Эрхэм уншигчид та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэн мэндчилж байгаадаа миний бие туйлын их баяртай байна.
Блог маань үйл ажиллагаагаа явуулах болоод хэдийн 3н жил гаруйн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд блогынхоо өнгө төрхийг өөрчлөх гэж их л хичээснийг нуух юун билээ. Хүсэл зоргоороо блогоо хөтөлж, өөрийнхөө бодолд санаанд орсон зүйлсээ тусгаж түүнийхээ хажуугаар эрхэм хэрэглэгчдийн хүсэл сонирхолыг биелүүлэхийн тулд бага ч гэсэн хувь нэмэр оруулах гэж хичээж л явна.
Өдий хугацаанд байнгын хэрэглэгч олонтой болж амжаагүй ч тодорхой тооны уншигч бичигч залуусыг таньдаг болсон хэмээнд боддог юм.
Өнөөдөр бол үнэхээр сайхан өдөр байна "Нэгэн зуунд тохиолдохооргүй өдөр буюу 2012.12.12-н мөн 12 цаг 12 минут 12 секундэнд" та юу хийж байх болоо.
Энэ ховорхон тохих өдрийг алдалгүй үр бүтээлтэй өнгөрөөж сайхан сайхан бүхэнийг төсөөлөн бодож, амьдралд нэг алхам урагш гишгэхийг та бүхэнээс хүсэж байна.
Би саяхан "Бага юм мэддэгээ ухаарахын тулд маш их суралцах хэрэгтэй" гэдэг мэргэн үгийг хэрэгжүүлэх болсон. Үнэхээр оноод хэлчихсэн үг байгаам шүү.
Ингээд та бүхэндээ амжилтын дээдийг хүсье! Блог бичигч: Н.Мөнхбат
1 Сэтгэгдэл:
Би ч 2012.12.12-ны 12.12 минутанд хүний эмчилгээ хийж байж таарлаа. Цаг хугацаа гэж.
Post a Comment