This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Showing posts with label Нийгмийн Амьдрал. Show all posts
Showing posts with label Нийгмийн Амьдрал. Show all posts

Tuesday, October 16, 2012

Цагаа олоогүй "Зам засвар", буруу үед гарсан 08.00 цагаас ажил эхлэх тушаал.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод минь "Зам засвар"-ын ажил туйлдаа хүрч ард түмний бухимдлыг үүсгэж байна. Хэзээ эхлэх ёстой зам засвар хэзээ эхлэх хэзээ дуусах нь тодорхойгүйгээр энд тэндгүй л бөөн түгжрэл үүсгэж, үүнийгээ дагаж Төрийн албан хаагчдын ажил эхлэлт 08.00 цагаас гэж тушаал гаргасан нь бүр их бухимдал үүсгэсээр байна. 

Цагаа олоогүй "Зам засвар" хэзээ дуусах вэ гэж Төрийн өндөрлөгүүд, Нийслэлийн эрх бүхий албан тушаалтануудаас асуумаар байна, яагаад ийм хожуу Зам засварыг эхлэх болов, өдий болтол яагаад зам засвар дуусахгүй байна. Яагаад зам засварыг өглөө 06.00 цагаас оройны 11.00 хүртэл хийж болохгүй гэж яагаад өдий болтол хэдэн сар хийж байгаа засварууд урагш нэг алхахгүй хойш нэг алхаж байгааг ард түмэн нь хайсаар байна.

Monday, August 27, 2012

Аялгуу сайхан "Монгол хэл" минь хаана байнаа...

Монгол улс орчин үетэй хөл нийлүүлэн алхаж байна л гэнэ, тэр нь яг хаана байгаан бэ? Бид өвгөд дээдсийн минь ярьж, бичиж дадсан энэхүү сайхан "монгол хэл" маань одоо түүх болон үлдэж дээ. Монгол хэлээрээ зөв ярьж, зөв бичиж, монгол гэсэн энэхэн омогшилыг яагаад бид хайрлахгүй байгаан. Би цаг үргэлж боддог "Би монгол, бид монгол шүү дээ" гэж. Бидний МОНГОЛ гэсэн омогшил хаана байгаан бэ...Монгол хэл гэж хэлж ярихад надад хамгийн түрүүнд Их зохиолч Бямбын Ринченгийн гуайн "Чиний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл ..." гэж сэтгэлд бууж ирдэг. Ингээд та бүхэндээ:

Thursday, November 5, 2009

2.3 кг алт гаргах гээд бүтэлгүйтэв

Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд улсын хилээр 2.3 кг алт гаргах гэсэн этгээдийг саатууллаа.
Гэмт этгээдийг Амарбаяр гэдэг бөгөөд Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн олон улсын галт тэргээр уг алтаа тээвэрлэж яваад баригдсан аж. Алтыг хилээр гаргахад шаардлагатай зөвшөөрлийг Монгол банкнаас авах ёстой. Гэтэл гэмт этгээд Монгол банкнаас зөвшөөрөл авах нь битгий хэл гаалийн бүрдүүлэлтгүйгээр алтыг нууж явсан байна. Энэ хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйлчлэлээр ял оноодог билээ. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.


Thursday, July 16, 2009

Элбэгээ ерөнхийлөгчөө, энэ Ц.Жанлавыг хар даа


Элбэгээ ерөнхийлөгчөө, энэ Ц.Жанлавыг хар даа

-Монгол улс хуультай гэдгийг мэдрүүлээд өгөөч, Ц.Жанлав, Л.Амгалан мэтийн эрх дархтнуудад…-Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй, хоёр орон сууц болон хоёр байгууламжаа бусдад худалдаж олсон 50 сая төгрөгийн орлого, “Дорнод бөхийн өргөө”-нөөс олдог орлогоо нуун дарагдуулсныг Авлигатай тэмцэх газар тогтоосон билээ. Энэ нь Ц.Жанлав даргын хувьд огцруулах хангалттай үндэслэл байсан юм. Учир нь Авлигын эсрэг хуульд төрийн улс төр, захиргаа тусгай албан тушаалд байнга, эсвэл түр хугацаагаар томилогдсон буюу тусгай албан сонгогдсон албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон захиргааны албан тушаалтан зэрэг этгээд хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсвэл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно гэж тодорхой заасан байдаг. Авлигатай тэмцэх газар Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавын хууль зөрчсөн, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан болохыг Ерөнхий сайд С.Баярын сонорт хүргэсэн ч тусыг эс олов. Нохой сүүлээ… гэгчээр Ерөнхий сайд АТГ-аас ирүүлсэн шаардлагыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорт илгээжээ. Харин Б.Долгор сайд Дорнод аймгийн ИТХ-ын мэдэлд шилжүүлснээр эл хэрэг ёстой л “нохойн баас” болж хувирсан.
Учир нь Дорнод аймгийн Н.Хүрэлбаатар тэргүүтэй ИТХ-ын тэргүүлэгчид “Засаг дарга Ц.Жанлав хөрөнгө орлогоо худлаа мэдүүлсэн эсэх нь хамаагүй, сайн ажилладаг учраас огцруулахгүй” хэмээн 18 тоот тогтоол гаргасан юм. Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Засаг даргын асуудлыг аймгийн ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ авч хэлэлцээд, олонхийн саналаар шийдвэрлэх ёстой. Гэтэл зөвхөн ИТХ-ын тэргүүлэгч хэдхэн хүн шийдэж, тогтоол гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэн 18 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар Авлигатай тэмцэх газраас Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дагуу Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх хэргийг авч хэлэлцээд ИТХ-ын 18 тоот тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Харин Дорнодын ИТХ гэж хуулиас дээгүүр орших, том “толгойтой” байгууллага шүүхийн эл шийдвэрийг үл ойшоож, Ц.Жанлав даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлынхаа жагсаалтаас нэг мөсөн хасчээ. Ингээд Ц.Жанлавын гэх тодотголтой хэрэг үндсэндээ замхрах тийшээ хандлаа.
Хуулийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй гэдэг хэрнээ амьдрал дээр Ц.Жанлав шиг байж, араа дааж чадвал хууль зөрчиж болохын тод жишээ нь энэ бололтой. “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэгчээр хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Засаг дарга Ц.Жанлав хээвнэг ажлаа хийгээд явж байх юм. Хууль зөрчсөн Засаг дарга, хууль зөрчсөн Засаг даргаа хууль зөрчиж өмгөөлж авч үлдсэн, шүүхийн шийдвэрийг үл хайхрагч Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд хэн, хэзээ, ямар хариуцлага тооцох нь өнөө хэр бүрхэг байна. Түүнчлэн нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга хатагтай Л.Амгалан хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн хэрнээ гэмгүй царайлаад ажлаа хийгээд явж байгаа нь бас л Ц.Жанлав шиг араа дааж чадсаных биз ээ. ИТХ, Ерөнхий сайд хүртэл эл хэргийг үл тоосон болохоор одоо эцсийн найдвар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж л болж үлдэх шив. Шударга л байцгаая л даа.

www.sonin.mn-ээс авав...

Tuesday, June 2, 2009

Химийн бодистой 50 мянга тонн хаягдлыг устгах төсөвгүй байна

Засгийн газрын 127 дугаар тогтоолын дагуу өнгөрсөн онд химийн бодисоор бохирдсон 10 аймгийн 120 гаруй цэгээс 200 мянга орчим тонн шлам, ул хөрсийг тээвэрлэн, саармагжуулалт хийж, тусгай цэгт булсан. Энэ .ажилд улсын төсвөөс 2,7 тэрбум, Байгаль орчны сайдын багцаас 300 сая төгрөг гаргаж хийсэн. Харин зарим газарт саармагжуулалт хийлгүй үлдээсэн байжээ. Цэвэрлээгүй үлдсэн Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай, Баяндалай, Гурван тэс, Хүрмэн, Ноён, Ханбогд сум, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймагт нийт 50 мянга орчим тонн шлам, хаягдал байгаа аж.

Үүнийг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран саармагжуулах, тээвэрлэж, булах ажлыг энэ онд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Энэхүү ажилд ойролцоогоор 700 орчим сая төгрөг шаардагдах аж. Харин төсвийн санхүүжилт хийгдээгүйн улмаас уг ажил төлөвлөсөн хугацаанаасаа хожимдоод байгаа аж.

Thursday, May 28, 2009

Импортын хүнсний бүтээгдэхүүн гомдол дагуулсаар

Сүүлийн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэрэглэгчдээс хуурамч шоколад, муудсан өргөст хэмх, даршилсан мах, стандартын бус архи, ээддэг сүү, хүүхдийн тэжээл “Меласан-2″, алимны нухшийг хэрэглэсний дараа хүүхдийн гэдэс хямарч, гүйлгэх зовиур илэрч буй зэрэг чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүний талаар гомдол их ирж байгаа аж. Тэрчлэн Чингэлтэй дүүрэг дэх худалдаа, үйлчилгээний газруудын хоол, хүнстэй холбоотой гомдол мэдээлэл нэлээд ирсэн байна.

Хүний наймаачдыг өнөөдөр шүүнэ



Монгол, хятад эмэгтэйчүүд хүний наймаалахаар үгсэн тохирсон хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн өнгөрсөн онд илрүүлсэн. Өнгөрсөн оны аравдугаар сард Монголын иргэн Т.Алтанзал гэгч 19 настай эмэгтэй Хятадын иргэн Бо Чун Янтэй хамсан охидыг хил давуулан наймаалахыг завдсан билээ.

Wednesday, May 27, 2009

Тээврийн товчоо болон сууц өмчлөгчдийн холбоод Нийслэлийн Засаг даргын хараанд оржээ

“Төмөрбаатар дарга Тээврийн товчоогоор ойрд очсон уу” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөний үеэр гэнэт асуулаа. Сүхбаатар дүүргийн Засаг дарга “Хоёр өдрийн өмнө очсон. Эмх замбараагүй байдалтай хэвээр байна” гэж түүнийг хариулахад Засаг дарга “Би өчигдөр очлоо. Тэнд микроавтобуснуудын уралдааны цэг шиг л байх юм. Үүнийг нэг цэгцлээч.
Улаан тоос шороо босоод л... Тэр орчимд ажиллаж амьдардаг иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах ёстой. Үйлчилгээ явуулдаг хүмүүсийг орчны тохижилтдоо анхаарахыг үүрэг болго” хэмээн даалгалаа. Мөн гудамж талбайн тохижилтын хүрээнд олон нийтийн байцаагч нарыг ажиллуулах үүрэг өгсөн. Энэ ажил санасан хэмжээнд хүрэхгүй байна гэж дүүргийн Засаг дарга нарт анхаарууллаа.

Tuesday, May 26, 2009

Б.Баабар Авилгатай тэмцэх газрын дарга болох уу?



Монгол улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Цахиагийн Элбэгдорж ялалт байгуулсан билээ. Монгол улс хэдийгээр Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш ч гэлээ Ерөнхийлөгчийн эрх, үүрэг чамгүй их, ер нь бол Монгол бараг холимог хэлбэрийн засаглалтай гэж болохуйц орон гэж зарим судлаачид үздэг. Үнэхээр ч шүүх, прокурорыг томилох, Авлигатай тэмцэх газар, төрийн албаны зөвлөл, элчин сайдуудыг санал болгож, томилох гээд албан тушаалтай холбоотой эрх л гэхэд маш их. 

Thursday, April 9, 2009

Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна.



Та бидний Төрийн тэргүүнээ 4 жилд нэг удаа сонгодог үйл явц удахгүй хаяаанд ирэх гэж байна. Хэн сонгогдох бол хэн нь бидний төлөө ихийг хийж чадах вэ гээд олон асуултын хариулт удахгүй бидэнд тохионо.


Та бүхэнийг хэн болоосой гэж хүсэж байна даа...Энхбаяр уу???Элбэгээ юу???Хэн нь чадах болоо...Элбэгээ гаргахын тулд Бусад намууд нэгдэж байгаа сурагтай. Ерөөсөө МАХН эсрэг Бусад нам гэсэн хувилбар байгаа юм байналээ шдээ тэ.Хатуухан л өрсөлдөөн болох шинжтэй гэхдээ Элбэгээ байсанаас Энхбаяр байсан нь дээр гэж би лав хувьдаа бодож байна.

ТА бүхэн санал асуулгад оролцоорой.

Wednesday, March 25, 2009

Хэрцгий аллага гарчээ...


Энэ сарын 23-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн аймшигт аллага гарсан байна. Аллага тус дүүргийн гуравдугаар хорооны Хөнгөн хүнсний 30 айлын орон сууцны хонгилд гарчээ.

68 настай эрэгтэй өөрийгөө шатаан амиа егүүтгэлээ


Нийгмийн бухимдал өөрөөр хэлбэл дэлхий дахинд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал нь ард иргэдийн сэтгэл зүйд багагүй нөлөөлөөд байгаа нь нууцгүй юм. Хүн ч гэсэн ялгаагүй бусад амьд амьтны адил байгалийн шалгарлыг даван туулж байж сая амьдрана. Мэдээж байгалийн гамшиг зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүн амь нас эрүүл мэндээ алдах нь бий.

Thursday, March 12, 2009

Ам.долларын ханш 1630 төгрөгт хүрлээ




Ам.долларын ханш өссөөр л байна. Мягмар гаригт “Найман шарга” валют арилжааны төв дээр нэг ам.долларыг 1605 төгрөгөөр авч, 1610-1615 төгрөгөөр борлуулж байсан. Тэгвэл өчигдөр 16.00 цагийн байдлаар нэг ам.долларыг 1625 төгрөгөөр авч 1630 төгрөгөөр зарж байв.
Монголбанк, арилжааны банкуудын ханш ч бас нэмэгдсэн байна. Монголбанкны ханш өмнөх өдрийнхөөсөө дөрвөн төгрөгөөр нэмэгдэж 1573.9 болсон байв. “Голомт”, “Зоос”, Худалдаа хөгжлийн банкууд ч мөн адил ам.долларынхаа ханшийг дунджаар 40 орчим төгрөгөөр нэмжээ.
Өчигдөр дээрх банкуудын ам.доллар зарах ханш нь 1610-1620 төгрөгт хүрсэн юм. Гэхдээ “Монгол шуудан”, “Хадгаламж”, “Зоос” гээд нэлээд хэдэн банк мөн л ам.доллар зарахгүй байсаар байна.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөөр байна




Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 6-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийн дүнг өмнөх хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.5 хувиар, өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар тус тус өссөн мэдээ гарчээ. Үүнээс махны дундаж үнийг хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн ястай махны үнэ 10.4 хувь, хонины ястай махны үнэ 4.8 хувь, хонины цул махны үнэ 6.6 хувь, үхрийн цул махны үнэ 4.5 хувиар тус тус өсч, адууны махны үнэ 0.3 хувиар буурсчээ.
Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай мах 2.6 хувь, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар тус тус өссөн бол хонины цул махны үнэ 0.9 хувиар буурчээ. Харин хонины ястай махны үнэ, адууны махны үнэ харьцангуй тогтвортой байжээ.

МАХН-ын шинэ байр удахгүй сүндэрлэнэ


МАХН-ын шинэ байр удахгүй сүндэрлэх гэнэ. Барилгын компаниудын дунд тус байрны архитекторын шийдлийг гаргах уралдааныг хоёр сарын өмнө зарласан аж. Уг уралдаанд монголын урдаа барьдаг архитекторууд бүтээлээ ирүүлсэн байна.

Уралдаанд ирсэн 18 бүтээл тодорхой болзлуудыг хангасан байх шаардлагтай аж. Тухайлбал, одоо байгаа эзэмшлийн талбай болон эдэлбэр газрын хэмжээтэй байх, барилгын газраас дээших давхрын тоо 9-12, хурлын том, жижиг танхим албан ажлын өрөө, кино үзвэрийн танхим, бялдаржуулах танхим, архив, хоолны газар, цахилгаан шат, барилгын урт, өргөн, өндрийн хэмжээ, барилгын нүүр талын шийдлийг орчны барилгатай уялдуулан гаргах зэрэг шалгууруудыг болзолд дурдсан байна.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд дээрх шаардлагуудыг бүрэн хангаж байгаа ч барилгыг босгох хөрөнгө мөнгө, гадна өнгө төрх, дотоод зохион байгуулалт зэрэг нь өөр хоорондоо ялгаатай бүтээлүүд ирсэн аж. МАХН-ын Удирдах Зөвлөлөөс МАХН-ын нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг дээрх бүтээлүүдтэй танилцан байр эзлүүлж дүгнэсэн аж.
“Baldan’s” компанийн захирал, архитектор Д.Балдан ахлагчтай багийн бүтээл тэргүүн байрт шалгарч, тэрхүү зураг төслөөр МАХН-ын шинэ байр босохоор болжээ. Барилгын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй ч 2011 онд тус намын 90 жилийн ой болох тул ойн арга хэмжээнээсээ өмнө шинэ байраа барих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.

Wednesday, March 4, 2009

Оюутолгойн гэрээ өмнөхөөсөө дордсон уу, эсвэл…

С.Баярын тэргүүлж байгаа Засгийн газар “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээний төслийг бэлэн болгоод УИХ-д өргөн барих гэж байна. “Айвенхоу майнз Монголиа Инк”, “Рио Тинто”-гийн итгэмжлэгдсэн багийнхантай хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард сууж болзол нөхцөлөө тохиролцон хоёр тал нэгдсэн шийдвэрт хүрчээ. 
Эхний үед хөрөнгө оруулагч тал зэсийн үнэ навс унасан дээр дөрөөлөн хатуурхаж байсан хэдий ч 28 сая тонн зэс, 1000 гаруй тонн алтны нөөцтэй орд тэднийг удаан гэдийлгэсэнгүй зөөлрүүлжээ.

Энэхүү гэрээний төслийг өмнө хоёр ч удаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байсан ч дахин нягтлах, өөр санал тусгах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах, зарим асуудлаар хөрөнгө оруулагч талтай дахин яриа хэлэлцээ хийх шаардлагатай гээд буцааж байсан юм.
Харин өнгөрсөн даваа гарагт С.Баярын танхимынхан 18 цагаас хуралдан хэлэлцээд бага зэрэг засвар оруулаад УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт олгох тухай Засгийн газрын тогтоол гаргахаар болжээ.
Олон жил дуншиж, хардалт сэрдэлтийн бай болж байсан энэхүү ордыг эргэлтэд оруулах зам шуудрах шатандаа орж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг эрхэм гишүүд гаргах болохоор өмнөх шигээ түүхий болж, учир дутагдалтай байна гээд буцаахыг ч үгүйсгэх аргагүй.
Хямралд сөхөрч, гарах гарцаа хайж байгаа үед улстөрчид хатуурхаж, хоёр толгойг ашиглалтад оруулах хугацааг хойш татаад байхгүй биз гэж зарим ажиглагчид үзэж байна. М.Энхболдыг Засгийн газар толгойлж байхад одоогийн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулаад УИХ-д өргөн барьж байсан юм.
Гэвч УИХ дахь АН-ын гишүүд шүүмжилж, гадаадынханд хэт тал зассан, гэнэтийн ашгийн татвараас чөлөөлөх заалт орсон, монголчуудын эрх ашигт үл нийцэх гэрзэ гэж баалсаар буцааж байлаа.
Харин энэ удаагийн гэрээ өмнөхөөсөө юугаараа ялгаатайг сонирхсон юм. С.Баярын тэргүүлж Засгийн газраас өргөн барих гэж байгаа төсөл нь 16 зүйл,160 гаруй заалттай аж. Эдгээр олон зүйл, заалттай гэрээний төслийн гол гэснийг нь онцлон авч хоёр жилийн өмнө боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсантай харьцуулсан нь.

С.Баярын Засгийн газрын үед өргөн барих гэж байгаа төсөлд

-Ордод ашиглалт явуулах “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар шууд эзэмших, гэрээг сунгаснаас хойш нэг жилийн дотор Монголын талд нэмэлт 16 хувийг шилжүүлэн 50 хувьд хүргэх

-Монголын талын хөрөнгө оруулалтын зардлыг хүүгийн хамт ирээдүйд манай талд ногдох ногдол ашгаас тооцох

-Манай тал 125 сая ам.долларыг урьдчилгаа төлбөрт тооцон авах

-”Айвенхоу майнз Монголиа инк” ХХК нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн дагуу татвар, төлбөр, хураамжуудыг төлөх

-Ордоос олборлосон алтыг Монголбанкинд тухайн үеийн зах зээлийн үнээр худалдах

-Зэс хайлуулах үйлдвэр байгуулах, түүнийг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллуулах

-Эрчим хүчний хэрэглээг эхний дөрвөн жилд БНХАУ-аас хангах, үүнээс хойш

-Эрчим хүчний хэрэглээг эхний дөрвөн жилд БНХАУ-аас хангах, үүнээс хойш Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх барилга байгууламжийг Монголд ашигтай байршлыг сонгох, хөрөнгө оруулагч Оюутолгой орд болон Гашуун сухайтын хилийн боомтын хооронд олон улсын стандартын авто зам барих, төсөл хэрэгжих орчинд нисэхийн хөөрөх, буух зурвас байгуулах

-Төсөл ашиглалтад орсны дараа нийт ажиллагсдын 90 хувь нь монгол ажилчид байна.

М.Энхболдын Засгийн газрын үед өргөн бариад буцаагдсан төсөлд

-Монголын төр хувьцааны 34 хувийг эзэмшинэ.

-Монголын талын хөрөнгө оруулалтын зардлыг хөрөнгө оруулагч гаргаж ирээдүйд манай талд ногдох ногдол ашгаас тооцох

-Ямар нэгэн урьдчилгаа төлбөр авах асуудал тусгагдаагүй

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас чөлөөлнө

-Оюу толгой төслийн үйлдвэрлэсэн нийт алтыг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнээр Монгол Улсын Төв банкинд худалдахаар санал болгосон тохиолдолд Оюу толгой төслийн үйлдвэрлэсэн алтыг үнийн өсөлтийн албан татвараас чөлөөлнө

-Зэс хайлуулах үйлдвэр барьбал гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас чөлөөлнө

-Оюу толгой төслийн богино болон урт хугацааны цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд шийдвэрлэнэ. Цахилгаан эрчим хүчний хэрэгцээг Монгол улсын эрчим хүчний системээс хангах бодлого баримтлана. Хөрөнгө оруулагч Монгол улсад төслийн бүтээн байгуулалтад хамгийн тохиромжтой байршилд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх барилга байгууламж барих, ажиллуулах эрхтэй. Оюу толгойгоос Гашуун сухайтын хилийн боомт хүртэл хөрөнгө оруулагч олон улсын чанартай зам барина.

-Барилгын ажлын явцад ажиллагсадын 75-аас доошгүй хувь нь Монгол улсын иргэн байна.Харин уурхай ашиглалтад орсны дараа нийт ажиллагсадын 90-ээс доошгүй хувь нь Монголд Улсын иргэн байна.

Ийнхүү хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах сургаар Канадын “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш нэмэгдсээр байгаа аж. Тус компанийн хувьцаа өнгөрсөн оны аравдугаар сараас хойш унаж 2,15 канад доллар болсон бол одоо 5,65 болтлоо өсчээ.

Д.Доржпагма

Дээд боловсролын тогтолцоо мөхөх шатандаа явна

Монголын оюутны эрхийн өдрөөр МУИС-ийн оюутны холбоо, оюутны конгрессийн дэд тэргүүн, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын гуравдугаар дамжааны оюутан Х.Гансүхтэй уулзаж ярилцлаа.

-Өнөөдөр Монголын оюутны эрхийн өдөр. Энэ өдрөөр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?


-Монголын нийт оюутан залуусын хувьд энэ өдөр сургуулийнхаа удирдлага болоод нийгэмд дуу хоолойгоо хүргэх боломжтой өдөр байдаг. Манай сургуулийн оюутны холбоо оюутнуудынхаа сурч боловсрох, соён гэгээрэх, таатай орчныг бүрдүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Харин энэ жилийн оюутны эрхийн өдрөөр нийт оюутнуудыг хамарсан ажил зохион байгуулсангүй. Энэ нь оюутнуудын амралт таарсантай холбоотой л доо. Монголын оюутны холбоо ч гэсэн энэ өдрөөр тодорхой ажил зохиогоогүй.
Бид 2008 оны 11 дүгээр сарын 17-нд нийт оюутнуудынхаа бодол санааг дээд газар болон сургуулийнхаа удирдлагуудад хүргүүлсэн. Ер нь энэ өдөр оюутныхаа эрх ашгийг хамгаалсан ажил нэлээд их зохион байгуулдаг уламжлалтай.

-Оюутнуудын өмнө нэн тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Юуны өмнө автобусны хөнгөлөлтийн билет, багш нарын ёс суртахуун, сурталтын орчныг сайжруулан, гадаадын нэр хүндтэй сургуулиудын түвшинд хүрэхүйц болгож өгөөч гэсэн хүсэлтийг Монголын оюутны холбоо байгуулагдсан цагаасаа л дээд шатны байгууллагууддаа уламжилсаар ирсэн. Гэсэн хэдий ч энэ асуудлыг тийм таатай хүлээж авдаггүй.
Өнгөрсөн жилээс оюутны сургалт мөхөх шатандаа явж байна гэж яригдаж эхэлсэн. Энэ нь дээд боловсролын тогтолцоо сургалт чанартай биш бизнес төвтэй болчихоод байгаатай холбоотой. Угтаа оюутнууд төлсөн мөнгөнийхөө хэмжээгээр мэдлэг боловсрол эзэмших ёстой. Харамсалтай нь энэ мэдлэгийг зарим оюутан авч чадахгүй байна. Үүнд хувь хүнээс гадна сурч боловсрох орчин нөлөөлж байгаа.

-Тэгвэл сурч боловсроход хүндрэлтэй тал нь юу байдаг вэ?

-Хэдийгээр МУИС Монголдоо том сургууль ч гэлээ дутагдалтай зүйл бий. Тухайлбал анги танхимын хүрэлцээ муу байдаг. Түүнчлэн цагийн багш нар өөрсдийнхөө номыг мөнгөөр шахах явдал түгээмэл байдаг. Зөвхөн манай сургууль ч гэлтгүй бусад сургуулиуд дээр ч ийм асуудал их бий гэдгийг үгүйсгэх аргагүй. Мөн давхар сурдаг оюутнууд хичээлийнхээ хуваарийг зөрүүлэх боломж муу.
Бас оюутнуудын автобусны билетний үнэ нэмэгдээд байгаа хэрнээ захиалсан тоогоор ирдэггүй. Үүнийг боломжтой оюутнууд овжноор ашиглаж илүү билет авч түүнийгээ шаглаж зардаг. За тэгээд дотуур байрны хүрэлцээ муу гээд яриад байвал тулгамдаж буй олон бэрхшээлтэй асуудал байна даа.

-Сургалтын таатай орчин хэр бүрдэж байгаа вэ?

-Манай сургуулийн хувьд энэ тал дээр өөлөх юм байхгүй боломжийн. Харин номын сан болон бие даах төвүүд нь ном хоногоор авсан тохиолдолд үнэлж өгдөг. Энэ нь халаас нимгэн оюутнуудад хүнд. Үүнийг ч бид сургуулийн захиргаандаа уламжилсан.
МУИС Монгол Японы төв хоёрын хоорондын хамтран ажиллах гэрээт хугацаа энэ онд дуусна. Энэ гэрээнд долоон давхар номын сан баригдах асуудал яригдаж байгаа. Мөн оюутны дотуур байр барих ажил ойрын үед биш юмаа гэхэд дараа дараагийн шатандаа хэрэгжүүлэхээр сургуулийн захиргаатайгаа хөөцөлдөж байгаа.

-Оюутнууд багш нараа голдог гэсэн яриа гардаг. Энэ талаар?

-Ер нь манай оюутнууд их чанга болчихсон шүү дээ. Цагийн багш эсвэл мэдлэг боловсрол тааруухан багш байх юм бол шууд сургуулийнхаа захиргаа болон оюутны зөвлөлд ханддаг. Бид мөнгөндөө таарсан мэдлэг боловсрол зэмшиж улс нийгэмдээ хэрэгтэй боловсон хүчин болмоор байна гэсэн хүсэлтийг оюутан болгон тавьдаг. Дээр нь багш нар тийм мөнгө нэхэж тийм дүн тавих гээд байна гэсэн яриа их байдаг.
Ингэж оюутнууд өөрсдийнхөө төлөө гүйдэг болсон цаг үед сургуулийн захиргаа төдийгүй багш нар хичээж ажиллах хэрэгтэй. Энэ ч үүднээс багш нар зөв зүйтэй боловсон байсан нөхцөлд оюутнууд тэдний арга барилаас сайн эзэмшинэ гэсэн үг. Оюутнуудаас санал хүсэлт ирлээ гээд багш нарыг ажлаас нь халах тохиолдол ч багагүй гардаг.

-Оюутан байхын сайхныг хүн болгон бахдан ярьдаг. Сурч мэдэхийн хажуугаар хөгжилтэй зугаатай явдлууд ч олон тохиодддог?

-Тийм шүү. Ялангуяа оюутны байранд хөгжилтэй явдлууд их тохиолддог юм. Хамгийн наад зах нь автобусны мөнгөгүй болчихоод хэчнээн буудал газар алхах нь бий. Хэдийгээр энэ нь тухайн үедээ бэрхшээл ч хожим нь хөгжилтэй дурсамж болдог.
Бас ангиараа шалгалтандаа уначихаад багшийгаа гуйж дахин шалгалт өгөх, эсвэл кредитээ цуглуулж чадаагүй үедээ мөнгө олох гэж ажил хийх энэ бүхэн л оюутан байх үеийн дурсамжтай мөч юм даа.

-Өнөөдөр оюутнууд гэмт хэрэгт өртөх нь ихэссэн?

-Энэ нь хувь хүний ухамсартай холбоотой. Мөнгө төгрөгийн хомсдлоос болж дээрэм тонуул хийх, баар цэнгээний газар ажиллах зэрэг сэтгэл зовнисон асуудал байдаг. Харин бидний хувьд оюутнуудынхаа сурч боловсрох соён гэгээрэх өөрийгөө хөгжүүлэх тал дээр нь тулж ажиллахыг хичээдэг.
Хичээлээс гадуур сургалт дамжаанд суралцуулах, сурлага сайтай оюутныг тэтгэлэгт хамруулах, бусад уралдаан тэмцээнд оролцуулах тал дээр нь анхаарч дэмжиж ажилладаг. Энэ утгаар оюутны зөвлөл маш их үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно.

-Багцаагаар танай сургуулийн хичнээн оюутан ажил хийдэг вэ?

-МУИС-ийн оюутны холбоо оюутан конгрессын дэргэд оюутны хөдөлмөр зуучлалын төв байдаг. Энэ төв манай оюутны холбоонд харьяалагддаггүй байснаа өнгөрсөн оны 11дүгээр сараас харьяалагддаг болсон. Тэр үед 800 гаруй оюутныг ажилд зуучилж 1000 гаруй оюутнууд ажлын байртай боллоо гэж мэдээлж байсан. Бараг манай сургуулийн 13000 оюутны тавин хувь нь ажил хийж байгаа гэхэд хол зөрөхгүй байх
.
-Сургалтын төлбөр нэмэгдэж байгаад оюутнууд бухимддаг юм билээ? Энэ тал дээр оюутнуудаа төлөөлж саналаа нэмэрлэдэг биз?

-Тэгэлгүй яахав. Сургалтын төлбөр ирэх жил нэмэгдэнэ үү гэхээс буухгүй. Яагаад гэвэл МУИС-ийн бүх захирлуудын хурал болдог юм. Тэр хуралд оюутны холбооны тэргүүн оюутнуудаа төлөөлж оролцон санаа бодлоо хэлдэг. Энэ хурал тавдугаар сарын эхээр болж дараа жилийн сургалтын төлбөрийн асуудал
шийдэгдэнэ. Аав ээжээсээ санхүүждэг оюутнуудын хувъд санхүүгийн хямрал багагүй нөлөөлж байна.

-Нийгмийн алхааг оюутан залуусаар хэмждэг. Цаашид ямар зорилго өвөрлөж явна вэ?

-Миний бодлоор их дээд сургуулиудын сургалтын тогтолцоог сайжруулж бизнес төвтэй биш, сургалтын төвтэй баймаар байна. Дээд боловсролын тогтолцооноос чанарт шилжих гэж МУИС-ийн оюутны холбооноос өнгөрсөн жил оюутнуудын хооронд хэлэлцүүлэг зарласан. Энэ хэлэлцүүлэгт БСШУ-ны сайд оролцож бидэнтэй санал бодлоо солилцсон.
Бизнес төвтэй болохлоор төлсөн мөнгөнийхээ оронд авах соёл боловсролоо бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй гэж яриад байгаа юм. Угаасаа дээд боловсролын тогтолцоо мөхөх шатандаа явж байна шүү дээ.
Өнөөдөр хоёр сая хүн амтай Монголд 150 гаруй чанартай чанаргүй их дээд сургууль байна. Гэтэл Тайвань хэдэн зуун сая хүн амтай мөртлөө 75 их сургуультай байх жишээтэй.
Манай ихэнх оюутнууд ШУТИС, МУИС-д орох сонирхолтой байдаг. Үнэхээр сурч чадаж байгаа бол улсынх, хувийнх гэж ялгах шаардлагагүй. Хэр боловсон хүчин болох нь тухайн оюутны чадвараас шалтгаалж ирээдүй нь тодорхойлогддог. Тиймээс сонгосон мэргэжлээ сайн эзэмшээд нийгэмдээ ухаалаг зөв амьдрах нь чухал юм.

Д.Гэрэлт

Их хэмжээний мөнгөн ус хилээр оруулсан иргэдийг баривчиллаа.

-Тэд мөнгөн усаа уул уурхайн компаниудад худалдах гэж байжээ-

Сэлэнгэ аймгийн харьяат Н.Мандалбаяр гэгч Хятадын иргэнтэй үгсэн тохирч урд хөршөөс их хэмжээний мөнгөн усыг Монгол Улсын хилээр оруулсан байна. Тэд Замын-Үүдийн хилийн боомтоор уг зүйлээ хууль бусаар нэвтрүүлсэн аж.
Уг хэрэг өнгөрсөн сарын 10-ны үеэр болсон бөгөөд гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан илрүүлсэн байна. Дээрх хэргийн талаар цагдаагийн ерөнхий газрын ОНХА-ны дарга Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Хятадаас их хэмжээний мөнгөн ус оруулж ирсэн иргэдийг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Сэлэнгэ аймгийн харьяат Н.Мандалбаяр гэгч 55 настай эрэгтэй Хятад улсын иргэн Яо Ми Зу гэгчтэй үгсэн тохирч уг хэргийг үйлдсэн. Н.Мандалбаяр нь 1992-2006 он хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын алтны уурхайд ажиллаж байсан бөгөөд одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй юм байна. Тэрбээр Хятадын иргэн Яо Ми Зутай тус уурхайд хамт ажиллаж байхдаа сайн танилууд болсон.
Тэр үедээ Яо Ми Зу нь манайд хууль бусаар оршин сууж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, тэр 2006 онд Монгол Улсын хилээр нэвтрэх эрхээ хасуулсан. Улмаар манай улсад ажиллаж амьдрах эрхгүй болж хар тамга даруулан албадан нутаг буцсан нэгэн.

-Тэд хичнээн хэмжзэний мөнгөн усыг ямар зориулалтаар ашиглах гэж хил давуулсан юм бол?

-Монгол талаасаа Н.Мандалбаяр Хятадын талаас Яо Ми Зу уг хэргийг хариуцаж хамтран үйлдсэн нь тогтоогдсон. Хятад иргэн нь Эрээн хотын Бугатад оршин суудаг байсан бөгөөд Н.Мандалбаяртай Эрээн хотод өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдөр уулзсан байсан. Энэ үеэр хятад иргэн Яо Ми Зу Мандалбаяртай Юу Юнхаа гэгч хятад эмэгтэйг танилцуулсан юм байна.
Тэгээд л Н.Мандалбаяр дээрх эмэгтэйтэй хоёр сарын 10-нд Эрээнээс нийслэлд мөнгөн ус нэвтрүүлж орж ирсэн байгаа юм. Ингээд Мандалбаяр нь 500 мг-аар савласан таван килограмм мөнгөн усыг зарахаар такси хөлөглөж яваад саатуулагдсан байна.
Тэд нийт 61,5 килограмм мөнгөн ус улсын хилээр оруулж ирснийг хураасан байгаа. Энэ мөнгөн усаа Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад худалдан борлуулах санаатай байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон.

-Манайд мөнгөн усыг галт тэргээр болоод бусад газраар ч оруулж ирэхийг хуулиар хориглосон шүү дээ. Тэд мөнгөн усыг яаж хилээр оруулсан юм бол?

-Тэд цэргийн зориулалттай жижиг төмөр саванд савлаад авто машинаар хил давуулсан байна билээ. Мөн мөнгөн усыг 2008 оны 12 дугаар сарын 26-нд иргэн
Б-гийн эзэмшлийн Сонато II ДГА 39-50 маркийн авто машинаар хилээр нэвтрүүлсэн нь тогтоогдсон.

-Мөнгөн усыг буруу тээвэрлэж хадгалалтын горим алдвал аюултай. Тэд мөнгөн усыг аюулгүй тээвэрлэж явсан болов уу?

-Мэдээж хулгайгаар оруулж ирж байгаа юм чинь яаж аюулгүй байдлыг хангах билээ. Иргэд галт тэргээр тээвэрлэхийг хориглосноос хойш хувийн жижиг оврын эсвэл ачааны машинд их хэмжээний ачаа тээшин дор нууж оруулдаг болж. Тэгэхдээ мөнгөн усаа төмөр сав мөн гялгар уут зэрэгт савлаад зөөж байгаа. Энэ нь аюулгүй байдлын хувьд туйлын хангалтгүй байдаг.

-Тэднийг хаанаас барьсан бэ. Хорьж шалгаж байгаа юу?

-Монгол иргэнийг хоёр сарын 10-нд мөнгөн усаа борлуулах гэж байхад нь барьсан. Тэрбээр хятад эмэгтэйтэй гар утсаар холбогдож байсан юм билээ. Хятад эмэгтэйг нь хоёр сарын 18-нд Замын-Үүдийн хилийн боомтоор хил давах гэж байхад нь баривчилсан.
Тэднийг Ганцхудагт хорьж эрүү үүсгэн шалгаж байгаа. Уг хэрэг гарсантай холбоотойгоор Дорноговь аймагт шалгалт хийхэд иргэн Б-гийн гэрээс хоёр ширхэг цэргийн зориулалттай төмөр савтай 17,5 кг мөнгөн ус хадгалж байсныг хураан, авсан байна билээ.

3-р сар Идэвхтэй Хөдөлгөөний сар

Монгол Улсын Засгийн газраас 2008 онд Монголын ард түмэн спортын өндөр арвин их ургацтай байсан учир үүнийг улам өргөжүүлэхийн тулд 2009 оны Идэвхтэй Хөдөлгөөн буюу Биеийн тамир спортыг дэмжих жил нэрийн доор 03-р сарыг Идэвхтэй Хөдөлгөөний сар болгон. Бүх нийтийн дунд спортын тэмцээн уралдаан, идэвхтэй алхалт зэрэг төрөл бүрийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байгаа юм байна. 

Тиймээ Бид ч бас энэхүү арга хэмжээнд нэгдэх хэрэгтэй гэж бодож байна. Хөдөлгөөн бол эрүүл мэнд гэдэг үгийг байнга санах хэрэгтэй боловуу.

Та бүхэн өөрсдийнхөө санал бодлыг бичнэ үү???

Saturday, February 21, 2009

Гишүүд төрийн албан хаагчдын цалинг бууруулахыг дэмжсэнгүй



УИХ-ын чуулган өчигдрийн хуралдаанаар Улсын төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д танилцуулсан юм.