Monday, August 27, 2012

Аялгуу сайхан "Монгол хэл" минь хаана байнаа...

Монгол улс орчин үетэй хөл нийлүүлэн алхаж байна л гэнэ, тэр нь яг хаана байгаан бэ? Бид өвгөд дээдсийн минь ярьж, бичиж дадсан энэхүү сайхан "монгол хэл" маань одоо түүх болон үлдэж дээ. Монгол хэлээрээ зөв ярьж, зөв бичиж, монгол гэсэн энэхэн омогшилыг яагаад бид хайрлахгүй байгаан. Би цаг үргэлж боддог "Би монгол, бид монгол шүү дээ" гэж. Бидний МОНГОЛ гэсэн омогшил хаана байгаан бэ...Монгол хэл гэж хэлж ярихад надад хамгийн түрүүнд Их зохиолч Бямбын Ринченгийн гуайн "Чиний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл ..." гэж сэтгэлд бууж ирдэг. Ингээд та бүхэндээ:


Бямбын Ринчен "Монгол хэл" шүлэг

Чиний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтаму би


Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл

Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь

Өсөх наснаас өтлөх нам хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үсгийн эрдмийг чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн сангийн үүдийг чинь
Түлхэх бүр сэлгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм

Түгшүүрт бэрхийг даван туулан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн 
Сэтгэл урсам бадран бахадмуу, үсэн буурал өтгөс би

Хутаг өлзий бүрэлдсэн хувь их заяат түмний минь
Хурц авъяаст хөвгүүд дүү нар, халуун элгэтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан

Чиний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтаму би

Related Posts:

  • "Халуун элгэн нутаг" Энэ сайхан өдөр та бүхэндээ 20-р зууны манлай дуу "Халуун элгэн нутаг" дууг хүргэж байгаадаа таатай байна. Сонсоход сэтгэл сэргэж, зүрх догдлуулсан сайхан үг, аялгуутай дуу. Ингээд дууны үгийг, дууны хамт үргэж бай… Read More
  • Ш.Гүрбазар"Би Монголоороо гоёдог" Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир Хvмvvvний алтан заяа энд байхын учир Туурайн тамгатай хөрсөн дээр Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир Тунгалаг шандны толиог Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир Би Мо… Read More
  • О.Дашбалбарын "Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ" Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Алив сайхнаа бусдаас битгий харамла Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул Хэн нэгнээ харанхуй нүхрүү битгий түлхэ Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ Аяа чиний аав чинь ч… Read More
  • Д.Нацагдорж "Би Монгол Хүн" Аргалын утаа боргилсонМалчны гэрт төрсөн биАтар хээр нутгааӨлгий минь гэж боддогЦэнхэр манан суунагласанАлсын барааг ширтээдЦэлгэр сайхан нутгааСэтгэл бахдан харахад Үлээж байгаа салхи ньҮнсээд ч байгаа юм шигӨршөөлт ээжийн… Read More
  • Б.Лхагвасүрэн "Ижийтэйгээ байхад би баян байсан" Xагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггvй шигYнэнээ хэлье!Нулимсаараа зуурч хэлье!Хагацахын цагт vхэл давж уулздаггvй шигYнэнээ хэлье!  Амьсгалаа эангидаж хэлье!Ижийтэйгээ байхад би баян байсан...Орилсоор ижийдээ очин н… Read More

0 Сэтгэгдэл: