Wednesday, May 27, 2009

Оюутны хотхоныг тойрсон цэнгээний газруудыг хэзээ цэгцлэх вэ?


Оюутны “А”, “В”, “С” хотхоныг тойрсон 400 орчим баар цэнгээний газар, 30 саун байдаг гэдэгт та лав эргэлзэх байх.

Үнэндээ манайхан шиг оюутны хотхондоо цэнгээний газар олноор нь байгуулсан улс орон ховор биз ээ. Энэ байдал наад зах нь оюутнуудын тав тухыг алдагдуулах, цаашлаад бор дарсанд дурлах, хэрэг зөрчилд орооцолдох эх үүсвэрийг тавьж байна гэхэд нэг их хэлсдэхгүй байх. Энэ онд л гэхэд 20 гаруй оюутан архидан согтуурсны улмаас гэмт хэрэгт холбогдож, шийтгэл хүлээсэн байх юм.
Манайд боловсролын байгууллагын ойр орчинд баар цэнгээний газруудыг ажиллуулахгүй гэсэн “мөрдөгддөггүй” нэг журам бий. Үүнийг мөрдөх нь байтугай оюутныхаа байранд саун, зочид буудал ажиллуулдаг нь Монголын оюутны холбоонынхны шалгалтаар илэрсэн. Хэдэн жилийн өмнө Орхон Их сургуулийн оюутны дотуур байранд баар ажиллуулж байсан нь мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар тогтоогдож хаагдаж байсныг нь мэдэх юм. Зарим газар нь “нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгчээр хаасан ч өөр нэрээр эргээд үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Оюутны хотхонд амьдардаг оюутнуудтай уулзахад, “Оюутны хотхонд юу л байна, баар, зочид буудал саун л байна шүү дээ. Ят үнэнийг хэлэхэд орой үдэш явахад хэцүү. Согтуу хүмүүс хөлхөлдөж зарим нэгэн эмэгтэй оюутнуудыг татаж чангаах бол энүүхэнд ер нь байнга л хэрэг зөрчил гарлаа гэж дуулддаг. Шөнө дунд бол баарны хөгжим, согтуу хүмүүсийн дуу чимээ тасардаггүй. Нөгөөтэйгүүр энэ байдал нь оюутнуудыг бааранд орох нөхцлийг бүрдүүлж байна. Тэр ч бүү хэл оюутны байранд буудал хүртэл байдаг шүү дээ. Энэ бүхнийг цэгцэлмээр л байх юм. Харин хэн хариуцдаг юм бол бүү мэд” гэлээ.
Оюутны хотхоны ойр орчим тусгай зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн, цагтаа хаадаггүй, үйлчилгээний чанар хангаагүй зэрэг зөрчил мэргэжлийн байгууллагуудынхны хараанд байнга өртдөг байна. Үнэндээ манай оюутны хотхонд баар, 24 цагийн үйлчилгээтэй хүнсний дэлгүүр, кафе, саун гээд байхгүй юм алга. Хэдэн жилийн өмнө МОХ-ноос дээрх оюутны хотхонд шалгалт хийсэн ч өнөөдөр бахь байдгаараа л байна. Оюутны хотхоныг тойрсон цэнгээний газруудыг цэгцэлнэ гэдэг амьдрал дээр “зангууны үлгэр” бололтой.

Related Posts:

  • Оюутны "Автобусны хөнгөлөлтийн билет"Оюутны автобусны хөнгөлөлтийн билетний асуудал одоо оюутнуудын сэтгэлийг зовоосон томоохон асуудлын нэг болоод байгаа билээ. Энэ тухай өгүүлэх нь :Та нар мэдэх л байх Монгол улс чинь улсын хэмжээний автобус бааз 4 байдаг. Түү… Read More
  • Оюутны хотхоныг тойрсон цэнгээний газруудыг хэзээ цэгцлэх вэ?Оюутны “А”, “В”, “С” хотхоныг тойрсон 400 орчим баар цэнгээний газар, 30 саун байдаг гэдэгт та лав эргэлзэх байх.Үнэндээ манайхан шиг оюутны хотхондоо цэнгээний газар олноор нь байгуулсан улс орон ховор биз ээ. Энэ байдал наа… Read More
  • “ХАС” банкны Ч.Ганхуяг Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч боллоо.Монголын оюутны холбооны ээлжит XI чуулга уулзалт өн гөр сөн Бямба гаригт “Сүнжин гранд” зочид буудалд боллоо. Чуулганд 147 их дээд сургууль, коллежийн оюутны зөвлөл, холбоог төлөөлсөн 250 гаруй төлөөлөгч оролцож, холбооны … Read More
  • Шинээр магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын мэдээлэлЭнэ жил ЕБС төгсөж буй охид, хөвгүүд маань саяхан ерөнхий шалгалтаа өгсөн билээ. Удахгүй тэд өөрийн авсан оноо, сонирхол, хүсэл мөрөөдөлдөө тулгуурлан сонголтоо хийж, аль нэгэн их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэ… Read More
  • Оюутан та хэн бэ?Оюутан гэж хэн бэ??Та оюутан мөнүү гэсэн асуултыг өөрөө асууж байсан уу? Одоо нэг удаа асуугаад үзээрэй.Өнөөгийн нийгэмд оюутан залуусын оролцоо, оюутан хүний амьдрал хэн бүхэний мэлмийд хүрч чадаж байна уу? Би үгүй гэж хариу… Read More

0 Сэтгэгдэл: