Friday, September 17, 2010

С.Батцэцэгт гавьяат цол олгожээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Москва хотод зохиогдсон FILA-гийн чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд зодоглосон Хилийн 0253 дугаар анги “Хилчин” спорт хорооны бөх, ОУХМ, Ази тивийн аварга, дэслэгч С.Батцэцэгийг хүлээн авч уулзаж, баяр хүргэв.


Энэ үеэр шинэхэн аваргад гавьяат тамирчин цол олгов. Мөн дэлхийн аваргад өндөр амжилт гаргахад гол нөлөө үзүүлсэн эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч З.Дүвчин, Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодом нарт гавьяат дасгалжуулагч цол олголоо.

Related Posts:

  • Барселоначууд шилдэг нь Барселоначууд шилдэгүүдийг түүлээ. Испаний хөлбөмбөгийн шилдэгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнгөрсөн шөнө Мадридад явагдлаа. Өнгөрсөн улиралд гайхалтай тоглон Испаний багуудаас анхлан требль хийсэн Каталоны Барсел… Read More
  • "Чингис Хаан" Дэлхийн цомд Монголчууд багаараа 2-р байр Мэдээгээ бичилгүй их удаан завсарлалаа. Одоо л бичээд байя. Ази тивд анх удаагаа зохиогдож байгаа Жүдо бөхийн Дэлхийн цомын цуврал тэмцээн “Чингис хаан-2009″ амжилттай явагдаж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчий… Read More
  • Асашёорюү vs Хакухо нар 50% хийлээ. Күшюү башё эхлээд 8 хоног болж байна. Шинэ шинэ рекордын төлөө хүчтэй өрсөлдөөнийг хийж буй Их аврага Давгадорж, Аврага Хакухо нараар удирдуулсан 42 сумоч барилдаж байгаа билээ. Их аврага Давгадорж 25 түрүү, Даваажаргал ж… Read More
  • Гана Дэлхийн аврага боллоо. Гана аваргаллаа. Хөлбөмбөгийн залуучуудын ДАШТ Египетэд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд хамгийн ширүүхэн багуудын тоонд орон үзэгчдийг алмайруулж байсан Ганын шигшээ багийнхан домогт Бразилын залуучуудын шигшээ багийг тор… Read More
  • Хөдөлмөрийн баатрууд маань юу болов... Монгол Улс нэг хэсэг баатруудаар амьсгалсан гэхэд болно. Спортын залуухан баатрууд маань хөрөнгө мөнгийг ч ёстой хүүлэх шиг болсон гэхэд хилсдэхгүй. Гадаадын зарим улсаас манай иргэн болооч гэсэн санал ирсэн ч эх оронч б… Read More

0 Сэтгэгдэл: