Monday, December 31, 2012

"Бөртэ Чоно-2012"-ын эзэнээр Н.Түвшинбаяр тодорлоо.


Спортын салбарынханы шилдэгүүдийг тодруулдаг "Бөртэ Чоно -2012" наадам өчигдөр болж өндөрлөлөө. Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны 73 гишүүний саналаар шилдэгүүд өрсөлдсөн энэхүү наадмын "Бөртэ Чоно-2012"-ын эзнээр "Лондон - 2012" Олимпийн наадамд мөнгөн медалийн болзол хангаж, Олимпийн анхны хос медальтан болсон МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр тодорлоо. 

"БӨРТЭ ЧОНО-2012" наадмын шилдэгүүд:

Шилдгийн шилдэг олимпийн танхим: Төв аймгийн Зуунмод сумын Л.Эрдэнэцэцэг захиралтай "Хүмүүн" цогцолборын Олимпийн танхим

Шилдгийн шилдэг олимпийн зөвлөл: Өмнөговь аймгийн "Афин" олимпийн зөвлөл

Шилдэг спорт холбоод: Монголын уулын спортын холбоо, Монголын гимнастикийн холбоо

Шилдгийн шилдэг спорт холбоод: Монголын олимпийн боксын холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо

Шилдэг олимпийн зүтгэлтэн: "Хасу Мегаватт" компанийн захирал Ж.Түмэн-Аюуш

Шилдэг шүүгч: МЧБХ-ны шүүгч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр

Шилдэг дасгалжуулагч: О.Балжинням /Жүдо/, З.Дүвчин /Чөлөөт бөх

Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Д.Ганзориг /Бокс/

Шилдгийн шилдэг баг: Азийн элсний наадмын хүрэл медальт Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг

Шилдэг тамирчин:

  1. Л.Баярсайхан /Эверестийн оргилд гарсан/
  2. Б.Урантунгалаг /Лондонгийн олимпийн байт харвааны төрөлд IX байрт шалгарсан, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон/
  3. Т.Мөнхтуяа /Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт/
  4. Б.Гүндаваа /Шатрын олон улсын их мастер цолны болзол хангасан/
  5. П.Бүрэнтөгс /Улсын баяр наадмын түрүү бөх/
  6. С.Батцэцэг /Чөлөөт бөх, Лондонгийн олимпийн хүрэл медальт/
  7. С.Ням-Очир /Жүдо, Лондонгийн олимпийн хүрэл медальт/
  8. У.Мөнх-Эрдэнэ /Бокс, Лондонгийн олимпийн хүрэл медальт/
  9. Н.Төгсцогт /Бокс, Лондонгийн олимпийн мөнгөн медальт/

Related Posts:

  • Ренчиний Чойномын хүн бүрийн заавал унших "Хүн найраглал" Ренчиний Чойномын хүн бүрийн заавал унших "Хүн найраглал" Хорвоогийн хүчирхэг амьтан хүнХосгүй хөгжилт ухаан сэтгэхүйт хүнБалрыг орхиж соёл иргэншлийг эзэмшээдБайгалийг ялав гэж тунхагласанОддын хүрээлэн орчлон ертөнци… Read More
  • Р. Чойном - Зарим заримдагуудад зориулсан шүлэг Р. Чойном - Зарим заримдагуудад зориулсан шүлэгЗагатнаагvй ч гэлээ миний гарЗаримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй ньЗамбараагvй дээ биш ч энэ хорвооЗарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.Замбуулин хэдий арвин тусмааЗава… Read More
  • Өнөөдөр "Алтан овоо"-ын их тахилгын өдөр "Алтан Овоо"-ны их тахилгын өдөр Алтан овоо, Ганга нуур гэхээр л Сүхбаатар аймгийн Дарьганга нутаг хамгийн түрүүнд толгойд орж ирдэг. Дөрвөн жил ганц удаа Алтан Овооны тахилга наадам болдог нь энэ жил буюу 2013 оны 08-… Read More
  • Yahoo messenger-ийг татаж авч суулгахад төвөгтэй байна уу? Yahoo messenger-ээ интернетээс татаж авахад таньд төвөг учирч байна уу тэгвэл та татаж авсан шууд суулгахад зориулагдсан yahoo messenger-ийн программыг GOGO шареээс татаж аваад суулгана уу? Та цаг хугацаа алдахгүй байх … Read More
  • Adobe Indesign CS3 /Татах/ ADOBE INDESIGN CS3 Adobe Indesign CS3 ашигладаг залуустаа зориуллаа. Та бүхэнийг татаж авахад хялбар болгох үүднээс GOGO SHARE болон MEDIAFIRE-т тавьлаа. Нэгэн зочны хүсэлтээр үүнийг тавьлаа. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй … Read More

0 Сэтгэгдэл: