Wednesday, May 27, 2009

Тээврийн товчоо болон сууц өмчлөгчдийн холбоод Нийслэлийн Засаг даргын хараанд оржээ

“Төмөрбаатар дарга Тээврийн товчоогоор ойрд очсон уу” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөний үеэр гэнэт асуулаа. Сүхбаатар дүүргийн Засаг дарга “Хоёр өдрийн өмнө очсон. Эмх замбараагүй байдалтай хэвээр байна” гэж түүнийг хариулахад Засаг дарга “Би өчигдөр очлоо. Тэнд микроавтобуснуудын уралдааны цэг шиг л байх юм. Үүнийг нэг цэгцлээч.
Улаан тоос шороо босоод л... Тэр орчимд ажиллаж амьдардаг иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах ёстой. Үйлчилгээ явуулдаг хүмүүсийг орчны тохижилтдоо анхаарахыг үүрэг болго” хэмээн даалгалаа. Мөн гудамж талбайн тохижилтын хүрээнд олон нийтийн байцаагч нарыг ажиллуулах үүрэг өгсөн. Энэ ажил санасан хэмжээнд хүрэхгүй байна гэж дүүргийн Засаг дарга нарт анхаарууллаа.


Хотын мээр энэ шуурхайн үеэр Сууц өмчлөгчдийн холбоог ширүүхэн шүүмжлээд “Оршин суугчдаасаа эсвэл төрөөс мөнгө нэхэж байдаг энэ хүмүүсийн ажилд сайтар хяналт тавихыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Батад даалгаад зуны энэ өдрүүдэд орон сууцны дулаан хангамж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлэх даалгавар өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Related Posts:

  • 2.3 кг алт гаргах гээд бүтэлгүйтэвЭрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд улсын хилээр 2.3 кг алт гаргах гэсэн этгээдийг саатууллаа.Гэмт этгээдийг Амарбаяр гэдэг бөгөөд Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн олон улсын галт тэргээр уг алтаа тээвэрлэж яваад баригдсан а… Read More
  • Химийн бодистой 50 мянга тонн хаягдлыг устгах төсөвгүй байнаЗасгийн газрын 127 дугаар тогтоолын дагуу өнгөрсөн онд химийн бодисоор бохирдсон 10 аймгийн 120 гаруй цэгээс 200 мянга орчим тонн шлам, ул хөрсийг тээвэрлэн, саармагжуулалт хийж, тусгай цэгт булсан. Энэ .ажилд улсын төсвөөс 2… Read More
  • Элбэгээ ерөнхийлөгчөө, энэ Ц.Жанлавыг хар дааЭлбэгээ ерөнхийлөгчөө, энэ Ц.Жанлавыг хар даа-Монгол улс хуультай гэдгийг мэдрүүлээд өгөөч, Ц.Жанлав, Л.Амгалан мэтийн эрх дархтнуудад…-Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй, хоёр ор… Read More
  • МАХН-ын шинэ байр удахгүй сүндэрлэнэМАХН-ын шинэ байр удахгүй сүндэрлэх гэнэ. Барилгын компаниудын дунд тус байрны архитекторын шийдлийг гаргах уралдааныг хоёр сарын өмнө зарласан аж. Уг уралдаанд монголын урдаа барьдаг архитекторууд бүтээлээ ирүүлсэн байна.Ура… Read More
  • Оюутолгойн гэрээ өмнөхөөсөө дордсон уу, эсвэл…С.Баярын тэргүүлж байгаа Засгийн газар “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээний төслийг бэлэн болгоод УИХ-д өргөн барих гэж байна. “Айвенхоу майнз Монголиа Инк”, “Рио Тинто”-гийн итгэмжлэгдсэн багийнхантай хэд хэдэн удаа хэл… Read More

0 Сэтгэгдэл: