Monday, May 18, 2009

Малчин өрхийг орлогын татвараас чөлөөлнө

Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр манай улс 171.1 мянган малчин өрхтэй, нэг өрхийн ам бүлийн тоо дунджаар дөрөв байна.
Нийт малчин өрхийн 70.8 хувь нь мал ахуйгаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, мал аж ахуйгаас олсон орлого, зарлага нь тэнцдэг бол 9.3 хувийг нь орлогоороо зарлагаа нөхөж чаддаггүй ядуу өрхүүд эзэлдэг нь судалгаагаар тогтоогджээ. Түүнчлэн нийт малчин өрхийн 70 орчим хувь нь арилжааны банкуудад зээлийн өртэй, малын гаралтай түүхий эдийн үнэ буурснаас малчид зээлээ хугацаанд нь төлөхөд хүндрэлтэй байгаа юм.



Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар малчин өрх, мал бүхий этгээдэд албан татвар ногдуулах орлогыг малын тоог үндэслэн, үхэр, адуу тус бүрийг тав, тэмээг хоёр, ямааг 1.5 хонин толгойд шилжүүлэн тооцож татвар ногдуулдаг. Хуульд зааснаар “малчин өрх” гэдэг ойлголтод хувийнхаа өмчийн малыг байнга маллаж, ашиг шимээр нь үндсэн орлогоо олдог гэр бүлийг хамааруулдаг аж. МАХН, АН-ын хамтран ажиллах тухай 2008 оны есдүгээр сарын 12-нд байгуулсан гэрээнд малчдыг мал аж ахуйн орлогын албан татвараас чөлөөлүүлэхээр, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “малчдыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчинг бий болгох”-оор тусгажээ. Иймээс эдийн засаг, санхүүгийн хямралын улмаас малын гаралтай түүхий эдийн үнэ буурсан энэ үед малчин өрхийг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас малчин өрхийг хувь хүний орлогын албан татвараас бүрэн чөлөөлөхөөр хуулийн төсөл боловсруулсныг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Б.Долгор УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр өргөн барилаа. Харин “мал бүхий этгээд” нь малчин өрхийг бодвол суурин газар амьдарч, хувийнхаа өмчийн малыг байнга малладаггүй, ашиг шимээр нь үндсэн орлогоо олдоггүй тул тэднийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх шаардлагагүй гэж Засгийн газар үзжээ.
Малын гаралтай түүхий эдийн үнэ буурснаас малчдын орлого хомсдож, амьдрал ахуй нь хүндхэн байгаа тул энэ хуулийн төслийг даруйхан хэлэлцэж шийдэх нь малчдын орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн тустай юм гэдгийг УИХ-ын дарга онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

Related Posts:

  • Даяар Монгол Хөдөлгөөний сайт болон сонинМонголын Ард түмэний халуун цустай, хүчирхэг ард түмэн бид Эх орноо хайрлах ёстой гэсэн Эх оронч сэтгэлгээг төрүүлэх гэж хичээж буй Даяар Монгол хөдөлгөөн маань өөрийн гэсэн сайт болон сонин болсон тухай та бүхэндээ мэдээллэх… Read More
  • Сэнгүр Лигийн хоёрдугаар тойрог үргэлжилж байна.“Бухнууд” дөрөв дараалан хожлоо“Сэнгүр” лигийн АШТ-ий хоёрдугаар тойрог энэ долоо хоногт өндөрлөх гэж байна. Өнгөрөгч баасан гаригийн эхний тоглолтод долоо дараалан хожил авсан “Хасын хүлгүүд”, “Баянзүрх буллз”-ыг барсангүй, … Read More
  • Ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж байнаСүүлийн жилүүдэд дэлхий даяар байгаль орчныг хамгаалах асуудал дээр голлон анхаарах болж, уламжлалт эрчим хүч гэхээсээ илүү байгалийн эрчим хүчнийн үйлдвэрлэлийг шинээр байгуулах болжээ.Тайвань нь эрчим хүчний нөөцөөр бага, д… Read More
  • Монгол Улсад ДОХ-ын 52 дахь тохиолдол илэрчээМонгол Улсын ДОХ-ын тохиолдол хамгийн сүүлд 50 гаруй настай эрэгтэй хүн илэрсэн байсан бол түүнээс хойш сая 2 сард 2 тохиолдол шинээр нэмэгдлээ.Энэ тохиолдол нь өөрсдөө зүгээр л сайн дураараа очиж шинжилгээ өгч байсан хоёр хү… Read More
  • 2010 он гэхэд хямралаас гарна гэж үзжээЭнэ сарын эхээр Наран улсад дэлхийн санхүүгийн хямралын талаар өргөн хүрээний санал асуулга явагджээ. Тус улсын 100 томоохон компаниудын дунд телевизийн NHK компаниас явуулсан энэ санал асуулгын дүнгээр 2010 он гэхэд л хямрал… Read More

0 Сэтгэгдэл: