Sunday, March 1, 2009

Б.Ганбат Сар шинийн барилдаанд түрүүллээ.


Энэ жилийн сар шинийн барилдаан үнэхээр олны таамаглал, тааврыг зөрүүлсэн барилдаан олон гарсан гэж билээ. Тэр тусмаа Заан Б.Ганбатыг түрүүлнэ гэж таавар ирүүлсэн хүн тун ховор байсан гэдэгт итгэлтэй байна.



Энэ өдрийн барилдаан эхнээсээ л аймаг цэргийн цолтой бөхчүүд хурдан шаламгай даачин барилдаж байлаа. Үнэхээр л энэ жилийн Наадамд цолны болзол хангахын тулд шургуу бэлтгэл хийж байгаа нь илт байлаа. Мөн Сар шинийн барилдааныг МУ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, МУ-ын сайд С.Баяр нар хүрэлцэн ирж үзэж сонирхсон нь үзэгчдийн сэтгэлийг их хөдөлгөж байлаа. Мөн Сумогийн 69 дэх Их аврага М.Даваажаргал ирж үзэж сонирхсон нь бөхөө дээдэлсэн сайхан явдал боллоо. Тэрээр бас гар хоосонгүй ирээгүй үзүүрт үлдсэн хоёр бөхөд гарын бэлгээ гардуулсан билээ.

Ингээд энэ өдрийн барилдааны шөвгийн дөрөвт Далай аврага Г.Өсөхбаяр, Заан Б.Ганбат, Харцага Баасандорж, Начин Ду.Батбаяр нар үлдсэн нь олны тааврыг нилээн зөрүүлсэн явдал болсон байх. Баасандорж харцагыг 4т үлдэнэ гэж бодсон хүн ховор байсан байх, Ду.Батбаярын хувьд сүүлийн хэдэн заалны барилдаанд сайн барилдаж байсан учир нэрлэж болох л байсан. Ингээд Б.Өсөхбаяр, Заан Б.Ганбат нар үзүүр түрүүнд үлдсэн бөгөөд хүмүүс ихэнх нь Г.Өсөхбаярыг түрүүлнэ гэж таамаглаж байсан ч аврага түрүүлж мэх хийн өөрөө мэхэндээ уналаа. Ингээд Улсын залуу Заан Б.Ганбат анх удаагаа Сар Шиннийн барилдаанд түрүүллээ.

Related Posts:

  • Бразилын домог Ronaldo зодог тайллаа. Бразилийн алдарт хөлбөмбөгч Дэлхийн 2 удаагийн аварга, Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг 3 удаа хүртсэн шилдэг довтлогч Ronaldo их спортоос зодог тайлахаар болсон тухайгаа олон нийтэд зарлажээ. Тэрээр хөлбөмбөгтэй хо… Read More
  • Америкийн Хоккейн Лигийн ажил хаялт Америкийн Хоккейн Лиг буюу NHL ажил хаялт зарлаад удаж байна. Өнгөрсөн жил НБА болон Америк Хөлбөмбөгийн лигт ажил хаялт зарлаж байсан бол энэ жил NHL-д ажил хаялт боллоо.  Ажил хаялтын шалтгаан нь нөгөө л н… Read More
  • Champions League 2011 Хасагдах шат 2011 оны 02-р сарын 15-нд Милан 0 - 1 Тоттенхэм Крауч 80 минутАС Миланы талбай дээр болсон энэхүү тулаанд Тоттенхэмийнхэн Бэлийн эзгүйд Питэр Кроучын 80 дахь минутанд оруулсан гоолын ачаар ялалт байгууллаа. Тоттенхэмийн хув… Read More
  • NBA ALL-STAR GAME 2011 Day #1 /Зураг/ T-Mobile Rookie Challenge and Youth Jam 2011 маш сонирхолтой өрсөлдөөн дунд явагдаж 148-140 харьцаатай Анхны жилээ тоглож байгаа залуучуудын ялалтаар өндөрллөө. Энэ өдөр Рүүки нараас Жон Уолл 12 оноо, 22 дамжуулалт /Шинэ … Read More
  • NBA ALL-STAR GAME 2011 Day #2 /Зураг/ NBA ALL-STAR GAME 2011 Day #2 маш амжилттай явагдаж өнгөрлөө. Доорх төрлүүдээр амжилттай явагдаж аваргаа тодрууллаа. 1. Haier Stoonting Star 2. Taco Bell Skills Challenge 3. Footlocker 3-Point Contest 4. Sprite Slam Dunk … Read More

0 Сэтгэгдэл: