Thursday, March 12, 2009

С.Оюун гишүүн жирэмсний амралт авах хүсэлтээ гаргажээ


Парламентын гурван бүсгүйн нэг болох УИХ-ын гишүүн С.Оюун сүүлийн үед хуралдаа суухгүй байгаа. Уг нь тэрбээр өмнөх парламентуудад хамгийн идэвхтэй гишүүнээр байнга тодордог байж билээ.


Түүнийг ийнхүү ажилдаа хайнга хандаж буйг зарим нэг хүмүүс “архаг гишүүн” болж догирхож байгаа нь тэр хэмээн оношилсон нь дуулдах болсон. 
Үнэн хэрэгтээ эрхэм гишүүн маань бие давхар болж жирэмсний хордлогод орчихоод л ажлаа анхаарах сэхээгүй яваа гэнэ. Түүгээр ч барахгүй жирэмсний амралтаа авахаар УИХ-ын даргад хүсэлтээ хүргүүлсэн гэнэ. Уг нь эрхэм гишүүн маань ирэх тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн бол ялахгүй ч гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны эмэгтэй болж түүхэнд тэмдэглэгдэх байлаа.
Гэхдээ хэзээний хээгүй, эршүүд, шударга хэмээгддэг тэрбээр амбиц хөөцөлдөж гүйхээр хүүхдүүдээ дүүтэй болгож Монголын үрс маш олон болоход өөрийн чадлаар хувь нэмрээ оруулах нь дээр хэмээн үзсэн бололтой байна.

Related Posts:

  • Хүний наймаачдыг өнөөдөр шүүнэ Монгол, хятад эмэгтэйчүүд хүний наймаалахаар үгсэн тохирсон хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн өнгөрсөн онд илрүүлсэн. Өнгөрсөн оны аравдугаар сард Монголын иргэн Т.Алтанзал гэгч 19 настай эмэгтэй Хятадын и… Read More
  • Их аваргууд Д. Хишигт хүүд тусламжийн гараа сунгалаа Зургийн тайлбар: Баруун талаас, Их аварга Асашёорюу (Д. Дагвадорж), Хишигт хүү, “Олны үйлс” ТББ-ын Д. Бүрэнжаргал, Токиод амьдардаг Д. Баярсайхан хурц хэлбэрийн цусны хорт хавдар хэмээх хүнд аюултай өвчин тусаад одоо… Read More
  • Эх Үрсийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхийг хориглолоо. Олон улсын хүүхдийн эрх чөлөөний өдөр зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбай болон дүүргүүдэд тэмдэглэхээр зэхэж байсан “Хүүхэд шинэ бүхний эхлэл” баярын үйл ажиллагааг хориглолоо. Мөн тавдугаар сарын 31-ний “Автомашингү… Read More
  • Малчин өрхийг орлогын татвараас чөлөөлнө Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр манай улс 171.1 мянган малчин өрхтэй, нэг өрхийн ам бүлийн тоо дунджаар дөрөв байна. Нийт малчин өрхийн 70.8 хувь нь мал ахуйгаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, мал аж ахуйгаас олсон орлог… Read More
  • Б.Баабар Авилгатай тэмцэх газрын дарга болох уу? Монгол улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Цахиагийн Элбэгдорж ялалт байгуулсан билээ. Монгол улс хэдийгээр Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш ч гэлээ Ерөнхийлөгчийн эрх, үүрэг чамгү… Read More

0 Сэтгэгдэл: