Thursday, November 5, 2009

"Чингис Хаан" Дэлхийн цомд Монголчууд багаараа 2-р байр




Мэдээгээ бичилгүй их удаан завсарлалаа. Одоо л бичээд байя.



Ази тивд анх удаагаа зохиогдож байгаа Жүдо бөхийн Дэлхийн цомын цуврал тэмцээн “Чингис хаан-2009″ амжилттай явагдаж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж буй энэхүү тэмцээн нь Лондонгийн олимпийн өмнөх оноо цуглуулах маш хэрэгтэй тэмцээн юм. Үүнд 13 орны 128 тамирчин өрсөлдлөө. Эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүр долоон жинд өрсөлдсөнөөс манай тамирчид хурд, хүчтэй барилдаж 5 алт, 6 мөнгө, 16 хүрэл медаль хүртлээ. Багийн дүнгээр БНСУ-ын баг тамирчид тэргүүн байр, Монголын баг хоёрдугаар байрт шалгарлаа. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар аваргын төлөө Украйны бөх Сергей Дреботтой барилдан цэвэр ялж дэлхийн цомын тэмцээнээс хоёр дахь алтан медалиа хүртэж буй юм. Энэ жинд спортын мастер Б.Хишигбаяр, Украйны бөх Херворхян нар хүрэл медаль хүртсэн.

Тэмцээний хамгийн үзүүштэй, үзэгчдийг шуугиулсан барилдаан эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн, спортын мастер Ч.Болдбаатар, мөнгөн медаль хүртсэн спортын мастер Г.Болдбаатар нарын дунд болсон юм. Энэ хоёр тамирчин өмнө нь аваргын төлөө өрсөлдөж байсан удаатай. Тэмцээний бас нэг сонирхолтой барилдаан 52 кг-ын эмэгтэй жинд барилдаж алт, мөнгөн медаль хүртсэн ОУХМ М.Бундмаа, спортын мастер Б.Бат-Эрдэнэ нарын дунд болсон. Аваргын төлөө энэ хоёр тамирчинг барилдаж байхад М.Бундмаагийн араас гарч ирж байгаа залуу тамирчин Б.Бат-Эрдэнийг заал даяараа дэмжиж байсан. Гэсэн ч аварга бол аварга л байдаг, дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ нотолж ОУХМ М.Бундмаа ялсан.

Энэ удаагийн “Чингис хаан-2009″ дэлхийн цомын тэмцээн нь 100 мянган ам.долларын шагналын сантай, алтан медалийн эзэд 3000, мөнгөн медаль хүртсэн тамирчид 2000, хүрэл медалийн эзэд 1000 ам. доллар хүртэж буйгаараа онцлог байлаа.

Дараагийн онцлог зүйл нь Хамгийн хурдан хугацаанд өрсөлдөгчөө ялсан жүдочдыг шалгаруулдаг бөгөөд 66 кг-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эрэгтэйчүүдээс хүртсэн бол, эмэгтэйчүүдээс +78 кг-ын тамирчин Ким На Юүн /БНСУ/ хүртсэн юм.

“Чингис хаан-2009″ дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэн тамирчид

60 кг-ын эрэгтэй
Алт – Ч. Болдбаатар /Монгол/
Мөнгө – Г.Болдбаатар /Монгол/
Хүрэл – О.Чинбат /Монгол/
Хүрэл – Д.Төмөрхүлэг /Монгол/

73 кг-ын эрэгтэй
Алт – Бан Гуи-ман /БНСУ/
Мөнгө – Петр Куркейвич /Польш/
Хүрэл – О.Болд-Эрдэнэ /Монгол/
Хүрэл – С.Ням-Очир /Монгол/

48 кг-ын эмэгтэй
Алт – Чун Жун-Ён /БНСУ/
Мөнгө – М.Уранцэцэг /Монгол/
Хүрэл – Э.Номин /Монгол/
Хүрэл – Б.Уранчимэг /Монгол/

52 кг-ын эмэгтэй
Алт – М, Бундмаа /Монгол/
Мөнгө – Б.Бат-Эрдэнэ /Монгол/
Хүрэл – Чой Кюүм-Май /БНСУ/
Хүрэл – Люси Чятра /Чех/

57 кг-ын эмэгтэй
Алт – Ц.Цэрэннадмид /Монгол/
Мөнгө – Д.Сумьяа /Монгол/
Хүрэл – Т.Баттөгс /Монгол/
Хүрэл – Ким Жан-ди /БНСУ/

63 кг-ын эмэгтэй
Алт – Ц.Мөнхзаяа /Монгол/
Мөнгө – Жун Да-үн /БНСУ/
Хүрэл – Светлана Чепурина /Украйн/
Хүрэл – С.Энхзаяа /Монгол/

70 кг-ын эмэгтэй
Алт – Хван Е – Сүл/БНСУ/
Мөнгө – Наталия Смал /Украйн/
Хүрэл – О.Мөнхцэцэг /Монгол/
Хүрэл – П.Лхамдэгд /Монгол/

-78 кг-ын эмэгтэй
Алт – Жён Гён-Ми /БНСУ/
Мөнгө -Анника Хайсе /Герман/
Хүрэл – Б.Мөнхтуяа /Монгол/
Хүрэл – Я.Дулмаа /Монгол/

+78 кг-ын эмэгтэй
Алт – Ким На Юүн /БНСУ/
Мөнгө – Д.Цэрэнханд /Монгол/
Хүрэл – Кристина Крахе /Герман/
Хүрэл- О.Жаргалсайхан /Монгол/

81 кг-ын эрэгтэй
Алт – Сун Дэ-Нам /БНСУ/
Мөнгө – Г.Дашдаваа /Монгол/
Хүрэл – Артем Васыленко /Украйн/
Хүрэл – Ник Хайн /Герман/

90 кг-ын эрэгтэй
Алт – Вадим Сынявский /Украйн/
Мөнгө – Тимур Болат /Казахстан/
Хүрэл – Квон Юн-Вү /БНСУ/
Хүрэл – Хуршид Набиев /Узбекистан/

-100 кг-ын эрэгтэй
Алт – Хван Хи-Таэ /БНСУ/
Мөнгө – Артем Блошенко /Украйн/
Хүрэл – Б.Тэмүүлэн /Монгол/
Хүрэл – Акинори Хонго /Япон/

+100 кг-ын эрэгтэй
Алт – Станислав Бондаренко /Украйн/
Мөнгө – Ким Су -Хан /БНСУ/
Хүрэл – Казухико Такахаши /Япон/
Хүрэл – Б.Сугаржаргал /Монгол/

Related Posts:

  • Павлюченко багаа орхихоо мэдэгджээ... Оросын хөлбөмбөгийн шигшээ баг болон Лондоны “Тоттенхэм” клубын довтлогч Роман Павлюченко өнөөдөр 28 нас хүрч байна. Тэрбээр 2002-2008 он хүртэл Москвагийн “Спартак” клубт хүчин зүтгэж, гурван удаа Оросын аварга шалгаруулах… Read More
  • Спортынхны Оны шилдэг хэн бэ? Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөрт чоно” наадам хаяанд ирлээ. Монголын үндэсний олимпийн хороо, “Юнител” компани, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтран 2009 оны шилдэг тамирчдыг шалгаруулах санал асуулгыг олон нийт… Read More
  • Хакухо vs Баруто 2010.01 7 дахь өдөр Хакухо vs Баруто 2010.01-р сарын 7 дахь өдрийн хамгийн сонирхолтой барилдааныг та бүхэндээ харуулж байна. Мөн дахин Aсашёорюү vs Хокуртори нарийн барилдааныг хүргэж байна. … Read More
  • ATL 102 vs Suns 101 ATL 102 vs Suns 101 2010.01.15-нд болсон 13 тоглолт болсны хамгийн сонирхолтой нь энэ тоглолт байлаа. Жамал Корофорд багийн ялалтыг авчирлаа. Ингээд бичлэгийг та бүхэндээ … Read More
  • Хацу башёг Асашёорюү, Хакухо,Баруто нар тэргүүлж байна. 2010 оны анхны башё Хацу-д Монголын сумочид өнгөтэй урамтай сайхан барилдаануудыг үзүүлж байна. Тэр дундаа Хоёр аварга, Озэки Харумафүжи нарыг онцлох нь зүйтэй байх. Харин тэдэнтэй мөчөөгөө өгөлгүй өрсөлдөж байгаа Сумоч б… Read More

0 Сэтгэгдэл: