Monday, May 18, 2009

НБА-ийн Шилдэгүүд



НБА-ийн 2008-2009 оны Улирлын шилдэгүүд




2009 оны Улирлын MPV-ээр Клевлэндийн Хаан Леброн Жеймс тодорлоо. Тэрээр энэ улиралд 28,4 оноо, 1,2 блок шот, 7,3 самбараас бөмбөг авалт, 7,6 оновчтой дамжуулалт гүйцэтгэж баг нь Конфференцийн аврагын төлөө шалгаран үлдээд байгаа билээ. Тэрээр 2009 онд үнэхээр шилдэг болохоо харууллаа.


2009 оны шилдэг хамгаалан тоглогчоор Орландогийн төвийн тоглогч Дуайд Ховард тодорлоо. Түүний хувьд энэ улиралд 13,8 самбараас бөмбөг авалт, 20,6 оноо, 2,9 блок шот гүйцэтгэлээ. Энэ улиралд тэрээр самбар үнэхээр ноён нуруу гэдгээ харуулж чадсан юм. Орлондо одоогоор Бостон Селтикийг хожиж Конфференцийн аврагын төлөө Клевлэйндтэй тоглохоор үлдээд байна.


Дэни Грэнжер Амжилт нь ахисан тоглогч

2008-2009 оны Улиралд 25,8 оноо, 5,1 самбараас бөмбөг авалт, 2,7 оновчтой дамжуулалт хийсэн байна. Түүний хувьд өнгөрсөн улиралд 19,6 оновчтой дамжуулалт, 6,1 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж байсан байна.



2008-2009 оны улирлын шилдэг зургаа дахь тоглогчоор Даллас Маверикс багийн хамгаалагч Жэсон Тэрри тодорлоо. Тэрээр энэ улирлалд 19,6 оноо, 3,4 оновчтой дамжуулалт, 2,4 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.


Шилдэг шинэ тоглогчоор Чикаго Буллс багийн холбогч Дэрик Роуз тодорлоо. Тэрээр энэ улиралд 16,8 оноо, 6,3 оновчтой дамжуулалт, 3,9 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.

Related Posts:

  • В.Серина 3 дахь түрүү ба Федерерийн 15 дахь ялалтУймболдон их гайхалтай өрнөлөө. Дэлхийн эрэгтэйчүүдийн чансааг тэргүүлэгч Надаль бэртлийн уламаас оролцооггүй, шилдэгүүд эхний шатуудад бүдэрсэн зэрэг олон гайхалтай үйл явдалууд болон тэмцээн дууслаа.Эмэгтэйчүүдийн ганцаарчи… Read More
  • Наадмын шинэ цолтонуудЭнэ жилийн наадам сонирхолтой сайхан үйл явдалаар үүрэн болж өнгөрлөө.Үндэсний бөх :Даян аврага Г.Өсөхбаяр /Далай аврага байсан/Улсын Заан М.Өсөхбаяр /У.Н байсан/Улсын харцага Д.Батболд /У.Н байсан/Улсын харцага Ө.Бат-Орших /… Read More
  • Нагоя башёг 3 сумоч тэргүүлж байна.Нагоя башё үргэлжилсээр л байна.Ардын хувьсгалын 88, Их Монгол улс байгуулагдсаны 803 жилийн ойтой давхцан эхэлсэн Нагоя башё тэмцээнийхээ тал замыг туулах гэж байна.Энэ сарын барилдаан хэд хэдэн онцлог байдлаар үргэлжилж бай… Read More
  • ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛСНЫ 803 ЖИЛИЙН ОЙ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 88 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨРҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛСНЫ803 ЖИЛИЙН ОЙ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 88 ЖИЛИЙН ОЙНБАЯРЫН ХӨТӨЛБӨР7 дугаар сарын 10. Баасан8.00-10.20 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт1… Read More
  • Мотоспортын Азийн АШТ МонголдМотоспортын Азийн АШТ МонголдМотоспортын Азийн аварга шалгаруулах цуврал тэмцээний хоёрдугаар гараа манай улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна.Хоёр хоногийн дараа буюу энэ сарын 18-19-нд Морингийн даваанд болох уг тэм… Read More

0 Сэтгэгдэл: