Thursday, November 5, 2009

2.3 кг алт гаргах гээд бүтэлгүйтэв

Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд улсын хилээр 2.3 кг алт гаргах гэсэн этгээдийг саатууллаа.
Гэмт этгээдийг Амарбаяр гэдэг бөгөөд Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн олон улсын галт тэргээр уг алтаа тээвэрлэж яваад баригдсан аж. Алтыг хилээр гаргахад шаардлагатай зөвшөөрлийг Монгол банкнаас авах ёстой. Гэтэл гэмт этгээд Монгол банкнаас зөвшөөрөл авах нь битгий хэл гаалийн бүрдүүлэлтгүйгээр алтыг нууж явсан байна. Энэ хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйлчлэлээр ял оноодог билээ. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.


0 Сэтгэгдэл: