Friday, September 24, 2010

“ХДХВ/ДОХ-ын шалгуур үзүүлэлт тооцох аргачлал” ном хэвлэгдлээ

“ХДХВ/ДОХ-ын хяналт үнэлгээний чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Глобаль сангийн ДОХ/Сүрьеэгийн төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас “ХДХВ/ДОХ-ын шалгуур үзүүлэлт тооцох аргачлал” номыг эрхлэн гаргалаа.
Энэхүү аргачлал нь ХДХВ-ийн халдварын урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, халамж дэмжлэгийн үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох зорилтын хэрэгжилтийн явцыг үнэлэх, НҮБ-ын Ерөнхий Чуулганд хоёр жил тутамд илгээдэг ХДХВ/ДОХ-ын амлалт үүргийн тунхаглалын хэрэгжилтийн явцын тайланг бичихэд дэмжлэг үзүүлэх юм.
“ХДХВ/ДОХ-ын шалгуур үзүүлэлт тооцох аргачлал” нь НҮБ-ын Ерөнхий Чуулганд илгээдэг ХДХВ/ДОХ-ын амлалт үүргийн хэрэгжилтийг үнэлэх үндсэн шалгуур үзүүлэлтүүд болон эрүүл мэндийн салбараас ХДХВ/ДОХ-ын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлтийг нэгтгэн, нийт 48 шалгуур үзүүлэлтийг асуумжийн хэсэгтэйгээр өөрийн орны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсрууллаа.


Дэлгэрэнгүй мэдээллийг : http://www.moh.mn/

Related Posts:

  • Японы уургаар хооллож турах дэглэмЯпоны уургаар хооллож турах дэглэм Хэрэв та энэхvv жороор турвал 14 хоногт 7-8кг жин хасна. Энэ хоногт давс, сахар, архи, дарс, гурил, чихэр огт хэрэглэж болохгvй.Харин буцалсан усыг хvссэн хэмжээгээр ууж болно.Анхааруулахад:… Read More
  • Тараг эмэгтэй хvний гоо сайханд нэн чухалТараг эмэгтэй хvний гоо сайханд нэн чухал Эмэгтэй хvн болгон оворгvй, vргэлжийн сэтгэл булаам сайхан харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг.Гэтэл амьдрал дээр зарим нэгэн зvйл санаснаар болно гэж vгvй. Хvvхнvvд маань гэр ор… Read More
  • Ямар батгыг шахаж болохгvй вэ?Ямар батгыг шахаж болохгvй вэ?Батгыг хамаагvй шахсанаар нөсөөжилт сорвижилт vvсэх эрсдэлтэй. Өнгөц гарсан жижиг хэмжээний батгыг зөөлөн шахаж болох юм.Юуны өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, батганыхаа төрлийг тодорхойл.Гөв… Read More
  • Хүн амьдралынхаа туршид 27 кг үхэжсэн арьс гадагшлуулдагХүний арьс үндсэндээ эдидермис, дэрмис, хиподермис гэсэн гурван давхаргаас бүтдэг гэнэ. Арьсыг халуун, хүйтэн агаар, нарны туяа болон гадны нөлөөнөөс хамгаалж, арьсыг ус, чийг алдахаас байнга сэргийлж байх нь эрүүл өнгөлөг ар… Read More
  • Химийн бодистой 50 мянга тонн хаягдлыг устгах төсөвгүй байнаЗасгийн газрын 127 дугаар тогтоолын дагуу өнгөрсөн онд химийн бодисоор бохирдсон 10 аймгийн 120 гаруй цэгээс 200 мянга орчим тонн шлам, ул хөрсийг тээвэрлэн, саармагжуулалт хийж, тусгай цэгт булсан. Энэ .ажилд улсын төсвөөс 2… Read More

0 Сэтгэгдэл: