
“Өөрийгөө ялах” 75 км-ийн гүйлтийн анхдугаар тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд боллоо. Тэмцээнийг холын зайн гүйлтийн спортыг сурталчилж, тамирчдын бэлтгэл сургуулилтыг дээшлүүлэх, өсвөр үе залуучуудыг тэсвэр хатуужилд сургах зорилгоор Улаанбаатар хот дахь Шри Чинмойн марафоны баг зохион байгуулсан юм.
“Ажнай” клуб, “Алдар”, “Хилчин” спорт хороо зэрэг арваад байгууллагын 19-69 насны 37 тамирчин уралдсан бөгөөд Афины олимпийн марафонч ОУХМ Л.Отгонбаяр, ОУХМ В.Отгонтуул нар оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болгожээ.
1000 метрийн тойргоор 75 км-ийн зайн уралдааны эрэгтэйчүүдийн ангилалд “Ажнай” клубын Б.Доржпалам 6.13.45 цаг гүйж ялагч болсон бол түүнээс 6.25 минутын дараа Дотоодын цэргийн 805 дугаар ангийн А.Кадырбөк, 14.10 минутын дараа “Ажнай” клубын Ц.Бямбажав нар барианд оржээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд “Ажнай” клубын тамирчин Л.Отгонбаяр 8.17.21 цаг гүйж бусдыгаа хошуучилсан бол “Ажнай” клубын Д.Эрдэнэчимэг, Г.Хишигсайхан нар удаахь байруудад орлоо.
Related Posts:
3-р сар Идэвхтэй Хөдөлгөөний сарМонгол Улсын Засгийн газраас 2008 онд Монголын ард түмэн спортын өндөр арвин их ургацтай байсан учир үүнийг улам өргөжүүлэхийн тулд 2009 оны Идэвхтэй Хөдөлгөөн буюу Биеийн тамир спортыг дэмжих жил нэрийн доор 03-р сарыг Идэвх… Read More
Dwyane Wade #3 /Miami Heat/Энэ удаад та бүхэнийхээ мэлмийд Miami Heat багийн холбон тоглогч, хамгаалагч Dwyane Wade #3-ийн зурагуудаас хүргэж байна.Dwyane Wade #3-ийн Фенүүд ав ав.… Read More
Леброн Жеймс 2010 оны Slam Dunk-д оролцоно гэлээ.58 дахь удаагийн "Бүх Оддын Тоглолт"-ын Слам Данкын тэмцээнийг үзэж байсан Леброн Жеймс 2010 оны "Слам Данк"-ын тэмцээнд оролцохоо мэдэгдлээ.Түүний хувьд өмнө нь олон санал ирж байхад байнга татгалзсан хариу өгч байсан бол эн… Read More
Сэнгүр Лигийн хоёрдугаар тойрог үргэлжилж байна.“Бухнууд” дөрөв дараалан хожлоо“Сэнгүр” лигийн АШТ-ий хоёрдугаар тойрог энэ долоо хоногт өндөрлөх гэж байна. Өнгөрөгч баасан гаригийн эхний тоглолтод долоо дараалан хожил авсан “Хасын хүлгүүд”, “Баянзүрх буллз”-ыг барсангүй, … Read More
Харүмафүжи шүдээ хугалуулжээХарүмафүжи шүдээ хугалуулжээОзеки Харүмафүжи мягмар гаригт цол ижил Котоошюүтэй хамтарсан бэлтгэл хийж байгаад үүдэн шүдээ хугалуулжээ. Тачиай хийхдээ халз мөргөлдсөний улмаас Харүмафүжигийн шүд нь хугарч, уруул нь язарсан ба… Read More
0 Сэтгэгдэл:
Post a Comment