Thursday, May 28, 2009

Хүний наймаачдыг өнөөдөр шүүнэ



Монгол, хятад эмэгтэйчүүд хүний наймаалахаар үгсэн тохирсон хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн өнгөрсөн онд илрүүлсэн. Өнгөрсөн оны аравдугаар сард Монголын иргэн Т.Алтанзал гэгч 19 настай эмэгтэй Хятадын иргэн Бо Чун Янтэй хамсан охидыг хил давуулан наймаалахыг завдсан билээ.


Тэд “Шуурхай зар” сонинд “22-24 насны насны бүсгүйчүүдийг хувийн онгоцны үйлчлэгчээр ажилд шалгаруулж авна. Харилцах утас 99705507″ гэсэн зар нийтлүүлжээ. Зарын дагуу Б.Мөнгөн, Д.Саруул, Х.Алтаннавч, Ариунтуяа нар ирсэн бөгөөд ан.к.ет бөглөж, 2000-4000 юанийн цалин авна хэмээх үгэнд хууртсан байна. Ингээд 2008 оны аравдугаар сарын 14-нд галт тэргээр охидыг Хятад руу авч явах гэж байхад нь цагдаагийнхан саатуулжзэ. Бо Чун Ян Замын-Үүдэд “бараа”-гаа тосч авахаар ирээд мөн л баригдсан байна. Тэдний гэмт үйлдэл хохирогчдын мэдүүлэг болоод орчуулагчийн яриагаар батлагдсан тул Эрүүгийн хуулийн 113.3-т зааснаар ял төлөвлөжээ. Уг хэргийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болно.

Related Posts:

  • Тэглэх хувилбарын тухай тэрслүү үг Монголчууд юмыг өсгөхдөө гаргуун. “Амны билгээс ашдын билэг” гээд л өсгөөд эхэлнэ шүү дээ. Өсгөсөн юмаа буцааж бууруулна гэж байхгүй. ” Дээшээ, дээшээ, бүр дээшээ” гэж дуулаад л дэгдээд өгнө шүү дээ. Хямралын үед энэ аранши… Read More
  • Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөөр байна Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 6-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийн дүнг өмнөх хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.5 хувиар, өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар тус тус өсс… Read More
  • Ам.долларын ханш 1630 төгрөгт хүрлээ Ам.долларын ханш өссөөр л байна. Мягмар гаригт “Найман шарга” валют арилжааны төв дээр нэг ам.долларыг 1605 төгрөгөөр авч, 1610-1615 төгрөгөөр борлуулж байсан. Тэгвэл өчигдөр 16.00 цагийн байдлаар нэг ам.долларыг 1625 тө… Read More
  • ХААДУУД ОДОЖ, АРД ТҮМЭН ҮЛДДЭГ… Энэ гайхамшигт үгийг В.Гюго хэлжээ. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Уг нь аль эртнээс яриад цуураад, ил далд реклам хийгээд давхиад байдагсан бус уу. Энэ удаад хөшиг нэг л сайн нээгдэж өгөхгүй байна. Эн… Read More
  • Гишүүд төрийн албан хаагчдын цалинг бууруулахыг дэмжсэнгүй УИХ-ын чуулган өчигдрийн хуралдаанаар Улсын төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд төсвийн тодотголын т… Read More

0 Сэтгэгдэл: