Wednesday, March 25, 2009

Хэрцгий аллага гарчээ...


Энэ сарын 23-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн аймшигт аллага гарсан байна. Аллага тус дүүргийн гуравдугаар хорооны Хөнгөн хүнсний 30 айлын орон сууцны хонгилд гарчээ.


Хохирогч С.Оюунчимэг нь тус байрны доод хонгилыг түрээслэн хэвлэх үйлдвэр ажиллуулж байсан байна. Тийм ч том бус, нэрийн хуудас, зарлагын баримт төдийнхөн хэвлэдэг жижиг хэвлэх үйлдвэр байсан гэнэ. Хохирогч эмэгтэй нөхрөөсөө салсан бөгөөд дөрвөн хүүхэдтэй байжээ. Гэмт этгээд хохирогчийн гэдсийг хутгаар сийчин ярж дотор эрхтнүүдийг нь хонгилоор нэг тараасан байжээ. Улмаар бүдүүн, нарийн гэдсийг нь хөвж хоолойг нь боосон байж.
Энэ хэрэг гэгээн цагаан өдрөөр буюу 17 цагийн үед үйлдэгдсэн бөгөөд цагдаагийнхныг очиход цогцос хөрөөгүй байсан гэнэ. Эмэгтэй хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн эл хэргийн газарт мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчдээс гадна ЭЦГ-ын дарга С.Ганбат, УМБГ-ын дарга О.Энхтөр, Нийслэлийн цагдаагийн газрын дарга С.Баатаржав нар очжээ.

Related Posts:

  • Асашёорюү Токиод зоогийн газар нээлээТокио хотын сумогийн ордны эгц урд нь их аварга Асашёорюү “World Chanko Asashoryu” нэртэй зоогийн газар нээсэн байна. Ингэснээр сумо сонирхогчид аваргын “амт”-ыг мэдрэх боломжтой болов. Энэ зоогийн газарт “Луу” нэртэй салат, … Read More
  • Асашёорюү Монголын Ерөнхийлөгч болно гэжээ Токио. /АФП/. Японы мэргэжлийн сумо бөхийн тэмцээний их аварга Асашёорюү Дагвадорж их спортоо орхисны дараа эх нутагтаа эргэн ирж, улс төрд хүч сорин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж АФП мэдээллийн агентлагаас даваа га… Read More
  • Л.Гүндалай өөрийгөө Обаматай зүйрлэв.-Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлтээ гаргалаа-Ерөнхийлөгчийн сонгууль болоход цөөхөн cap үлдээд байгаа билээ. Гэсэн хэдий ч одоог хүртэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүмүүсийн нэр тодор… Read More
  • АНУ-ын Шинэ Ерөнхийлөгч Брак Обома тангараг өргөлөө.Энэ зууны дуулиант үйл явдалуудын нэг болсон АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Брак Обома тангарагаа өргөлөө. Түүний энэхүү ёслолын арга хэмжээг олон улсад зэрэг дамжуулсан бөгөөд мөн хуучин Ерөнхийлөгч асан Жорж Буш халаага… Read More
  • “Сүү” компанийн үйл ажиллагааг зогсоолоо-Ямар ч стандартгүй тоног төхөөрөмж, баталгаагүй сүүгээр үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээс нь энтеровирусын бактери илэрчээ-Том үйлдвэр гэхээр л сайн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг ойлголт хэдийнэ өнгөрчихжээ. Ялангуяа … Read More

0 Сэтгэгдэл: