Sunday, March 1, 2009

Сэнгүр Лигийн хоёрдугаар тойрог үргэлжилж байна.

“Бухнууд” дөрөв дараалан хожлоо

“Сэнгүр” лигийн АШТ-ий хоёрдугаар тойрог энэ долоо хоногт өндөрлөх гэж байна. Өнгөрөгч баасан гаригийн эхний тоглолтод долоо дараалан хожил авсан “Хасын хүлгүүд”, “Баянзүрх буллз”-ыг барсангүй, улирлын хоёр дахь хожигдлоо хүлээв. Уг тоглолтод “Хүлгүүд”-ийн Ц.Мэргэн тоглосонгүй. “Бухнууд”-ын дөрөв дараалж хожсоноор “Хүлгүүд”-ээс ердөө ганцхан хожлоор хоцорч эхэллээ.

Уг тоглолтод М.Цогтбаатар (Баянзүрх буллз) багаасаа хамгийн өндөр оноог авсан. Бие биенээсээ ялгарах лидер тоглогчгүй “Баянзүрх буллз”-ийнхэн багийн тоглолтыг сайтар харуулж байна. “Буллз”-ийн тоглогчид бүгд жигд тоглон багаа хожилд хүргэж буй. “Сэнгүр” лигийн АШТ-ийг 11-12 тоглолтын дараах байдлаар “Хасын хүлгүүд”, “Баянзүрх буллз” багууд плей-оффт үлдэх зураглал ажиглагдаж байна. Тэдний араас ямар ч баг гараад ирж мэднэ.

Бусад зургаан багаас хамгийн боломжтойд нь “Ёлууд” тооцогдож буй. Гэхдээ “Ёлууд”-ын төвийн тоглогч Б.Мөнхболд шагайгаа гэмтээн хоёр долоо хоног талбайд гарахгүй болсон. Энэ нь “Ёлууд”-ын амжилтыг доош татах магадлалтай. Учир нь түүнийг орлох тоглогч “Ёлууд”-ын сэлгээнд ч харагдахгүй байгаа. Түүнийг сүүлийн хоёр тоглолтод Э.Ананд орлосон боловч дорвитой тоглосонгүй. “Лидер”-ийн эсрэг хийсэн тоглолтод Ц.Пүрэвдорж, Т.Санчир нар гойд сайн тоглож, багаа хожилд хүргэсэн. Харин өндөрөгч баасан гарагийн үдэш ”Халлелуяа”-гийн эсрэг ганц Ц.Пүрэвдорж хичнээн зүтгээд ч багийнх нь нөхөд түүнд тус хүргэж чадсангүй. Түүнийг энэ өдөр ”Халлелуяа”-гаас Ш.Сэдбазар хамгаалан тоглосон бөгөөд 32 оноо авахад нь саад болсонгүй. Бид өмнөх дугаарууддаа ”Сэнгүр” лигийн дэд аварга ”Шаркс”-ын гол тоглогчид болох Б.Ариунболд Б.Ганхөлөг, Б.Нэмэхбаяр нар ”Хараагийн Харцага”-д очсоныг мэдээлсэн билээ. Гэтэл шилдэг залуу тоглогчдоор хүчээ зузаатгасан ”Харцага”-ынхан лигийн тэмцээн дундаа орж байхад нэг баг болж чадаагүй байгаа бололтой. Мөн тус багийн гол тоглогчдийн нэг О.Ууганбаяр шагайндаа гэмтэл авснаар гурван тоглолт өнжөөд байна. Өнгөрсөн онд ”Шаркс” -ыг оргил амжилтаа үзүүлэхэд хүчин зүтгэсэн дээрх гурван тоглогч хуучин багтаа (нөөц тоглогчиддоо) хожигдов. Тэдэнтэй адил хоёрдугаар тойрог эхэлснээс хойш гурав дараалан бүдэрсэн МУИС, ”Hi B Oil’ компанийн ”MBM” багийнхан ”Халлелуяа”-г хожсоноор хожигдлынхоо хар цувралд цэг тавилаа.

2.18
—————–1 2 3 4
Харцага 19 10 24 18 71
Буллз 15 25 17 27 84

Хараагийн Харцага : Ү.Давхарбаяр 21+9 самбар, Б.Ганхөлөг 13+8 самбар, Б.Ариунболд 13
Баянзүрх Буллз : А.Даваадаш 16+7 самбар, Л.Эрдэнэ-билэг 17, М.Цогтбаатар 13, Ц.Шаравжамц 13+10 самбар

————-1 2 3 4
Ёлууд 20 22 27 25 94
Лидер 14 14 24 13 75

—————-1 2 3 4
MBM 22 23 14 35 94
Халлелуяа 15 24 20 23 82

MBM : Э.Дөлгөөн 21, Н.Золжаргал 19+10 самбар, Г.Ихбаяр 13, С.Батнаран 13
Халлелуяа : Б.Очир-Эрдэнэ 18+8 самбар, З.Доржсүрэн 18, С.Пүрэвцэрэн 10

2.20

————–1 2 3 4
Буллз 17 26 20 28 91
Хүлгүүд 29 17 14 15 75

Баянзүрх Буллз : М.Цогтбаатар 29, Ц.Шаравжамц 15+8 самбар, Д.Бат-Орших 13, Ч.Отгонбаатар 13
Хасын Хүлгүүд : А.Од 24, О.Сайнбаяр 20+11 самбар

—————-1 2 3 4
Харцага 17 11 20 23 71
Шаркс 22 20 15 18 75

Хараагийн Харцага : Ү.Давхарбаяр 18+9 самбар, Б.Ганхөлөг 10
Шаркс : А.Чойдорж 21, Ч.Хүрэлбаатар 17+10 самбар, Ц.Ганболд 13, Д.Дэлгэрням 12+8 самбар

——————1 2 3 4
Ёлууд 19 18 13 20 70
Халлелуяа 24 17 19 13 73

Ёлууд : Ц.Пүрэвдорж 32, Т.Санчир 16+9 самбар, Ц.Мөнхтүвшин 14
Халлелуяа : Ш.Сэдбазар 22+10 самбар, С.Пүрэвцэрэн 16, Б.Түмэнжаргал 16+9 самбар


Related Posts:

  • "Бөртэ Чоно-2012"-ын эзэнээр Н.Түвшинбаяр тодорлоо. Спортын салбарынханы шилдэгүүдийг тодруулдаг "Бөртэ Чоно -2012" наадам өчигдөр болж өндөрлөлөө. Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны 73 гишүүний саналаар шилдэгүүд өрсөлдсөн энэхүү наадмын "Бөртэ Чоно-2012"-ын эзнээр … Read More
  • УЕФА-гийн Аваргуудийн Лигийн сугалаа УЕФА-гийн Аваргуудын Лигийн сугалаа өнөөдөр Монголын цагаар 18.30 цагт эхэлж амжилттай явагдаж дууслаа.  АС Милан - Барселона, Реал Мадрид - МАНЮ, Арсенал - Байрн Мюнхэн гээд том том багууд таарсан сайхан сугала… Read More
  • Б.Ганбат Сар шинийн барилдаанд түрүүллээ. Энэ жилийн сар шинийн барилдаан үнэхээр олны таамаглал, тааврыг зөрүүлсэн барилдаан олон гарсан гэж билээ. Тэр тусмаа Заан Б.Ганбатыг түрүүлнэ гэж таавар ирүүлсэн хүн тун ховор байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ өдрийн бар… Read More
  • Англид А.Аршавиныг эхнэрээс нь болж хавчиж байна Оросын хөлбөмбөгчин Андрей Аршавиныг гэр бүлээ Лондонд авчирмагц Английн хэвлэлүүд гэр бүлийг нь хорон үгээр “утаж” эхэлжээ. Хэвлэлүүд анх орон нутгийн нэгэн сонинд өгсөн эхнэрийнх нь ярилцлагаас болж боорлож эхэлсэн тухай… Read More
  • УЕФА-гийн Европа лигийн сугалаа явагдлаа. УЕФА-гийн 2012-2013 оны Европа лигийн шөвгийн 32 багийн сугалаа өнөөдөр Монголын цагаар 20.45 минутанд эхэлж амжилттай явагдаж өндөрлөлөө.  Аваргуудын лигт хэсэгтээ 3-р байрт орсон багууд болон Европа лигийн хэс… Read More

0 Сэтгэгдэл: