This is default featured slide 1 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 2 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 3 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 4 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 5 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
Sunday, February 10, 2013
АЛТАНГЭРЭЛ-ийн ENG - MON толийг татаж авахаар
Friday, November 26, 2010
Monday, September 20, 2010
Гар утастай ХУВЦАС зохион бүтээжээ

"М-дресс" хувцасны шошгонд СИМ КАРТАА хийснээр дугаарт нь ирсэн дуудлагыг хүлээн авах боломжтой. Шинэ төрлийн хувцасны хэрэглэгч дуудлага ирэхэд гараа чихнийхээ ойролцоо авахад л дуудлага хүлээн авах бол гараа доош буулган утасны яриагаа таслах аж. Энэ хувцсыг Лондоны хувцас загварын "CuteCircuit" компани бүтээсэн байна. Хувцастай утас нь дуудлага хүлээн авах хэд хэдэн төрлийн хонхны аятай хэдий ч хадгалах дугаарын тоо хязгаартай тул гадагш дуудлагыг тухайн дугаар руугаа л хийх юм. хар даавуун материалтай уг хувцсыг 2011 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ч үнийн хувьд тодорхой тогтоосон ханш гараагүй байгаа аж.
"Гар туас авч явахаас залхуурсны улмаас олон чухал дуудлага алддаг. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд их тохиодог. Харин шинэ төрлийн хувцас таныг хээнцэр харагдуулахаас гадна үргэлж харилцаа холбоотой байлгана" гэж CuteCircuit компанийн сайтад бичсэн байна.
Saturday, September 11, 2010
Мэдрэгчтэй шинэ үеийн хулгана

2010 оны 09-р сарын 02-ны өдөр “Microsoft” компани шинэ бүтээгдэхүүнийхээ нээлтийг хийлээ. Гэхдээ энэ нь шинэ программ, үйлдлийн систем биш “Arc Touch” нэртэй компьютерийн хулгана. Шинэ үеийн хэмээн тодорхойлоод буй энэ “хулгана” мэдрэгчтэй, өөрийн хүссэнээр хэлбэрийг нь өөрчилж болдгоороо ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс онцгойрч байгаа хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.
Хэрэглэгчид авч явахад авсаархан, гарт эвтэйхэн байх гэсэн шалгуураар компьютерийн хулганаа сонгодог. Тэдний эл шалгуурт төгс нийцэх бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорилгоо болгосон “Microsoft” компанийн зохион бүтээгчид “Arc Touch”-ийг хийсэн нь энэ аж.
Гэхдээ тус компани шинэ үеийн хулганаараа анхдагч болж чадаагүй. “Apple” компани “Magic Trackpad” хэмээх товчлуургүй төхөөрөмж үйлдвэрлэсэн нь “хулганыг” орлох чадвартай. Сонирхолтой нь, мэдрэгч бүхий “хулганыг” шинэ зууныхны хэрэглээ болж чадахгүй хэмээн зарим мэргэжилтэн үзэж байна.
Харин үүнд “Microsoft”-ын гэр ахуйн цахилгаан хэрэгслийн тасгийн ерөнхий менежер Бретт Острум “Компьютерийн хулганын хувьслыг эсэргүүцэж байгаа анхны тохиолдол биш. Гэхдээ хэрэглэгчид бүтээгдэхүүний гадаад хэлбэрээс илүү гарт эвтэйхэн байдлыг чухалчилдаг.
Тиймээс манай бүтээгдэхүүн амжилт олно гэдэгт итгэлтэй байна” гэсэн хариу өгчээ. AAA төрлийн зайгаар ажилладаг “Arc Touch”-ийн үнэ 70 фунт стерлинг байх бөгөөд ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гарах гэнэ.
Мэдээллийн эх сурвалж : www.mongolnews.mn
Секундын дотор гар утас цэнэглэх технологи боловсруулжээ
Цахилгаан цэнэгийг хэдхэн хоромд хуримтлуулж, хөдөлгүүрийг шаардлагатай энергиэр хангах конденсаторыг тэд зохион бүтээжээ. Энэ дэвшилт технологийг ашиглан долоо хоног дахин цэнэглэхгүйгээр ажиллаж чадах смартфон, эсвэл нэг хоногийн турш цэнэгээ барих зөөврийн компьютерийг зохион бүтээх боломжтой болсон аж.
Эрдэмтэд энэ конденсаторыг аль болох хямд өртгөөр үйлдвэрлэлд нэвтрүүлж олонд хүргэхийг зорьж байна.
Мэдээллийн эх сурвалж : www.mongolnews.mn
Wednesday, September 1, 2010
Хичээлийн Шинэ Жилийн Мэнд хүргэе!(2010-2011)

2010-2011 оны Шинэ Хичээлийн Жилийн мэндийг Монголынхоо Нийт Эрдэмтэн багш, оюутан залуус, сурагчид та бүхэндээ хүргэн мэндчилж байгаадаа таатай байна. Ингээд амжилт бүтээлийн ургац болсон ЕБС, Их дээд сургуулийн оюутан залуус та бүхэндээ сурлага хөдөлмөр, урлаг спортын арвин их ургацтай байж юу сансан есөн хүсэл тань сэтгэгчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!
Tuesday, October 27, 2009
Цай үүссэн түүхээс...
Wednesday, August 26, 2009
Хүн дунджаар 100 насална
Гэхдээ хүн төрөлхтөн өөх тосноос бүр мөсөн татгалзаж чаддаггүй учраас эмч, эм зүйчид нь хүнийг урт удаан амьдруулах өөр арга зам хайх болсон юм. Харвардын эрдэмтдийн бүтээсэн энэхүү бэлдмэлийг одоогоор Резвератрол гэж нэрлэдэг бөгөөд найрлагад нь зөвхөн улаан усан үзмэнд байдаг ургамлын бодис ордог байна. Энэхүү "anti aging wonder" нь зөвхөн нас уртасгаад зогсохгүй хүний биед тухайлбал, зүрхний үйл ажиллагааг дэмжиж, зарим төрлийн хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх юм. Францын ард түмэн орой бүр хундага дарс хүртэж байвал эрүүл байхаас гадна урт насалдаг хэмээн ярьцгаадаг билээ.
Sunday, June 21, 2009
Хүн амьдралынхаа туршид 27 кг үхэжсэн арьс гадагшлуулдаг
Эрдэмтэд дэлхийг хүнгүйгээр төсөөлөв
Шинээр магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын мэдээлэл
Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагууд
/2009 оны 6 дугаар сарын байдлаар/
А.Хоёр дахь удаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургалтын байгууллагууд
1. Боловсролын их сургууль
2. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
3. Монгол улсын их сургууль
4. Шинжлэх ухаан технологийн их сургууль
5. Хөдөө аж ахуйн их сургууль
6. Соёл урлагийн их сургууль
7. ЭМШУИС-ийн харъяа Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны коллеж
8. Ховд их сургууль
9. ЭМШУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь Анагаах ухааны коллеж
10. СУИС –ийн харъяа Соёлын дээд сургууль
11. Дархан-Уул аймаг дахь Техникийн коллеж
12. МУИС-ийн харъяа Завхан дахь Эдийн засгийн сургууль
13. Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
14. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль
15. Барилгын коллеж
16. ЭМШУИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны коллеж
17. Улаанбаатарын их сургууль
18. Хүнсний технологийн коллеж
19. Батлан хамгаалахын их сургууль
20. МУБИС-ийн харъяа Архангай аймаг дахь Багшийн коллеж
21. Дорнод дээд сургууль
22. МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль
23. ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль
24. СУИС-ийн харьяа, Дүрслэх урлагийн дээд сургууль
Б. Магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургалтын байгууллагууд
25. Цагдаагийн академи
26. СУИС-ийн харъяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж
27. ХААИС-ийн Ховд дахь Алтайн бүсийн салбар суогууль
28. Хилийн цэргийн дээд сургууль
29. ШУТИС-ийн харъяа Өвөрхангай аймаг дахь Технологийн сургууль
30. Радио телевизийн дээд сургууль
31. Кино урлагийн дээд сургууль
В.Магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
1. Монгол-Солонгосын техникийн коллеж
2. Үйлдвэрлэл урлалын сургууль
3. Увс аймаг дахь “Улаангом” коллеж
4. Завхан аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Г. Хоёр дахь удаа магадлан итгэмжлэгдсэн төрийн бус өмчийн сургалтын байгууллагууд
1. ”Отгонтэнгэр” их сургууль
2. Хүмүүнлэгийн ухааны их сургууль
3. “Их засаг” их сургууль
4. Орхон их сургууль
5. ”Монгол бизнес” дээд сургууль
2. Нягтлан бодох бүртгэлийн “Мандах бүртгэл” дээд сургууль
3. ”Улаанбаатар” дээд сургууль
6. Санхүү, эдийн засгийн дээд сургууль
7. Төмөр замын дээд сургууль
8. ”Оточ манрамба” дээд сургууль
9. Үндэсний биеийн тамирын дээд сургууль
10. Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль
11. ”Шихихутуг” хууль зүйн дээд сургууль
12. “Сэрүүлэг” дээд сургууль
13. Хүнсний технологийн коллеж
15. “Тэнгэр” дээд сургууль
16. “Идэр” дээд сургууль
17. Нийгмийн ухааны дээд сургууль
18. “Газарчин” дээд сургууль
19. “Улаанбаатар-Эрдэм-Оюу” дээд сургууль
20. “Дархан” дээд сургууль
21. “Их Монгол” дээд сургууль
22. ”Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль
23. Төрийн захиргаа, хотын удирдлагын “Соёмбо” дээд сургууль
24. Чингэс хаан дээд сургууль /
25. ”Засагт хан” дээд сургууль
26. Монголын үндэсний дээд сургууль
27. “Сутай” дээд сургууль
Д. Магадлан итгэмжлэгдсэн төрийн бус өмчийн сургалтын байгууллагууд
28. Бөхийн “Аварга“ коллеж
29. Бөхийн “Шонхор“ дээд сургууль
30. ”Мон-Алтиус” коллеж
31. ”Шинэ иргэншил” дээд сургууль
32. ”Зохиомж” дээд сургууль
33. Түшээ дээд сургууль
34. Хөвсгөл аймаг дахь “Далай ван” коллеж
35. “Ач” анагаах ухааны дээд сургууль
36. Эдийн засаг, бизнесийн дээд сургууль
37. Баянхонгор аймаг дахь “Хонгор” коллеж
38. “Сити” дээд сургууль
39. “Билиг” дээд сургууль
40. “Гурван тамир” коллеж
41. С.Зоригийн нэрэмжит “Санко” коллеж
42. “Хангай” дээд сургууль
43. “Маргад” дээд сургууль
44. Анагаах ухааны “Монос” дээд сургууль
45. Техник технологийн коллеж
46. “Этүгэн” дээд сургууль
47. Утга зохиол, нийгмийн ажилтны коллеж
48. “Хүрээ” дээд сургууль
49. “Цэцээ гүн” коллеж
50. “Энх-орчлон” коллеж
51. Компьютерийн инженерийн “Алтай” коллеж
52. “Жонон” коллеж
53. “Содхийморь” коллеж
Thursday, May 28, 2009
Гар утаснаасаа мессенжерт /Линк засагдсан/

Yamee: нь ганцхан Yahoo мессенжер шалгах боломжтой программ бөгөөд BUZZ!!!, smile, status, conference гэх мэт зүйлүүдийг өөрөө багтаасан байдаг. Энэ нь танд яг л Yahoo мессенжерт орсон юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Yamee мессенжер татаж авах үнэгүй сайтууд интернэт маш олон байдаг.
Хэрвээ та татаж авахыг хүсвэл энэ Yamee 1.3 програмыг татаж болно. Дараа нь гар утас руугаа хуулна. Ихэвчлэн Nokia маркийн утсанд шууд суух боломжтой. Мөн дээрх линкээр ороод ямар, ямар утсанд ашиглаж болох талаар мэдээлэл аваарай. Хэрэв та internet тохиргоогоо хийж амжаагүй бол дараах заавраар хийгээрэй.
Internet тохиргоо гэдэг нь :
Nokia : Menu ->Settings ->Configuration setting ->personal settings ->Add new ->access point name -д нь internet гэж бичнэ.
Samsung: Menu ->Application ->Java world ->Option ->internet settings ->access point name - internet
Sony Ericcsson: Menu ->settings->connectivity -> internet settings ->settings for java ->connect using ->New account - apn(Access Point Name) - internet
За ингээд та бүхэн гар утсандаа мессенжер суулгаад чатлаад байгаарай.
Мөн энэхүү програм маань Skype, MSN, GoogleTalk, ICQ, SIP, Twitter, Yahoo болон AIM зэрэг мессенжерүүдэд холбогдох чадвартай ба хүсвэл бүгдэд нь зэрэг холбогдож болно.Мөн дээрээс нь Google Mail-ээр ирсэн майл ээ шалгаж, Facebook, Last.fm-ээр дуу сонсох гэх мэт нэмэлт боломжуудтай.
Та Энд дарж ороод өөрийн утасны марк төрөлөө сонгоод ямарч үнэ төлбөргүй татаж аваарай ! LG,Nokia, Sumsung, Sony Ericsson, Apple, HP, HTC, Motorola, Acer, Airis,Amoi, AnexTEK, Asus, AT Mobile, AT&T, Audiovox, Bell, BenQ,Chingular, CN3, CV30, Dell, Toshiba, Sharp, Orange, Lenovo, O2 зэрэг 70орчим брэндийн хэдэн зуугаад маркийн утсанд суух боломжтой
Tuesday, May 26, 2009
Агаарын температур хоёр хэмээр нэмэгдвэл гамшигт хүрнэ

-Энэ зуунд дэлхийн температур 2-4 хэмээр дулаарах төлөвтэй байгаа -
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сан, Хэвлэлийн хүрээлэн, Швейцарийн хөгжлийн агентлаг, Азийн сан, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран "Байгаль орчин-Сэтгүүлч" клубыг "Сэтгүүлчид эх дэлхийгээ хамгаалъя" уриан дор ажиллуулж эхэллээ. Клубын гишүүдийн анхны сургалт "Уур амьсгалын өөрчлөлт" сэдвээр өнгөрсөн баасан гаригт боллоо. Сургалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн талаар БОАЖЯ-ны Мэдээлэл, хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга, доктор Д.Дагвадоржтой ярилцлаа.
-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт тулгамдсан асуудал болжээ. Энэ нь юунаас үүдэж байна вэ?
-Дэлхийн уур амьсгалд чухал нөлөө үзүүлдэг агаар мандал дахь хүлэмжийн хий зэрэг хийнүүдийн бүтэц өөрчлөгдсөнөөр дэлхийн уур амьсгал дулаарч байна. Дулаарлыг сааруулах, зогсоохын тулд хүний үйл ажиллагааны улмаас агаарт ялгарч байгаа хүлэмжийн хийг багасгах нь чухал. Дэлхийн уур амьсгалыг хамгаалах талаар улс орнуудад тодорхой үүрэг хүлээлгэсэн олон улсын конвенц, протокол байдаг. Жишээ нь, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц гэж бий. Энэ нь 1994 оноос хүчин төгөлдөр болсон. Энэ конвенцид уур амьсгалын системийг хамгаалахын тулд улс орнуудын хүлээх үүргийг ерөнхийд нь заасан байдаг. Дээрх конвенцийг хэрэгжүүлэхийн тулд "Киото"-гийн протокол 1997 онд батлагдаад 2005 оноос хүчин төгөлдөр болсон. Энэ протоколын гол зорилго нь дээрх конвенцийн үзэл санааны дагуу агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг хөгжилтэй улс орнуудад тодорхой үүрэг хүлээлгэсэн явдал юм. Өндөр хөгжилтэй орнууд 2012 он гэхэд 1990 онд байсан хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээгээр дунджаар 5.2 хувиар бууруулах үүрэг хүлээсэн.
-"Киото"-гийн протокол хэдэн он хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх вэ?
-2012 он хүртэл үргэлжилнэ. Харин үүнээс цааш олон улсын хэмжээгээр мөрдөх баримт бичгийг энэ онд Дани улсад болох Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцид оролцогч улсуудын бага хурлаар хэлэлцэж батлах ёстой. Дэлхийн улс орнууд агаарт ялгаруулж байгаа хүлэмжийн хийг яаж бууруулах, хэн ямар үүрэг хүлээх, мөн техник технологи, санхүүгийн зэрэг олон асуудлыг шинэ гэрээгээр зохицуулах болно. Одоогоор хөгжиж байгаа орнууд ямар нэг үүрэг хүлээгээгүй боловч эрчимтэй хөгжиж агаарт их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байгаа зарим хөгжиж буй Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг, Тайланд, Бразил, Мексик, Индонез зэрэг орон ямар үүрэг хүлээх тухай асуудал маргаантай байна.
-Монгол Улсын хүлээх үүрэг юу байгаа вэ?
-Манай улс хүлэмжийн хийг багасгах тоон үүрэг хүлээгээгүй. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн конвенцид нэгдэн орсон орны хувьд дотооддоо хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээгээ бууруулах, үйлдвэрлэлийн технологио шинэчлэх, эрчим хүч, дулаан, шатахууны хэрэглээгээ багасгах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь манай орны эдийн засгийн хөгжлийг хангахад давхар нөлөө үзүүлэх болно. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд гадаад улс орнуудаас тусламж дэмжлэг авах эрх нээлттэй байгааг сайтар ашиглах талаар анхаарах хэрэгтэй байгаа.
-Хүлэмжийн хийг бүрдүүлдэг хэдэн төрлийн хий байдаг вэ?
-Ер нь зургаан төрлийн үндсэн хий бий. Тухайлбал, нүүрсхүчлийн болон метан, азотын давхар исэл нь хүлэмжийн хийг бүрдүүлдэг байгалийн гол хий. Гэхдээ эдгээр хий дэлхийн агаар мандалд өчүүхэн бага хэмжээгээр оршиж, дэлхий дээр амьдрал оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Хэрэв эдгээр хүлэмжийн хий агаар мандалд байхгүй байсан бол дэлхий маш хүйтэн болж амьд биет байх боломжгүй гэж эрдэмтэд үздэг. Тиймээс эдгээр хийг хортой, огт хэрэггүй гэж ойлгож болохгүй.
Асуудлын гол нь хүний үйл ажиллагааны улмаас эдгээр хийн агаарт байвал зохих хэмжээ алдагдаж, улам бүр нэмэгдсээр байгаа явдал юм. Дээрх хийнүүдээс гадна үйлдвэрлэлийн явцад агаарт хуримтлагдаж байгаа зарим хүлэмжийн хийнүүд бас бий.
-Үйлдвэрлэлийн явцад ямар хийнүүд хуримтлагддаг юм бэ?
-Барууны орнуудад 1760-аад оноос аж үйлдвэр хөгжсөнөөс хойш агаар мандалд хуримтлагдсан хий юм. Үүнд хлорфторт нэгдэл, галлоны төрлийн хий багтдаг. Эдгээр хий үйлдвэр хөгжсөнөөс хойш агаар мандалд шинээр хуримтлагдсан учраас аж үйлдвэрийн хий гэж нэрлэдэг.
-Дээрх хийнүүд ямар хугацаанд алга болох вэ?
-Эдгээр хий агаар мандалд гарсан даруйдаа усталгүй хэдэн арав, зуун жил хадгалагддаг. Нүүрсхүчлийн хий л гэхэд 200 орчим жил хадгалагдана. Өнөөдрийн дэлхийн дулаарлыг одоогоос 200 гаруй жилийн өмнөөс агаарт хуримтлагдсан хийнүүд бий болгож байна гэж ойлгож болно. Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах дорвитой арга хэмжээ авлаа ч үр дүн нь хэдэн арван жилийн дараа л мэдрэгдэнэ.
-Хүлэмжийн хий аль салбарт хамгийн их ялгардаг вэ?
-Хүлэмжийн хий их хэмжээгээр ялгаруулдаг таван үндсэн салбар бий. Голлох салбарт эрчим хүч, дулааны салбар ордог. Эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрс маш ихээр шатааж байна. Гэтэл нүүрсний шаталтаас нүүрсхүчлийн хий ихээр ялгардаг. Мөн аж үйлдвэрийн салбар үүнээс дутуугүй хүлэмжийн хий ялгаруулна. Нүүрсний уурхайнууд, цементийн үйлдвэрлэлийн явцад хүлэмжийн хий ялгардаг.
-Малын ялгадасаас хорт хий ялгардаг гэж дуулсан?
-Хүлэмжийн хий болох метан малын амьсгал болон ялгадсаар дамжин агаарт цацагддаг. Өөрөөр хэлбэл, малын хоол боловсруулах буюу хивж байх үед амьсгалаар нь метан ялгарна. Өөр нэг салбар нь хог хаягдал. Манай улсад дахин боловсруулах үйлдвэр байхгүй учраас хөрсөнд хогийг булсаар ирсэн. Энэ нь ялзралынхаа явцад хүлэмжийн хий ялгаруулдаг. Мөн атаршсан талбайгаас карбоны төрлийн хий ялгарч агаар мандалд хуримтлагддаг.
-Хүлэмжийн хийг бууруулах арга бий юу?
-Бууруулах арга замууд байгаа. Гол нь хүний үйл ажиллагаанаас үүсэн бий болж байгаа эх үүсвэрийг багасгах хэрэгтэй. Хүлэмжийн хийн ялгаралтын 60 гаруй хувийг эрчим хүчний салбар эзэлдэг. Тиймээс эхний ээлжинд энэ салбарыг зайлшгүй шинэчлэх хэрэгтэй. Тухайлбал, нар, салхи, усны буюу сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх нь зөв. Үйлдвэр, тээвэр, хог хаягдал, хөдөө аж ахуйн газар ашиглалт зэрэг салбарт ч тодорхой үйл ажиллагаа авч явуулах шаардлагатай.
-Дэлхийн дулаарал ямар нөхцөлд аюултай хэмжээнд хүрэх вэ?
-Дэлхийн агаарын температур хоёр хэмээс дээш дулаарвал экологийн тэнцвэр алдагдаж гамшгийн хэмжээнд хүрнэ гэж үздэг. Гэтэл XX зуунд агаарын температур 0.7 хэмээр дулаарсан байна. Дэлхийн эрдэмтдийн судалгаагаар агаар мандал дахь хүлэмжийн хийгээ бууруулахгүй бол XXI зуунд дэлхийн температур 2-4 хэм хүрч дулаарах төлөвтэй байгаа. Тиймээс дэлхийн дээр экологийн гамшиг бий болгохгүйн тулд улс орнууд дэлхийн дулаарлыг хоёр хэмээс дээш гаргахгүйн төлөө хамтран ажиллах шаардлага тулгараад байна.
-Уур амьсгалын өөрчлөлт манай улсад нөлөөлж байна уу?
-Монгол орны цаг уурын 48 өртөөнд хийсэн хэмжилтийн дүнгээр дунджилсан жил, улирлын агаарын дундаж температур 1940-2007 оны хооронд 2.1 градусаар дулаарсан. Мөн өвлийн хур тунадас нэмэгдэж, зуны хур тунадас буурч байгаа нь ажиглагдсан.
-Хойд мөсөн далайн мөс хайлж эхэлсэн. Энэ нь уур амьсгалын системд нөлөөлөх үү?
-Нөлөөлнө. Дэлхийн дулаарлын улмаас Хойт туйлын мөс ихээр хайлж байна. Хойд мөсөн далайгаас гадна Алтай, Гималайн болон бусад уул нурууны мөнх цас, мөсөн голууд болон мөнх цэвдэг хайлж эхэлсэн. Туйлын мөс хайлж байгаа нь далайн усны урсгал өөрчлөгдөх аюултай. Далайн түвшин нэмэгдсэнээр эргийн ойролцоох нам дор газарт байрлах улс орнууд усан доогуур орно. Далайн түвшин нэмэгдэж байгаа нь цас мөсний хайлалттай холбоотой ч нөгөө талаараа далайн ус халсны улмаас тэлэх процесс явагдаж байна.
-Монголд хүлэмжийн хий ямар хэмжээтэй байна вэ. Үүнийг яаж тооцоолдог вэ?
-Агаар мандал хил хязгааргүй учраас хийнүүд хоорондоо холилдоод ойролцоо агуулгатай болдог. Агаар мандал дахь хүлэмжийн хий ямар агуулгатай хэмжээтэй байгааг тогтоодог. Мөн агаар мандалд ялгаруулж байгаа хүлэмжийн хийн хэмжээг ямар хэмжээний үйлдвэрлэл явуулснаар тооцож гаргадаг. Манайд агаар мандалд байдаг хүлэмжийн хийн хэмжээг тодорхойлдог ганц станцтай. Энэ нь Дорноговь аймгийн Сайншанд хотод 1992 онд байгуулагдсан. Үүнээс хойш ажиглалт хийхэд нүүрсхүчлийн болон метаны хий агаар мандалд нэмэгдсэн судалгаа бий.
-Улс орнууд нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг тогтоосон бай-даг. Манай улсын хувьд?
-Нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээгээр Монгол Улс цөөн хүн амтай учраас дэлхийн дунджаас дээгүүрт ордог. Сүүлийн жилүүдэд улс орнууд дэлхийн дулааралд санаа зовниж Уур амьсгалыг өөрчлөх яамтай болж байгаа. Тухайлбал, Австрали улс Уур амьсгалын өөрчлөл, эрчим хүчний яамтай бол Дани улс Уур амьсгалыг өөрчлөх яамтай.
Wednesday, March 4, 2009
Дээд боловсролын тогтолцоо мөхөх шатандаа явна
-Өнөөдөр Монголын оюутны эрхийн өдөр. Энэ өдрөөр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?
-Монголын нийт оюутан залуусын хувьд энэ өдөр сургуулийнхаа удирдлага болоод нийгэмд дуу хоолойгоо хүргэх боломжтой өдөр байдаг. Манай сургуулийн оюутны холбоо оюутнуудынхаа сурч боловсрох, соён гэгээрэх, таатай орчныг бүрдүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Харин энэ жилийн оюутны эрхийн өдрөөр нийт оюутнуудыг хамарсан ажил зохион байгуулсангүй. Энэ нь оюутнуудын амралт таарсантай холбоотой л доо. Монголын оюутны холбоо ч гэсэн энэ өдрөөр тодорхой ажил зохиогоогүй.
Бид 2008 оны 11 дүгээр сарын 17-нд нийт оюутнуудынхаа бодол санааг дээд газар болон сургуулийнхаа удирдлагуудад хүргүүлсэн. Ер нь энэ өдөр оюутныхаа эрх ашгийг хамгаалсан ажил нэлээд их зохион байгуулдаг уламжлалтай.
-Оюутнуудын өмнө нэн тулгамдсан ямар асуудал байна вэ?
-Юуны өмнө автобусны хөнгөлөлтийн билет, багш нарын ёс суртахуун, сурталтын орчныг сайжруулан, гадаадын нэр хүндтэй сургуулиудын түвшинд хүрэхүйц болгож өгөөч гэсэн хүсэлтийг Монголын оюутны холбоо байгуулагдсан цагаасаа л дээд шатны байгууллагууддаа уламжилсаар ирсэн. Гэсэн хэдий ч энэ асуудлыг тийм таатай хүлээж авдаггүй.
Өнгөрсөн жилээс оюутны сургалт мөхөх шатандаа явж байна гэж яригдаж эхэлсэн. Энэ нь дээд боловсролын тогтолцоо сургалт чанартай биш бизнес төвтэй болчихоод байгаатай холбоотой. Угтаа оюутнууд төлсөн мөнгөнийхөө хэмжээгээр мэдлэг боловсрол эзэмших ёстой. Харамсалтай нь энэ мэдлэгийг зарим оюутан авч чадахгүй байна. Үүнд хувь хүнээс гадна сурч боловсрох орчин нөлөөлж байгаа.
-Тэгвэл сурч боловсроход хүндрэлтэй тал нь юу байдаг вэ?
-Хэдийгээр МУИС Монголдоо том сургууль ч гэлээ дутагдалтай зүйл бий. Тухайлбал анги танхимын хүрэлцээ муу байдаг. Түүнчлэн цагийн багш нар өөрсдийнхөө номыг мөнгөөр шахах явдал түгээмэл байдаг. Зөвхөн манай сургууль ч гэлтгүй бусад сургуулиуд дээр ч ийм асуудал их бий гэдгийг үгүйсгэх аргагүй. Мөн давхар сурдаг оюутнууд хичээлийнхээ хуваарийг зөрүүлэх боломж муу.
Бас оюутнуудын автобусны билетний үнэ нэмэгдээд байгаа хэрнээ захиалсан тоогоор ирдэггүй. Үүнийг боломжтой оюутнууд овжноор ашиглаж илүү билет авч түүнийгээ шаглаж зардаг. За тэгээд дотуур байрны хүрэлцээ муу гээд яриад байвал тулгамдаж буй олон бэрхшээлтэй асуудал байна даа.
-Сургалтын таатай орчин хэр бүрдэж байгаа вэ?
-Манай сургуулийн хувьд энэ тал дээр өөлөх юм байхгүй боломжийн. Харин номын сан болон бие даах төвүүд нь ном хоногоор авсан тохиолдолд үнэлж өгдөг. Энэ нь халаас нимгэн оюутнуудад хүнд. Үүнийг ч бид сургуулийн захиргаандаа уламжилсан.
МУИС Монгол Японы төв хоёрын хоорондын хамтран ажиллах гэрээт хугацаа энэ онд дуусна. Энэ гэрээнд долоон давхар номын сан баригдах асуудал яригдаж байгаа. Мөн оюутны дотуур байр барих ажил ойрын үед биш юмаа гэхэд дараа дараагийн шатандаа хэрэгжүүлэхээр сургуулийн захиргаатайгаа хөөцөлдөж байгаа.
-Оюутнууд багш нараа голдог гэсэн яриа гардаг. Энэ талаар?
-Ер нь манай оюутнууд их чанга болчихсон шүү дээ. Цагийн багш эсвэл мэдлэг боловсрол тааруухан багш байх юм бол шууд сургуулийнхаа захиргаа болон оюутны зөвлөлд ханддаг. Бид мөнгөндөө таарсан мэдлэг боловсрол зэмшиж улс нийгэмдээ хэрэгтэй боловсон хүчин болмоор байна гэсэн хүсэлтийг оюутан болгон тавьдаг. Дээр нь багш нар тийм мөнгө нэхэж тийм дүн тавих гээд байна гэсэн яриа их байдаг.
Ингэж оюутнууд өөрсдийнхөө төлөө гүйдэг болсон цаг үед сургуулийн захиргаа төдийгүй багш нар хичээж ажиллах хэрэгтэй. Энэ ч үүднээс багш нар зөв зүйтэй боловсон байсан нөхцөлд оюутнууд тэдний арга барилаас сайн эзэмшинэ гэсэн үг. Оюутнуудаас санал хүсэлт ирлээ гээд багш нарыг ажлаас нь халах тохиолдол ч багагүй гардаг.
-Оюутан байхын сайхныг хүн болгон бахдан ярьдаг. Сурч мэдэхийн хажуугаар хөгжилтэй зугаатай явдлууд ч олон тохиодддог?
-Тийм шүү. Ялангуяа оюутны байранд хөгжилтэй явдлууд их тохиолддог юм. Хамгийн наад зах нь автобусны мөнгөгүй болчихоод хэчнээн буудал газар алхах нь бий. Хэдийгээр энэ нь тухайн үедээ бэрхшээл ч хожим нь хөгжилтэй дурсамж болдог.
Бас ангиараа шалгалтандаа уначихаад багшийгаа гуйж дахин шалгалт өгөх, эсвэл кредитээ цуглуулж чадаагүй үедээ мөнгө олох гэж ажил хийх энэ бүхэн л оюутан байх үеийн дурсамжтай мөч юм даа.
-Өнөөдөр оюутнууд гэмт хэрэгт өртөх нь ихэссэн?
-Энэ нь хувь хүний ухамсартай холбоотой. Мөнгө төгрөгийн хомсдлоос болж дээрэм тонуул хийх, баар цэнгээний газар ажиллах зэрэг сэтгэл зовнисон асуудал байдаг. Харин бидний хувьд оюутнуудынхаа сурч боловсрох соён гэгээрэх өөрийгөө хөгжүүлэх тал дээр нь тулж ажиллахыг хичээдэг.
Хичээлээс гадуур сургалт дамжаанд суралцуулах, сурлага сайтай оюутныг тэтгэлэгт хамруулах, бусад уралдаан тэмцээнд оролцуулах тал дээр нь анхаарч дэмжиж ажилладаг. Энэ утгаар оюутны зөвлөл маш их үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно.
-Багцаагаар танай сургуулийн хичнээн оюутан ажил хийдэг вэ?
-МУИС-ийн оюутны холбоо оюутан конгрессын дэргэд оюутны хөдөлмөр зуучлалын төв байдаг. Энэ төв манай оюутны холбоонд харьяалагддаггүй байснаа өнгөрсөн оны 11дүгээр сараас харьяалагддаг болсон. Тэр үед 800 гаруй оюутныг ажилд зуучилж 1000 гаруй оюутнууд ажлын байртай боллоо гэж мэдээлж байсан. Бараг манай сургуулийн 13000 оюутны тавин хувь нь ажил хийж байгаа гэхэд хол зөрөхгүй байх
.
-Сургалтын төлбөр нэмэгдэж байгаад оюутнууд бухимддаг юм билээ? Энэ тал дээр оюутнуудаа төлөөлж саналаа нэмэрлэдэг биз?
-Тэгэлгүй яахав. Сургалтын төлбөр ирэх жил нэмэгдэнэ үү гэхээс буухгүй. Яагаад гэвэл МУИС-ийн бүх захирлуудын хурал болдог юм. Тэр хуралд оюутны холбооны тэргүүн оюутнуудаа төлөөлж оролцон санаа бодлоо хэлдэг. Энэ хурал тавдугаар сарын эхээр болж дараа жилийн сургалтын төлбөрийн асуудал
шийдэгдэнэ. Аав ээжээсээ санхүүждэг оюутнуудын хувъд санхүүгийн хямрал багагүй нөлөөлж байна.
-Нийгмийн алхааг оюутан залуусаар хэмждэг. Цаашид ямар зорилго өвөрлөж явна вэ?
-Миний бодлоор их дээд сургуулиудын сургалтын тогтолцоог сайжруулж бизнес төвтэй биш, сургалтын төвтэй баймаар байна. Дээд боловсролын тогтолцооноос чанарт шилжих гэж МУИС-ийн оюутны холбооноос өнгөрсөн жил оюутнуудын хооронд хэлэлцүүлэг зарласан. Энэ хэлэлцүүлэгт БСШУ-ны сайд оролцож бидэнтэй санал бодлоо солилцсон.
Бизнес төвтэй болохлоор төлсөн мөнгөнийхээ оронд авах соёл боловсролоо бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй гэж яриад байгаа юм. Угаасаа дээд боловсролын тогтолцоо мөхөх шатандаа явж байна шүү дээ.
Өнөөдөр хоёр сая хүн амтай Монголд 150 гаруй чанартай чанаргүй их дээд сургууль байна. Гэтэл Тайвань хэдэн зуун сая хүн амтай мөртлөө 75 их сургуультай байх жишээтэй.
Манай ихэнх оюутнууд ШУТИС, МУИС-д орох сонирхолтой байдаг. Үнэхээр сурч чадаж байгаа бол улсынх, хувийнх гэж ялгах шаардлагагүй. Хэр боловсон хүчин болох нь тухайн оюутны чадвараас шалтгаалж ирээдүй нь тодорхойлогддог. Тиймээс сонгосон мэргэжлээ сайн эзэмшээд нийгэмдээ ухаалаг зөв амьдрах нь чухал юм.
Д.Гэрэлт












