Wednesday, January 16, 2013

Утаатай Улаанбаатар сайн байна уу???

 
Шинэ оныхоо анхны нийтлэлийг Утаатай Улаанбаатар минь сайн байна уу гэж хэлэх цаг болжээ. Улаанбаатарын утааг хааш нь хийх вэ гэх нь хамгийн тэнэг бодол ч үнэхээр энэ бодол төрсөөр ч байна төрөх ч бололтой.
 
Нэг амралтын өдөр хотоос 30 км зайд гараад эргэж ирэхдээ ямар утаан дунд амьдарч байгаагаа, яаж энд бүхэл бүтэн хэдэн сар жилээр амьдарч байгаагаа бодохоор миний бие эрүүл гэж хэлэх нь илүүц үг мэт санагдтал тийм их гутарлыг олж авах юмдаа. Та бүхэн амралтын өдрийн өглөө агаарт гараад хотруу эргэн ороод үзээрэй! Бид ийм утаанд дунд амьдардаг юмуу? Би эрүүл байх үндэс байна уу гэдэг үг толгойд чинь шууд орж ирэх болно.
 
Гэр хороололд амьдарч буй ард иргэд минь ямар хэцүү байдаг бол тэдний эрүүл мэнд ямар их хохирч байгаа бол гэдгийг бодохоор Улс төрчид, УИХ гишүүд, ЗГ-ийн гишүүд та бүгд гэр хороололд амьдарч үзээсэй, ах дүү хамаатан садан чинь гэр хороололд байж үзээсэй, та бүхэн энэ утааг хардаг ч болоосой гэсэн бодол толгойд минь байнга эргэлдэж байна. 
Утааг арилганаа л гэсэн хаана байна, бид хийнээ л гэсэн хаана байна. Одоо хийхгүй бол 2020 онд чинь Монгол улсын хүн ард нь утаанд хордсоор өсөх биш хорогдож дуусахвий дээ гэсэн айдас л хамгийн ихээр дагуулж байна.

Эзэн хааныхаа энэхүү хөшөөг хараад хүмүүс алс тэртээгээс Их эзэн чингис хаан минь ирж явна уу даа гэсэн уулга алдалтыг төрүүлэм хэдий ч Утаатай Улаанбаатар гэсэн үгийг санагдуулам тийм зураг шиг л надад санагдсан. 

Цаг хуагцааны эрхээр бид Утаанаас салж эрүүл цэнгэг агаартай нийслэлд байхыг үзэх л байх. Харин тэр цаг нь хэзээ вэ? 10 уу эсвэл 20,30 жил үү. 
Утааг хараад уулга алдаж суухад дүү минь энэ таглаад байгаа Дөрвөн уулыг нь сэтэлчихэж болдоггүй юмуу гэж ярьж билээ. Үнэхээр л болдог бол Дөрвөн уулыг нь сэтлээд өгвөл агаарийн чөлөөтэй урсгал үүсэх байх даанч тийм боломж байхгүй нь тодорхой байх. Тэгвэл бидэнд хамгийн хурдан хийх ганц боломж нь НИЙСЛЭЛ ХОТОО ШИЛЖҮҮЛЭХ алхам л байна. Бид яагаад үүнийг хийж болохгүй гэж. 

Ингээд Утаатай Улаанбаатар, Уур бухимдалтай Улаанбаатар минь сайн байна уу?



Related Posts:

  • Нийслэлээ шилжүүлэх болоогүй юмуу??? Би энэ Монгол Улсын төрийн өндөрлөгүүдийг үнэхээр ойлгохгүй байна. Улаанбаатар хотдоо хүн ард нь багтаж шингэхгүй байхад л мянга мянга шоргоолжыг нэг доор цуглуулаад л улам л олон болгоод байгаад нь эмзэглэж байна. Үнэхээр… Read More
  • Монголын зам УС ЗАЙЛУУЛАХ хаана байнаа... Монголын Зам засварынхан замаа яаж засаад байгаан бэ? Саяхан л ГХЯ,ЭМЯ-ны хажуу талын замыг хаагаад заслаа гээд л дуулдсан. Нэг өдөр жаахан орсон бороог л урсгачих "УС ЗАЙЛУУЛАХ" хийгээгүй байж зам зассан гэж ярихаасаа … Read More
  • Утаатай Улаанбаатар сайн байна уу???   Шинэ оныхоо анхны нийтлэлийг Утаатай Улаанбаатар минь сайн байна уу гэж хэлэх цаг болжээ. Улаанбаатарын утааг хааш нь хийх вэ гэх нь хамгийн тэнэг бодол ч үнэхээр энэ бодол төрсөөр ч байна төрөх ч бололтой.  … Read More
  • Улаанбаатар хотын зам Улаанбаатар хотын зам тээвэр бол хүн бүхэний стрессний асуудал болж байгаа гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ гэж бодож байна. Тэгээд энэ тухай өгүүлэхийг зорьлоо.  Бидний өдөр тутмын хэрэглээнд автобус, микро, такси, з… Read More
  • Хотын Утаа Улаанбаатар хотын утаанд дунд нээрээ амьсгалсаар байтал эрүүл эрхтэнгүй болж байх шиг байна дөө. Анхнаасаа зохион байгуулалт муутай хотын энэ байдлаас болж Монгол Улсын олон хүн уушгины өвчин эмгэг, бага насныхан амьсгалын … Read More

0 Сэтгэгдэл: