Monday, September 13, 2010

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий Шилдэгүүд

Турк - 2010 ДАШТ амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээний шилдэг гарааны таван тоглогчоор : АНУ-ын довтлогч Кэвин Дурант, Литва шигшээгийн Лэйнес Клэйза, Туркын Хэдо Туркогли, холбон тоглогчоор Сербийн Теодосич, Төвийн тоглогчоор Аргентины Луйс Скола нар тодорсон байна.



Кэвин Дурантын хувьд ДАШТ-д 22.8 оноо, 6.1 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол хагас Финалд хамгийн их оноо буюу 38 оноо авсан байна. Шигшээ тоглолтонд 28 оноо авч багаа түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Туркын Хэдо Туркоглийн хувьд 12.3 оноо, 4.2 самбар, 4.3 оновтой дамжуулалт, мөнгөн медалийн эзэн болсон байна.

Аргентины Луйс Сколагийн хувьд Таван тоглолтонд 30+ оноо авсан үзүүлэлт үзүүлж, ДАШТ-ий явцад 27.1 оноо дунджилж, 7.9 самбар хийсэн бол Францын эсрэг тоглолтонд 37 оноо авсан юм.

Литвын довтлогч Лэйнас Клэйзагийн хувьд 19 оноо, 7 самбар дунджилсан бол хүрэл медалийн төлөө тоглолтонд 33 оноо, 7 самбар, 4 оновчтой дамжуулалт хийн багтаа чухал ялалтыг авчирахад нөлөөлсөн юм.

Сербийн холбогч Теодосичын хувьд 11.3 оноо, 5.6 оновчтой дамжуулалт гүйцэтгэн, Испаний эсрэг тоглолтонд хожлын 3н онооны шидэлтийн хийн багаа ялалтанд хүргэсэн юм.

Харин ДАШТ-ий MVP-ээр АНУ-ын шигшээ багийн довтлогч Кэвин Дурант тодорсон юм.

Тэрээр ДАШТ-ий явцад 22.1 оноо, 6.2 самбар хийн. Шигшээ тоглолтуудад багтаа хэрэгтэй оноог авчран багаа ялалтанд хүргэсэн юм.

Related Posts:

  • Гүржээс манай Самбочид таван медальтай ирлээӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН САМБОЧИД ТАВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ2010 оны 10-р сарын 07-11-ны өдрүүдэд Гүржийн Тбилисид самбо бөхийн өсвөр үе, залуучуудын ДАШТ болж, 20 орны 300 гаруй тамирчин залуус өрсөлдлөө. Энэ тэмцээнд манай өсвөрийн… Read More
  • АНУ 16 жилийн дараа Дэлхийн аврагыг эргүүлж авлаа.Сагсанбөмбөгийн ДАШТ Турк-2010 тэмцээн амжилттай явагдаж өндөрллөө. 2010-08-28 наас 2010-09-12 ны хооронд Туркын Истампул хотноо Алтан медалийн төлөө АНУ-Турк, хүрэл медалийн төлөө Литва - Сербийн шигшээ багууд хүч хүзэн меда… Read More
  • "Оросуудын үсрэлт"ТОП 10-т FIFA 2010.10.21 2010 оны 10-р сарын 20-ны өдөр ФИФА-аас Улс, улсын шигшээ багуудын шинэчилсэн чансааг гаргасан байна. Энэхүү байрны өөрчлөлт нь Нөхөрсөг тоглолтууд, Евро 2012 -ийн урьдчилсан тоглолтуудын байдлаас шалтгаал… Read More
  • Сагсан бөмбөгийн ДАШТ-ий ШилдэгүүдТурк - 2010 ДАШТ амжилттай явагдаж өндөрлөлөө.Тэмцээний шилдэг гарааны таван тоглогчоор : АНУ-ын довтлогч Кэвин Дурант, Литва шигшээгийн Лэйнес Клэйза, Туркын Хэдо Туркогли, холбон тоглогчоор Сербийн Теодосич, Төвийн тоглогчо… Read More
  • Турк - 2010 ДАШТ-ий Шигшээ тоглолт өнөөдөрТурк 2010 Сагсанбөмбөгийн ДАШТ-ий Шөвгийн 8 тоглолтууд явагдаж дуусан шигшээ тоглолтонд тоглох багууд тодорсон билээ. Энэхүү тулаанд Турк - Серб, АНУ - Литва гэсэн учраа таараад байгаа билээ. Энэ удаад нилээн дээгүүр өрсөлдөн… Read More

0 Сэтгэгдэл: