Monday, December 31, 2012

2012 он минь баяртай! 2013 оны мэнд


Баяртай 2012 минь баяртай


Өнгөрч буй 2012 он амжилт бүтээл, алдаа оноо, аз жаргал, баяр гунигаар дүүрэн өнгөрлөө. Хийсэн бүтээсэн, сурсан мэдсэнээ эргэн харвал завгүй суусан мэт санагдавч хангалттай их сурч мэдэж, хийж бүтээж чадаагүй мэт л санагдаж байна. Хүн бүхэн л өөрийнхөө өнгөрсөнг амжилттай өнгөрлөө гэж үздэг ч миний хувьд чамлалттай санагдаж 2013 ондоо үүнээс их үр бүтээл өгөөжтэй ажиллах юм шүү гэдэг бодол толгойд минь эргэлдэж байна. 
Ингээд 2012 оны сүүлчийн өдөр болох 12-р сарын 31-нд блогтоо хуучин оноо үдэж сүүлчийн постоо бичиж байгаадаа туйлын их баяртай байна. 
Өөрийн блогтоо шинэ бүхэнийг бий болгох гэж, нийгмийн алдаа оноо, шинэ соргог бүхэнийг та бүхэндээ хүргэх гэж хичээж л явна. 
Би хэний ч өмнө хэлэх гэснээ хэлж, хийх гэснээ хийх дуртай нэгэн. Бичиж тэмдэглэж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүрэн эрхтэй хүний хувьд та бүхэндээ үзэл бодлоо илэрхийлсээр л байх болно. 

Ингээд Айлчлан ирж буй 2013 оноо та бүхэн минь амжилтын бүтээлийн дээдийг ерөөж, улам их бүр ч ихээр амжилтай байж, аз жаргалаар дүүрэн угтан, өнгөрөөхийг хүсэн ерөөе! 

ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!

Related Posts:

  • Харумафүжи Асашёорюү аврагыг давлаа.Тэмцээний 10 дахь өдөр Их аврага Д.Давгадорж, Озэки Харумафүжи буюу Бямбадорж нарын хооронд үзүүштэй сайхан барилдаан боллоо.Тэмцээнийг итгэл төгс тэргүүлж явсан 2 аврагын цувралыг 10 дахь өдөр нь Харумафүжи зогсоолоо. Түүний… Read More
  • Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр 03.24Та бүхэнийг Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөртэй нэгдэхийг уриалж байна. Сүрьеэ бол эдгэрдэг өвчин тиймээс та урьдчилсан сэргийлэх үзлэгт байнга хамрагдаж байна уу?Баярлалаа.… Read More
  • 2009 оны Хару башё эхэллээЭхний өдрийн барилдаан нь тухайн сарын барилдааныг өнгийг тодорхойлдог гэдэг билээ. Тиймээс ч сумочид эхний өдрөө давахыг маш ихээр хичээдэг нь аргагүй бизээ. Хэн сайн бэлтгэлтэй байгаа нь хэн сайн барилдаанч байгаа нь л давд… Read More
  • Харүмафүжи шүдээ хугалуулжээХарүмафүжи шүдээ хугалуулжээОзеки Харүмафүжи мягмар гаригт цол ижил Котоошюүтэй хамтарсан бэлтгэл хийж байгаад үүдэн шүдээ хугалуулжээ. Тачиай хийхдээ халз мөргөлдсөний улмаас Харүмафүжигийн шүд нь хугарч, уруул нь язарсан ба… Read More
  • Блогын хандалт 1000 боллоо.Хаймгаас хайрт найз охин Амгаадаа зориулан хийсэн блогын маань нээгдээд 1 сар 26 хоног болж байхад хандалтын тоо нь 1000 боллоо.Ингээд блогынхоо сонирхолтой хэдэн зургуудийг харуулья...… Read More

0 Сэтгэгдэл: