Friday, December 7, 2012

ДОХ-ын ЭСРЭГ ХАМТДАА



Монгол улсад ДОХ-ын илэрсэн тохиолдол 121-т хүрээд байгаа нь 3н сая хүрэхгүй хүн амтай улсын хувьд том асуудал юм. Мөн анх илэрсэн тохиолдолоос хойш 17н хүн нь нас барсан мэдээ байна.


Жил бүхэн л ДОХ-ын эсрэг өдрийг Дэлхий нийтээрээ 12-р сарын 01-нд тэмдэглэн, уриа лоозон зоож, бэлгэвч тараан, ямар хор хөнөөлтэй болохыг нь сурталчилсаар байгаа ч одоо болтол ДОХ-ын тохиолдол илэрсээр л байна. Энэ нь мэдээж ДОХ-ыг би тусчихгүй гэсэн муйхар бодолтой хүмүүсийн сэтгэхүй, мөн өөрийгөө бодсон арчаагүй бодолтой нэгэн нь замбараагүй бэлгийн хавьтал, хаа таарсан хүнтэйгээ харьцаанд орсноос болж энэхүү аюултай өвчинд нэрвэгдсээр, амь үрэгдсээр л байна.
ДОХ-оос сэргийлэх хамгийн зөв алхам нь хайртдаа үнэнч байх, нэг бэлгийн хавьтагчтай байж бэлгэвчийг байнга хэрэглэж занших нь та бүхэнийг эрсдэлээс хамгаалах учиртай. Тиймээс та бүхэн минь ДОХ-ын эсрэг аянд жил бүр нэгдэж байхыг уриалж, сайн дурын шинжилгээнд хамрагдаж байхыг хүсэж байна.

121-н хүний цаана хичнээн хүн байгааг тааварлахын аргагүй шүү дээ. Илэрсэн тохиолдол нь л 121 гэж байгаа, харин нууц үедээ явж байгаа, шинжилгээ өгч үзээгүй эрсдэлтэй бүлгийн хүмүүс хэд байгааг таахын аргагүй. Сүүлийн үед манай залуу охид бүсгүйчүүд, залуучууд дэндүү замбараагүй бэлгийн амьдралтай болсон нь судалгаа, өнөөгийн нийгмийн байдлаас харагдаж байна. 12 настай хүүхэд ээж болж байна гэдэг маань үүний тод жишээ. Тиймээс эцэг эхчүүд, ах эгч нар минь дүү нарыгаа, найз нөхөдийгөө энэхүү аюулт нянгаас сэрэмжлүүлэхийн тулд та бүхэний тус дэмжлэг маш их хэрэг болохыг анхаарна уу!

Та бүхэнд амжилт хүсье!

Related Posts:

  • “ХДХВ/ДОХ-ын шалгуур үзүүлэлт тооцох аргачлал” ном хэвлэгдлээ“ХДХВ/ДОХ-ын хяналт үнэлгээний чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Глобаль сангийн ДОХ/Сүрьеэгийн төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас “ХДХВ/ДОХ-ын шалгуур үзүүлэлт тооцох аргачлал… Read More
  • НАРШИЛТААС СЭРГИЙЛЬЕ/ Иргэдэд зориулсан зөвлөмж /Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэ… Read More
  • ЭХИЙН ЭНДЭГДЭЛ ДЭЛХИЙ ДАХИНД ГУРАВНЫ НЭГЭЭР БУУРЧЭЭДэлхий дахинд эхийн эндэгдэл 1990оны түвшинтэй харьцуулахад 2008 онд гуравны нэгээр буурсан байна. Энэ талаар Эрүүл мэндийн яам НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл хүргэлээ. Дэлхийн мянганы хөгжл… Read More
  • Хүзүү чилж өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?Удаан хугацаагаар суугаа ажилладаг хүмүүс хүзүү хөших, хөөрөх өвчинд өртөмхий байдаг. Учир нь хүзүүний мөгөөрс, хүзүүний булчин нь удаан хугацаагаар суугаа ажиллахад сунаж татагдан улмаар ядаргаа бий болгодог.Удаан хугацаагаа… Read More
  • ДОХ-ын эсрэг Хамтдаа 12.01 /Бичлэг/Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг тэмцдэг өдрийн мэндийг та бүхэндээ хүргэхийн ялдамд мөн та бүхэнийгээ ДОХ-ын эсрэг хамтдаа тэмцэж Аюулгүй бэлгийн харьцаа, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлцгээе.… Read More

0 Сэтгэгдэл: