This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Showing posts with label Улс төр. Show all posts
Showing posts with label Улс төр. Show all posts

Saturday, October 6, 2012

Монгол Банкны Дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугар гэнээ...ХАХА


Монгол улс, төр засаг минь юу л болоод байна даа. Ард миньдээ ингэж хатуу хандах ёстой юм гэж үү. Монгол Банкны Дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугар гэж 25 настай залууг сонголоо гэдэг мэдээг уншаад миний бие маш ихээр цочирдлоо.

Sunday, October 10, 2010

Од болохын учир /Хошин өгүүллэг/


Ард түмэн тэднийг мартчих гээд байгаа учраас хөөрхий улстөрчид байнга хэрэг төвөгт орж, сонин хэвлэлийн од болохоос өөр аргагүйд хүрдэг байх юм. Мартагдана гэдэг улстөрчийн хувьд үхэл учраас тэр.

Thursday, July 16, 2009

Элбэгээ ерөнхийлөгчөө, энэ Ц.Жанлавыг хар даа


Элбэгээ ерөнхийлөгчөө, энэ Ц.Жанлавыг хар даа

-Монгол улс хуультай гэдгийг мэдрүүлээд өгөөч, Ц.Жанлав, Л.Амгалан мэтийн эрх дархтнуудад…-Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй, хоёр орон сууц болон хоёр байгууламжаа бусдад худалдаж олсон 50 сая төгрөгийн орлого, “Дорнод бөхийн өргөө”-нөөс олдог орлогоо нуун дарагдуулсныг Авлигатай тэмцэх газар тогтоосон билээ. Энэ нь Ц.Жанлав даргын хувьд огцруулах хангалттай үндэслэл байсан юм. Учир нь Авлигын эсрэг хуульд төрийн улс төр, захиргаа тусгай албан тушаалд байнга, эсвэл түр хугацаагаар томилогдсон буюу тусгай албан сонгогдсон албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон захиргааны албан тушаалтан зэрэг этгээд хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсвэл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно гэж тодорхой заасан байдаг. Авлигатай тэмцэх газар Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавын хууль зөрчсөн, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан болохыг Ерөнхий сайд С.Баярын сонорт хүргэсэн ч тусыг эс олов. Нохой сүүлээ… гэгчээр Ерөнхий сайд АТГ-аас ирүүлсэн шаардлагыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорт илгээжээ. Харин Б.Долгор сайд Дорнод аймгийн ИТХ-ын мэдэлд шилжүүлснээр эл хэрэг ёстой л “нохойн баас” болж хувирсан.
Учир нь Дорнод аймгийн Н.Хүрэлбаатар тэргүүтэй ИТХ-ын тэргүүлэгчид “Засаг дарга Ц.Жанлав хөрөнгө орлогоо худлаа мэдүүлсэн эсэх нь хамаагүй, сайн ажилладаг учраас огцруулахгүй” хэмээн 18 тоот тогтоол гаргасан юм. Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Засаг даргын асуудлыг аймгийн ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ авч хэлэлцээд, олонхийн саналаар шийдвэрлэх ёстой. Гэтэл зөвхөн ИТХ-ын тэргүүлэгч хэдхэн хүн шийдэж, тогтоол гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэн 18 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар Авлигатай тэмцэх газраас Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дагуу Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх хэргийг авч хэлэлцээд ИТХ-ын 18 тоот тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Харин Дорнодын ИТХ гэж хуулиас дээгүүр орших, том “толгойтой” байгууллага шүүхийн эл шийдвэрийг үл ойшоож, Ц.Жанлав даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлынхаа жагсаалтаас нэг мөсөн хасчээ. Ингээд Ц.Жанлавын гэх тодотголтой хэрэг үндсэндээ замхрах тийшээ хандлаа.
Хуулийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй гэдэг хэрнээ амьдрал дээр Ц.Жанлав шиг байж, араа дааж чадвал хууль зөрчиж болохын тод жишээ нь энэ бололтой. “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэгчээр хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Засаг дарга Ц.Жанлав хээвнэг ажлаа хийгээд явж байх юм. Хууль зөрчсөн Засаг дарга, хууль зөрчсөн Засаг даргаа хууль зөрчиж өмгөөлж авч үлдсэн, шүүхийн шийдвэрийг үл хайхрагч Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд хэн, хэзээ, ямар хариуцлага тооцох нь өнөө хэр бүрхэг байна. Түүнчлэн нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга хатагтай Л.Амгалан хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн хэрнээ гэмгүй царайлаад ажлаа хийгээд явж байгаа нь бас л Ц.Жанлав шиг араа дааж чадсаных биз ээ. ИТХ, Ерөнхий сайд хүртэл эл хэргийг үл тоосон болохоор одоо эцсийн найдвар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж л болж үлдэх шив. Шударга л байцгаая л даа.

www.sonin.mn-ээс авав...

Sunday, June 21, 2009

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багаа бүрдүүлж эхэллээ

Монгол улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Бүрэн эрхээ хүлээн авсан Ерөнхийлөгч анхныхаа зарлигыг гаргаж, өөрийн багт ажиллах хүмүүсийг тодруулж эхэлжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕТГ-ын даргаар Д.Дорлигжавыг томилсон байна. Мөн Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөхөөр н.Отгочулуу, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр Г.Ганзориг, Ерөнхийлөгчийн аюулгvй байдлын зөвлөхөөр М.Батчимэг , Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр С.Батзаяа нар томилогджээ.
Д.Дорлигжав нь МУИС төгссөн. Хуульч мэргэжилтэй. МоАХ, АН-ыг үүсгэн байгуулалцаж, МУ-ын шадар сайд, БХЯ-ны сайд, УБЭҮ-ийн ерөнхий захирал, АН-ын дарга, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, АН-ын е.н.б-ийн даргаар ажиллаж байсан улс төрч билээ. Харин н. Отгочулуу нь Германд эдийн засгийн боловсрол эзэмшиж, эдийн засгийн загварчлал буюу эконометриксоор мэргэшсэн залуу судлаач бөгөөд “Хас” банкинд газрын даргаар ажиллаж байсан байна. Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Г. Ганзориг ЗХУ-ын Краснадор хотын Губаны их сургууль, АНУ-ын Калифорнийн их сургууль төгссөн хуульч мэргэжилтэй. Энэ албанд томилогдохоосоо өмнө “Ганзориг консальтинг” компанийн захирлаар ажиллаж байжээ. Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөхөөр томилогдсон М.Батчимэг стратеги судлаач мэргэжилтэй. Тайвань дахь Монгол улсын төлөөлөгчийн газрын захирал, “МCS” групп, “Энержи Ресурс” компаний зөвлөхөөр ажиллаж байсан. Монгол улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Батзаяа сэтгүүлч мэргэжилтэй. “МН-25 р суваг “, Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч, “NTV” телевизийн мэдээллийн албаны даргаар ажиллаж байжээ. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажилдаа шуурхайлан орж, юуны түрүүнд тамгын газрынхаа томилгоог яаралтай шийдэж буй бололтой.


Wednesday, June 17, 2009

Ерөнхий сайд С.Баяр: Монгол Улсын үүд хаалга таны хувьд байнга нээлттэй байх болно



Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал ноён Дэвид Долларыг өөр ажилд томилогдсонтой нь холбогдуулан зургадугаар сарын 16-нд Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд С.Баяр ноён Долларыг АНУ-ын Төрийн сангийн БНХАУ дахь Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төлөөлөгчөөр ажиллах болсонд хувиасаа болон Монгол Улсын Засгийн газрын өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.


Дэлхийн банк бол манай томоохон гадаад түнш юм. Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагаа 1991 оноос хойш өргөжин хөгжсөн. Дэлхийн банкнаас Монгол Улсын шилжилтийн үйл явцыг дэмжих, санхүүгийн салбарын шинэчлэл явуулах, дэд бүтэц, хүний нөөцийн бололцоог дээшлүүлэх чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд бид талархаж байдаг. Монгол Улсыг хариуцсан захирлаар таны ажилласан өнгөрсөн 5 жилийн хугацаанд манай улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд тогтвортой амьжиргаа-2, засаглалыг дэмжих, эрчим хүчний, уул уурхайн техник туслалцааны, хөдөөгийн боловсролыг дэмжих, хувийн салбарыг хөгжүүлэх, малын индексжүүлсэн даатгалын зэрэг олон томоохон, шинэлэг төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Дэлхийн банкнаас 2009-2011 онд Монгол Улсад үзүүлэх зээл, тусламжийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг батлуулахад Та ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Үүний үр дүнд Монгол Улсад нийтдээ 90 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, тэр дундаа улсын төсвийн хүндрэлийг даван туулахад 60.0 сая ам.долларын “Хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хөтөлбөрийг тохиролцсон явдалд сэтгэл ханамжтай байна гэж Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу 2009 оны хоёрдугаар хагас жил нь Монгол Улсын Засгийн газрын хувьд ОУВС-гийн Стэнд-бай хөтөлбөр болон Дэлхийн банкны Дунд хугацааны стратегийн баримт бичиг, тэр дундаа удахгүй эхлэх Хөгжлийн бодлогын зээлийн нөхцлүүдийг ханган ажиллаж, эдгээр үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл болон хоёр талын хамтын ажиллагааны гол түншүүддээ нотлон харуулах маш чухал цаг үе гэдгийг сайтар ойлгож байна. Монгол Улсын өмнө тулгараад байгаа санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас маш яаралтай шийдвэр гарган үзүүлж байгаа санхүүгийн тусламж, хөнгөлөлттэй зээл, бодлогын зөвлөмж нь илүү хүндээр тусч болох байсан хямралын сөрөг үр дагаварыг багасгах, улмаар хүндрэлээс харьцангуй бага хохиролтой гарахад ихээхэн ач холбогдолтой болж байна гэж манай Засгийн газар үздэг. Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар Дэлхийн банкнаас саяхан гаргасан тоймд дурьдсан цаашид анхаарал хандуулбал зохих асуудлууд, үүний дотор арилжааны банкны тогтолцоонд учирч байгаа эрсдэл, хүндрэлийг багасгах, эрсдэлийг зохистой удирдах асуудалд Засгийн газар, Төв банкнаас онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
Монгол Улсад учраад буй эдийн засгийн хямралыг даван туулах, ирээдүйн хөгжлийн суурь болох уул уурхайн салбарыг дэмжих, үүнээс Говийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын зүгээс Дэлхийн банкнаас олгох хөнгөлөлттэй зээл, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид улам нягт хамтран ажиллахыг хүсч байна. Хэдийгээр та Дэлхийн банкны үйл ажиллагаанд цаашид оролцохгүй болж байгаа боловч АНУ-ын Төрийн сангийн төлөөлөгчийн хувьд АНУ-ын болон Монгол Улсын Засгийн газар хоорондын цаашдын хамтын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар байх болно гэж бид бүрэн итгэж байна.
Уламжлалт нүүдлийн соёл иргэншил бүхий монгол гэрийн үүд хаалга цоожгүй байдгийн адилаар Монгол Улсын үүд хаалга таны хувьд байнга нээлттэй байх болно. Таныг тааламжтай цагтаа Монгол улсад айлчилж байхыг урьж байна хэмээн Ерөнхий сайд С.Баяр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Tuesday, May 26, 2009

Б.Баабар Авилгатай тэмцэх газрын дарга болох уу?



Монгол улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Цахиагийн Элбэгдорж ялалт байгуулсан билээ. Монгол улс хэдийгээр Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш ч гэлээ Ерөнхийлөгчийн эрх, үүрэг чамгүй их, ер нь бол Монгол бараг холимог хэлбэрийн засаглалтай гэж болохуйц орон гэж зарим судлаачид үздэг. Үнэхээр ч шүүх, прокурорыг томилох, Авлигатай тэмцэх газар, төрийн албаны зөвлөл, элчин сайдуудыг санал болгож, томилох гээд албан тушаалтай холбоотой эрх л гэхэд маш их. 

Сонгуулийн урьдчилсан дүн




Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан байдлаар гарсан дүнг танилцууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын хэмжээнд төрийн тэргүүнийг сонгох энэ удаагийн сонгуульд 1 сая 97 мянган сонгогч саналаа өгснөөс 562459 сонгогч Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржид, 520805 иргэн МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярт тус бүр саналаа өгсөн аж.

Үүнийг хувьд шилжүүлбэл улсын дүнгээр Ц.Элбэгдорж 51.24, Н.Энхбаяр 47.44 хувийн санал аваад байна. Аймгийн дүнгээр нэр дэвшигч Ц.Элбэгдорж 48.28, Н.Энхбаяр 50.31 хувийн санал авчээ. Нийслэл Улаанбаатарт Ц.Элбэгдорж 55.9, Н.Энхбаяр 43.21 хувийн санал авсан гэсэн урьдчиласан дүн гараад байгаа юм байна.


Thursday, April 30, 2009

«Вместе победим» ба хоёр «Э»-ийн ХЭМЖҮҮР


Ц.ЭЛБЭГДОРЖ, Н.ЭНХБАЯР-BRAND NAME



2005 оны сонгууль санаанд орж байна. “Гоё сонгууль” хэмээх үг нийслэлийн төв гудамжаар нэг үзэгдэж, брэндийн костюмтай нэр дэвшигчдийн хөрөг өнгө өрсөлдөн оршицгоож байсан сан. Есөн онд Тоё сонгууль” сураггүй. Бүр бараа ч үгүй. Хоёр “Э” хөшигний цаанаас ил гарцгааж, эгэл ардуудтай гар барин, хөгшдөд цайных нь сүүг авч өгсен шигээ PR-дацтааж байна. Тэдний хэн, хэн нь энэ удаад сурталчилгааны зурагг хуудаст ач холбогдол өгсөнгүй. Учир нь Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр бол Монголын улс төр дэх brand name. Чансаатай брэндийг сурталчилдаггүй биз дээ. Гэхдээ хоёр “Э”-ийн чухам хэн нь жинхэнэ брэнд болохыг сонгуулийн эцсийн дүн л харуулна. Түүнээс биш 2005 онд нэгэн улстөрчийн хэлж байсанчлан аймшгийн киног санагдуулам хар, улаан хосолсон зурагт хуудсыг хоёр “Э” ямар автобусны буудлын орчимд наалтай нь биш дээ. Рейтинг нь навс унана биз дээ.
2005 оны сонгууль санаанд орж байна. Тоё сонгууль” хэмээх үг нийслэлийн төв гудамжаар нэг үзэгдэж, брэндийн костюмтай нэр дэвшигчдийн хөрөг өнгө өрсөлдөн оршицгоож байсан сан. Есөн онд “Гоё сонгууль” сураггүй. Бүр бараа ч үгүй. Хоёр “Э” хөшигний цаанаас ил гарцгааж, эгэл ардуудтай гар барин, хөгшдөд цайных нь сүүг авч өгсөн шигээ РR-дацгааж байна. Тэдний хэн, хэн нь энэ удаад сурталчилгааны зурагт хуудаст ач холбогдол өгсөнгүй. Учир нь Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр бол Монголын улс төр дэх BRAND NAME. Чансаатай брэндийг сурталчилдаггүй биз дээ. Гэхдээ хоёр “Э”-ийн чухам хэн нь жинхэнэ брэнд болохыг сонгуулийн эцсийн дүн л харуулна. Түүнээс биш 2005 онд нэгэн улстөрчийн хэлж байсанчлан аймшгийн киног санагдуулам хар, улаан хосолсон зурагт хуудсыг хоёр “Э” ямар автобусны буудлын орчимд наалтай нь биш дээ. Рейтинг нь навс унана биз дээ.

КОММЕРСАНТЪ
Ширээн дээр минь Коммерсанть сэтгүүлийн 2005 оны №1 дугаар байна. МАХН-ын дарга С.Баярын унших дуртай сэтгүүл гэсэн л дээ. В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2004 оны сонгуульд Д.Медведевтэй адил Коммунист намын нэр дэвшигчийн цорын ганц хүчтэй өрсөлдөгч нь байсан. Тэрбээр “коммунист” өрсөлдөгч болох Николай Харитоновыг 71,31:13,69-ийн харьцаатайгаар ялж байв. Орос тагнуулчид хаана, хаана “аюул” нүүрлэж байсныг Коммерсанть хүснэгтээр харуулжээ. Старобалтачево суурин, Балтачевскийн район, Татарын Нурлатский район, Кабардино-Балкарын Баксанский районы сонгогчид тэр чигтээ В.Путиныг дэмжсэн бол Оренбург, Приморийн хязгаар, Белгородынхон түүний зүрхэнд шар ус хуруулж байсан аж. Москва, Санкт-Петербургийн элит гаралтай сонгогчид УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр дөчин мянгатынхан орцныхоо үүдэнд “Бид сонголтоо хийсэн тул сурталчилгааны материал үзэх шаардлагагүй” хэмээн нааж байсантай адилхан хандлагыг штабын ажилтнуудад гаргажээ. Энэ удаад хоёр “Э”-ийн гоё зурагтай сонин, сэтгүүл гэр хорооллын хөгшчүүдэд нэг их очихгүй байхыг бодоход тэдний тактик брэнд нэрээ хадгалахад оршиж буй бололтой. Ер нь Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрыг мэдэхгүй монгол хүн гэж хаа байх вэ.
УИХ-ын сонгууль болгоноор МАХН-ынхныг олонхиор сонгодог аймаг, дүүргүүд бий. Өнгөрсөн жилийн сонгуулиас ажихад, тэдний тоо цөөрсөөр. Лав л МАХН-ыг хэдэн жилийн туршид дархалсан Сүхбаатар, Дорноговь аймагт засгийн эрхийг Ардчилсан намынхан барих болсон. Хан-Уул дүүрэг ч мөн ялгаагүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэчнээн аймаг, дүүрэг “цэнхэртэх”-ийг хүлээж л байя. Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймаг бол угаасаа “цэв цэнхэр”.

Д.МЕДВЕДЕВИЙН УРИА БА “ЦУВАА ЗУРГАА”
Хойд хөршийн гурав дахь Ерөнхийлөгч Дмитрий Медведев “Вместе победим” буюу “Хамтдаа ялцгаая” хэмээх хоёрхон үгээр Коммунист намаас нэр дэвшсэн Геннадий Зюгановыг өнгөрсөн жил нокаутанд оруулсан.
Ардчилсан намын сонирхолтой фигур Л .Гүндалайн хэлсэнчлэн “Цуваа зургаа”-ийн зарчим Д.Медведевийн уриаг эрхгүй санагдуулаад байгаа юм. Ц.Элбэгдоржийн ард Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Г.Батхүү, Л.Гүндалай, Р.Гончигдоржнар цувран жагсч, журмын нөхрөө дэмжиж байна. “Цуваа зургаа” хаа ч цуг явааг телевизийн мэдээгээр харуулна. “В.Путины утсан хүүхэлдэй” хэмээн тэрслүү үгтэй улстөрчдөд шоглуулдаг Д.Медведевийг тагнуулч В.Путинээс гадна “Нэгдсэн Орос” нам тэргүүтэй таван нам дэмжсэн. Тэгвэл Ц.Элбэгдоржийг Иргэний зориг болон Ногоон намынхан дэмжинэ гэсэн. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын ард хэн байгаа бол. Мэдээж хэрэг, намынх нь лидерүүд бий. Гэвч У.Хүрэлсүхээс бусад нь нэг л “тод” харагдаж өгөхгүй юм. Нөгөө Ч.Улаан, Ц.Нямдорж, М.Энхболд нар хаачив. Басхүү “Н.Энхбаярын фракци” гэгддэг “Элсний 13″ таг чиг. Ажин түжин байхыг бодоход, Н.Энхбаярынхан хөшигний цаана нууц үйл ажиллагаа явуулж байгаа юм байлгүй дээ. МАХН-ын гишүүн зарим бизнесмэн сонгуульд хандив өргөх, энэ тэрээс нь залхан намынхаа байраар ч орохгүй байгаа гэсэн. Гэхдээ л тэд Эзэнбаяртайгаа нүүр тулахгүй байна ч гэж юу байх вэ дээ. Айдас лав тэдэнд бий.

Одоо хэнийх нь ээлж вэ?
УИХ-ын гишүүн З.Энхболд нэгэн сонин гаргалгааг хийнэ лээ. Хойд хөршид халзан, халимагтай улстөрчид төрийн эрхийг барьсаар ирж. В.И.Ленин, И.Сталин, Н.Хрущев…, В.Путин, Д.Медведев гэх мэтчилэн. Харин манайд бол эсрэгээрээ. Халзан толгойтой улстөрч тийм ч олон байдаггүй юм байна. Харин өндөр, нам, өргөн, нарийн нь бол бий. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр.Тэднийг харьцуулаад үз дээ. Нурууны өндөр, намын харьцааг тэднээс олж харах боломжтой. Эрхэм гишүүний гаргалгаанаас дүгнэвэл, намхан нуруутай эрхмийн ээлж есөн онд ирсэн. Сонирхолтой нь, энд мөнөөх урт шар дээлний торгонд хэмнэлт хийх боломж ч харагдаж байгаа. Санхүүгийн хямралд орчихоод байна шүү дээ, бид.