Friday, December 21, 2012

Өнөөдөр Дэлхийн сүүлийн өдөр болохгүй!!!



2012 оны зунаас эхэлсэн энэхүү цуурхалын сүүдэр өнөөдөр арилна гэдэгт би итгэлтэй байгаа. Дэлхий сөнөх байж болно гэхдээ тэр нь өнөөдөр буюу 2012 оны 12-р сарын 21 биш гэдэгт би 100% итгэж байна. 


Улс орон бүрийн Зөн билэгчид, эрдэмтэн судлаачид янзан бүрээр ярьж хэлж ард түмэн, Дэлхий нийтийг толгой угааж байгаа нь цаанаа нэг бодлоготой ч байж мэднэ эсвэл зүгээр л нэгэн том сенсаци юм болов уу гэсэн бодол толгой төрдөг юм. Саяхан хүртэл Төвд лам Дэлхий сөнөнө гээд л цуурсан яг үнэндээ тэр ламыг хэн ч мэддэггүй байсан тэр энэ цуурхалыг тарааснаараа олонд танигдсан л байх, Хятад улсад худал цуурхал тарааж ард түмний бодлыг угааж байгаа хүмүүсийг баривчилж шийтгэл оноож байгаа л гэсэн, Япон улс онцгой байдал зарласан л гэсэн, Монгол улс харин ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь тайван бай Дэлхийд юу ч тохиолдохгүй л гэсэн. Би ч гэсэн тийм л бодолтой байгаа. ОХУ-д энэ цуурхал нилээн хүчээ авч байгаа л гэсэн өнөөдөр 10.00 АМ цагт ОХУ-д харанхуй нөмөрнө тэр нь Монголд 15.00 цагт гэж байгаа энэ үед бид хаана байх уу хэдэн давхар байшингийнхаа дөрвөн хананд зурагтаа ширтээд л сууж байна гэж бодож байна. Та бүхэн надтай санал нийлж байна уу???

Өнөөдөр яг юу болох вэ??? Зүгээр л нэгэн хэвийн өдөр өнгөрч Монголын хувьд ес эхэлдэг шиг санагдах юм...гадаа одоогоор -36 градус байна. Жаахан хүйтэрч мэдэх юм гэсэн харин шуум яваад байгаа гэхдээ тийм ч айхтар хүйтэрчихгүй байх гэж бодож байна. Ингээд та бүхэнийг Дэлхийн нэг өдөр тэр дундаа алдартай болоод удаагүй байгаа 2012 оны 12-р сарын 21-ны мэндийг хүргэе! Бас хүн бүхэн өнөөдрийг янз бүрээр төсөөлж буй ч та бүхэн зөвхөн өөрийнхөө оюун санаа, бодол ухаандаа итгээрэй гэж хэлмээр байна. 
Та бүхэнтэйгээ 2012 оны 12-р сарын 22-нд нийтлэлээрээ уулзана гэдэгтээ итгэлтэй байна. 

Related Posts:

  • - UEFA CL - Үхлийн D хэсэг "Реал, Ман СИТИ, Аяакс, Борусия Дортмунд" 58 дахь Европын аварга шалгаруулах Аваргуудын Лигийн хэсгийн сугалаа өчигдөр шөнө 00.30 цагт эхэлж амжилттай явагдаж дууслаа.  Pot One: Chelsea, Barcelona, Real Madrid, Manchester United, Bayern Munich, Arse… Read More
  • Champions League Semi-finals Европын Аваргуудын Лигийн тэмцээн маш сонирхолтой явагдаж байна. 1/4 шигшээд шалгарах ширүүхэн өрсөлдөөнд Английн Челси - МАНЮ багууд тааран тоглосон нь үзэгчдийг өндөлзүүлэх тоглолт байлаа. Энэ хоёр багийн хувьд Мөнхийн П… Read More
  • Champions League quarter-final сонирхолтой боллоо. Аваргуудын Лигийн 1/4 шигшээ тоглолтын сугалаа их сонирхолтой боллоо. Английн Пример Лигт саяхан хүчин үзсэн хоёр баг таарсан нь үзэгчдийг алмайрууллаа. Лондонгийн Челси - МАНЮ-тай таарлаа. Мөн Реал - Тоттэнхем нар таарса… Read More
  • UEFA "Europa League"-т тоглох багууд тодорлоо. УЕФА-гийн Евро Лигийн 12 хэсэгт тоглох 48 багийн нэр тодрон хэсгүүдэд хуваарьлагдлаа. Улс улсуудын лигээс тоглох эрхээ авсан багууд урьдчилсан тоглолт хийж 48-гийн нэг болсон юм. Эндээс 24 баг дараагийн шатанд шалгарч, А… Read More
  • ВИКТОР МОЗЕС: "НАМАЙГ ЧЕЛСИ СОНИРХОЖ БАЙГААГ МЭДЭЭД БИ ИХ ЦОЧИРДСОН" "Намайг анх Челси клуб сонирхож байгаа мэдээг дуулаад би их цочирдсон, гэтэл нэг их удалгүй миний төлөөлөгч надруу залгаад энэ гадуур яваад байгаа цуурхал худал бишээ чамайг үнэхээр сонирхож байна, чи юу гэж бодож байна … Read More

0 Сэтгэгдэл: