Thursday, November 5, 2009

Томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын талаарх мэдээлэл /2009-11-05/

2009 оны 11 дүгээр сарын 5-ны байдлаар

11 дүгээр сарын 5-ны өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 706, хөдөө орон нутагт 178, нийт 884 байна.
Нийт 17 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгдээд байна. Баян-Өлгий, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар аймгуудад өвчлөлийн батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Архангай 8, Баянхонгор 3, Булган 5, Говьсүмбэр 16, Дархан-Уул 23, Дорнод 11, Дорноговь 17, Завхан 3, Орхон 13, Өвөрхангай 17, Өмнөговь 2, Сэлэнгэ 18, Төв 10, Увс 1, Ховд 19, Хөвсгөл 1, Хэнтий аймагт 11 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд 46 хүн эмчлэгдэж байгаагийн 29 нь онош батлагдсан, 17 нь шинжилгээний хариу хүлээж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 9 цагийн байдлаар мэдээгээр нийт 19602 хүн амбулаториор үйлчлүүлснээс 3031 буюу 15,4 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.



Related Posts:

  • Цахим эрүүл мэндийн стратеги батлагдан гарлааХүн ам нь таруу байршилтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэн, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх нь хамгийн оновчтой хэлбэр юм.Орчин ү… Read More
  • “ХДХВ/ДОХ-ын шалгуур үзүүлэлт тооцох аргачлал” ном хэвлэгдлээ“ХДХВ/ДОХ-ын хяналт үнэлгээний чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Глобаль сангийн ДОХ/Сүрьеэгийн төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас “ХДХВ/ДОХ-ын шалгуур үзүүлэлт тооцох аргачлал… Read More
  • ЭХИЙН ЭНДЭГДЭЛ ДЭЛХИЙ ДАХИНД ГУРАВНЫ НЭГЭЭР БУУРЧЭЭДэлхий дахинд эхийн эндэгдэл 1990оны түвшинтэй харьцуулахад 2008 онд гуравны нэгээр буурсан байна. Энэ талаар Эрүүл мэндийн яам НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл хүргэлээ. Дэлхийн мянганы хөгжл… Read More
  • НАРШИЛТААС СЭРГИЙЛЬЕ/ Иргэдэд зориулсан зөвлөмж /Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэ… Read More
  • ДОХ-ын эсрэг Хамтдаа 12.01 /Бичлэг/Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг тэмцдэг өдрийн мэндийг та бүхэндээ хүргэхийн ялдамд мөн та бүхэнийгээ ДОХ-ын эсрэг хамтдаа тэмцэж Аюулгүй бэлгийн харьцаа, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлцгээе.… Read More

0 Сэтгэгдэл: