдгийг
Өнөөдөр л би ухаарлаа
Өглөө бүр сэрэхдээ чамайг л хажууд байна гэж бодно
Өдөн хөнжилдөө харин би нулимстай үлдэнэ

ЗА хөөрхий удахгүй амралтын хугацаа дуусч найз охин маань ирэх болж байна. Түүнийгээ маш их санасан шүү. Харин ирэх нь дөхсөн чинь сэтгэл их хөдөлж байна гээч. Хүлээх ч хэцүү юмаа. Өнөөдөр 02,01н бараг 02.06н гэхэд ирчихнэ гэсэн. Тэгэхээр одоо 4-5 хоног л хүлээх үлдлээ. Хийсэн юмаа түүндээ харуулна гэж бодохоор гоё байна шүү.

Sunday, January 25, 2009

Миний блогын утга учир

Энэхүү блогыг нээх болсон гол зорилго нь өөрийн хайртай найз охинд Амгаландаа зориулахын төдийгүй, Өнөөгийн Монголын нийгэмийн аливаа зүйлүүдийг нээн дэлгэж олонд таниулахыг зорьж хичээсэн болно.