Tuesday, October 16, 2012

Цагаа олоогүй "Зам засвар", буруу үед гарсан 08.00 цагаас ажил эхлэх тушаал.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод минь "Зам засвар"-ын ажил туйлдаа хүрч ард түмний бухимдлыг үүсгэж байна. Хэзээ эхлэх ёстой зам засвар хэзээ эхлэх хэзээ дуусах нь тодорхойгүйгээр энд тэндгүй л бөөн түгжрэл үүсгэж, үүнийгээ дагаж Төрийн албан хаагчдын ажил эхлэлт 08.00 цагаас гэж тушаал гаргасан нь бүр их бухимдал үүсгэсээр байна. 

Цагаа олоогүй "Зам засвар" хэзээ дуусах вэ гэж Төрийн өндөрлөгүүд, Нийслэлийн эрх бүхий албан тушаалтануудаас асуумаар байна, яагаад ийм хожуу Зам засварыг эхлэх болов, өдий болтол яагаад зам засвар дуусахгүй байна. Яагаад зам засварыг өглөө 06.00 цагаас оройны 11.00 хүртэл хийж болохгүй гэж яагаад өдий болтол хэдэн сар хийж байгаа засварууд урагш нэг алхахгүй хойш нэг алхаж байгааг ард түмэн нь хайсаар байна.

Замыг тавьсан шиг тавьж сурахгүй бол жил болгон л энэ засварыг энд тэндгүй хийсээр л байна, Ус зайлуулах хоолойгоо хангалттай сайн хийж усыг зайлуулахгүй бол хэвэргэ мөнгө идэх гэж хийж байгаа энэ зассан замнууд эвдэрсээр л байх болно. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд хэзээ ч бороо орж, хэзээ ч зас орж болно, Бороо нь орвол орсон шиг орж зам дээр нь сэлэхээс наагуур явж байгаа ард түмэн, өөрийгөө харахаар өрөвдөх шиг. Зам засах нэрийдлээр хичнээн хүн баяжиж хичнээн хүн хохирч байгааг харьцуулвал Баяжиж байгаа нь хохирч байгаагаа давахгүй л болов уу. Яагаад бид мөнгө идэж баяжихаа биш, ард түмнийхээ төлөө цаашлаад Монгол улсынхаа нэрийг бодож сайн зам тавьж болдоггүйн бэ.

Бид мянга сайн зам тавиад ус зайлуулах хоолой нь зөв тавигдахгүй бол, ус зайлуулах хоолой хийхгүй бол зам эргээд л эвдэрнэ. Харин тэр эвдэрэх хугацаа нь 6 сар хамгийн ихдээ 1 жил болвол дээдийн заяа болох байлгүй дээ. 

Зам засварыг яагаад ингэж хожуу эхлэж байгаа нь асуудалтай учир дутагдалтай байна. 6н сар гэхэд л Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль амарчихдаг энэ хугацаанаас эхлээд явахад замыг удлаа гэхэд 9н сарын дунд гэхэд дуусгачихмаар юм. Дэндүү хожууд наадам өнгөрч хийсэн зам засвар 10н сар дундаа орж, 11н сар болж байхад дуусахгүй байх нь тодорхой зүйл. Бид ажлыг хийвэл хийсэн шиг л хийж сурах хэрэгтэй. 

Зам засварын хажуугаар ард түмний бухимдал үүсгэж байгаа нь нэг том асуудал бол Төрийн албан хаагчид бүгд 08.00 цагаас ажиллах. Үнэхээр цагаа олоогүй тушаал байсан, учир нь зам засвар гэж ийм их түгжрэлтэй байхад хажуугаар нь бүх хүмүүсийг нэг цагт оруулдаг болох нь замын ачааллыг ихэсгэж, тэгээд ажлаас хоцролт гээд бухимдуулах зүйлийг улам ихэсгэнэ. Яагаад аливаа зүйлийг ингэж бодлогогүй шийдвэр тушаал гаргадгийг л миний бие ойлгохгүй байна. Том дарга нар өөрсдөө дуут дохио хангинуулаад л түгжрэлээс асуудалгүй гарчихдаг байх, харин ард түмэн чинь тэгэж явах боломжгүй шүү дээ. 

Related Posts:

  • 3-р сар Идэвхтэй Хөдөлгөөний сарМонгол Улсын Засгийн газраас 2008 онд Монголын ард түмэн спортын өндөр арвин их ургацтай байсан учир үүнийг улам өргөжүүлэхийн тулд 2009 оны Идэвхтэй Хөдөлгөөн буюу Биеийн тамир спортыг дэмжих жил нэрийн доор 03-р сарыг Идэвх… Read More
  • МАХН-ын шинэ байр удахгүй сүндэрлэнэМАХН-ын шинэ байр удахгүй сүндэрлэх гэнэ. Барилгын компаниудын дунд тус байрны архитекторын шийдлийг гаргах уралдааныг хоёр сарын өмнө зарласан аж. Уг уралдаанд монголын урдаа барьдаг архитекторууд бүтээлээ ирүүлсэн байна.Ура… Read More
  • Оюутолгойн гэрээ өмнөхөөсөө дордсон уу, эсвэл…С.Баярын тэргүүлж байгаа Засгийн газар “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээний төслийг бэлэн болгоод УИХ-д өргөн барих гэж байна. “Айвенхоу майнз Монголиа Инк”, “Рио Тинто”-гийн итгэмжлэгдсэн багийнхантай хэд хэдэн удаа хэл… Read More
  • Дээд боловсролын тогтолцоо мөхөх шатандаа явнаМонголын оюутны эрхийн өдрөөр МУИС-ийн оюутны холбоо, оюутны конгрессийн дэд тэргүүн, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын гуравдугаар дамжааны оюутан Х.Гансүхтэй уулзаж ярилцлаа.-Өнөөдөр Монголын оюутны эр… Read More
  • Их хэмжээний мөнгөн ус хилээр оруулсан иргэдийг баривчиллаа.-Тэд мөнгөн усаа уул уурхайн компаниудад худалдах гэж байжээ-Сэлэнгэ аймгийн харьяат Н.Мандалбаяр гэгч Хятадын иргэнтэй үгсэн тохирч урд хөршөөс их хэмжээний мөнгөн усыг Монгол Улсын хилээр оруулсан байна. Тэд Замын-Үүдийн хи… Read More

0 Сэтгэгдэл: