Monday, September 20, 2010

Гар утастай ХУВЦАС зохион бүтээжээ


Харахад энгийн л нэг хар өнгөтэй богино даашинз хүний биеийг чимэхээс гадна гар утасны үүрэгтэй аж. Гар утас суурилуулсан энэ хувцсыг тун удахгүй Британд нэвтрүүлэхээр болжээ.

"М-дресс" хувцасны шошгонд СИМ КАРТАА хийснээр дугаарт нь ирсэн дуудлагыг хүлээн авах боломжтой. Шинэ төрлийн хувцасны хэрэглэгч дуудлага ирэхэд гараа чихнийхээ ойролцоо авахад л дуудлага хүлээн авах бол гараа доош буулган утасны яриагаа таслах аж. Энэ хувцсыг Лондоны хувцас загварын "CuteCircuit" компани бүтээсэн байна. Хувцастай утас нь дуудлага хүлээн авах хэд хэдэн төрлийн хонхны аятай хэдий ч хадгалах дугаарын тоо хязгаартай тул гадагш дуудлагыг тухайн дугаар руугаа л хийх юм. хар даавуун материалтай уг хувцсыг 2011 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ч үнийн хувьд тодорхой тогтоосон ханш гараагүй байгаа аж.
"Гар туас авч явахаас залхуурсны улмаас олон чухал дуудлага алддаг. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд их тохиодог. Харин шинэ төрлийн хувцас таныг хээнцэр харагдуулахаас гадна үргэлж харилцаа холбоотой байлгана" гэж CuteCircuit компанийн сайтад бичсэн байна.

Related Posts:

  • Гар утаснаасаа мессенжерт /Линк засагдсан/Yahoo messenger mobile- ийг ашиглан та гар утсан дээрээ Yahoo messenger ашиглах боломжтой боллоо. Ингэснээр таньд маш олон давуу талууд бий болох бөгөөд хамгийн чухал нь та бараг л нэгж үрэхгүйгээр бусадтайгаа мессенжер бичил… Read More
  • Эрдэмтэд дэлхийг хүнгүйгээр төсөөлөв Хүн төрөлхтөн хормын дотор үгүй болбол дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөх вэ? АНУ-д төвтэй “А&Е” телевизийн бүтээсэн “Хүний дараахь амьдрал” баримтат кинонд энэ тухай өгүүлжээ. Дэлхий дээрх бүх хүн үгүй болбол барилга байг… Read More
  • Секундын дотор гар утас цэнэглэх технологи боловсруулжээФранцын Эрдэм шинжилгээний үндэсний төвийн мэргэжилтнүүд АНУ-ын Дрекселийн Их сургуулийн физикчидтэй хамтран электрон хэрэгслийг богино хугацаанд бүрэн цэнэглэх боломжтой шинэ технологи боловсруулав.Цахилгаан цэнэгийг хэдхэн … Read More
  • Мэдрэгчтэй шинэ үеийн хулгана2010 оны 09-р сарын 02-ны өдөр “Microsoft” компани шинэ бүтээгдэхүүнийхээ нээлтийг хийлээ. Гэхдээ энэ нь шинэ программ, үйлдлийн систем биш “Arc Touch” нэртэй компьютерийн хулгана. Шинэ үеийн хэмээн тодорхойлоод буй энэ “хулг… Read More
  • Гар утастай ХУВЦАС зохион бүтээжээХарахад энгийн л нэг хар өнгөтэй богино даашинз хүний биеийг чимэхээс гадна гар утасны үүрэгтэй аж. Гар утас суурилуулсан энэ хувцсыг тун удахгүй Британд нэвтрүүлэхээр болжээ. "М-дресс" хувцасны шошгонд СИМ КАРТАА хийснээр ду… Read More

0 Сэтгэгдэл: