Friday, September 24, 2010

ЭХИЙН ЭНДЭГДЭЛ ДЭЛХИЙ ДАХИНД ГУРАВНЫ НЭГЭЭР БУУРЧЭЭ

Дэлхий дахинд эхийн эндэгдэл 1990оны түвшинтэй харьцуулахад 2008 онд гуравны нэгээр буурсан байна. Энэ талаар Эрүүл мэндийн яам НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл хүргэлээ. Дэлхийн мянганы хөгжлийн тав дахь зорилтод эхийн эндэгдлийг 2015 онд 1990 оны түвшингээс 75%-иар бууруулахаар заасан.

Гэтэл одоо дэлхий дахинд дөнгөж гуравны нэгээр буюу 34%-иар буурч байна. Жирэмсэлт төрөлт, төрсний дараах үедээ дэлхийд жилдээ 358,000 орчим эх, өдөрт 1000 эх эндсээр байна. Энэ асуудал дэлхий нийтийн анхаарлыг ихээр татаж, Мянганы хөгжлийн зорилтод тусгасан.
Өнөөдөр манай улс 1990 оны түвшингээс эхийн эндэгдлийн бараг дөрөв дахин буурч, Монгол улс эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн. Манай улс 1990 оноос 2008 оныг хүртэлх хугацаанд эхийн эндэгдлийг 48 хувиар бууруулсан бөгөөд уг үзүүлэлтээрээ үнэлгээ хийгдсэн 172 орноос 50-д орсон байна.
ДЭМБ, НҮБ-ын ХАС, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк хамтран эхийн эндэгдлийн түвшинг тусгай аргачлалаар тооцож судлаад, орон бүрийн эхийн эндэгдлийн бүртгэл мэдээлэл, статистик мэдээлэлтэй харьцуулан дүгнэлт гаргасан. Уг судалгаагаар манай улс эхийн эндэгдлийн бүртгэл мэдээлэл нь алдаа багатай мэдээлэгддэг орны тоонд орсон.
Бидэнд Мянганы хөгжлийн энэхүү зорилтод хүрэх боломж бүрэн байна. Гэвч бид эхийн эндэгдэлд хүргэж буй олон хүчин зүйлийг арилгахын тул их зүйл хийх хэрэгтэй байна. Үүнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх өөрийнхөө эрүүл мэндэд тавих, олон нийт орон нутгийн шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламжийн хүртээмж чанарыг нэмэгдүүлэх, байнгын бэлэн бйадлыг хангах... зэрэг олон ажил хийх хэрэгтэй.

Related Posts:

  • Архангайд шувууны томуугаар найман хун үхсэн нь тогтоогдлооАрхангай аймгийн Өгийнуур сумын Дойтын нууранд долоон хун үхсэн тухай бид өнгөрсөн дугаартаа мэдээлсэн. Үхсэн шувуудыг шинжихээр аймгийн Мал эмнэлгийн алба, Онцгой байдлын хэлтэс, БГХӨТГ-ын ажлын хэсэг, УШАЦГЛ-ьн ерөнхийлөгч,… Read More
  • Эмчийн нарын өдрийн баярын мэндЭрүүл Мэндийн Салбарт хүчин зүтгэн хүн ардынхаа төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж яваа эмч нартаа Эмчийн нарын баярын мэнд хүргэе!2009.03.30Эмч та Эмч та энэрэнгүй ёсны илч Эмч та эрүүл энхийн манаач Эмч та эх үрсийг жаргаагч … Read More
  • 75 км-ийн гүйлтийн аваргууд тодорлоо“Өөрийгөө ялах” 75 км-ийн гүйлтийн анхдугаар тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд боллоо. Тэмцээнийг холын зайн гүйлтийн спортыг сурталчилж, тамирчдын бэлтгэл сургуулилтыг дээшлүүлэх, өсвөр үе залуучуудыг тэсвэр х… Read More
  • ЭМШУИС-ийн Нийт төгсөгчиддөө баярын мэнд хүргэе!ЭМШУИС-ийн Нийт төгсөгчиддөө. Эмчийн тангарагын баярын мэнд хүргэе!Эмч би эмчийн ёс төрийн хуулийг чандлан сахижЭрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөөЭнэрэнгүй сэтгэлээ харамгүй зориулахаа тангарагалья тангаргалья тангара… Read More
  • Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр 03.24Та бүхэнийг Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөртэй нэгдэхийг уриалж байна. Сүрьеэ бол эдгэрдэг өвчин тиймээс та урьдчилсан сэргийлэх үзлэгт байнга хамрагдаж байна уу?Баярлалаа.… Read More

0 Сэтгэгдэл: