Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд өчигдөр дуучин Т.Дэл гэрмөрөн,түүний найз Б.Батзориг нарыг шүүх хурал боллоо. Тэд энэ оны долдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух “Хар сарнай” хамтлагийн С.Амарман дахын гэрт архидан согтуурч, хоорондоо маргалдаж зодолдсон аж. С.Амармандахын эхнэр н.Бөрт-Үжин Баянзүрх дүүргийн цагдаад дуудлага өгчээ. Албан үүргийнхээ дагуу очиж арга хэмжээ авах гэсэн н.Нямдорж цагдаад Т.Дэлгэрмөрөн эсэргүүцэл үзүүлж, эрүүг нь хуга цохисон байна. Харин Б.Батзориг нь цагдаагийн мөрдсийг урж тасад сан аж. Дуучин Т.Дэлгэрмөрөнд Эрүүгийн хуулийн 96-р зүйлийн 96.2, Б.Батзоригт 230-р зүйлийн 2-оор яллахаар төлөвлөсөн байсан юм. Шүүх хуралд шүүгчээр Д.Чулуун хүү, н.Одонтуул, н.Саран туяа, яллагчаар Ж.Отгонбаяр, Т.Дэлгэрмөрөнгийн өмгөөлөг чөөр н.Хишигбаатар, Б.Бат зоригийн өмгөөлөгчөөр н.Хувцагаан, гэрчээр Н.Хадбаатар оролцсон.
Шүүгдэгч Т.Дэлгэрмөрөнгийн хувьд 2004 оны 11 сарын 17-нд Чингис зочид буудлын урд Амай хочит н.Золжаргалыг зодож, духыг нь цөмөлж, хамрыг нь хугалсан хэрэг, дахин сөхөгдсөн байв. Тус хэрэг өмнө нь хоёр ч удаа хэрэгсэхгүй болж, хэд хэдэн удаа түтгэлзүүлэгдсэн ажээ. Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэхийн цагдаа н.Нямдоржын хохирлыг Т.Дэлгэр мөрөн нэг сая 300 мянган төгрөг, Б.Батзориг 50 мянган төгрөгөөр барагдуулсан байлаа. Шүүх хурал өчигдрийн 14.00 цагийн орчимд эхэлж гурван цаг гаргуй хугацаанд үргэлжлэв. Хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг зарим зүйл дээр зөрсөн юм. Т.Дэл гэр мөрөн шүүх хуралд мэдүүлэг өгөхдөө “С.Амармандахын гэрт Б.Батзориг бид гурав жаахан уугаад, сайхан сууж байсан. Гэтэл Б.Батзориг санаандгүйгээр, татаж байсан тамхиныхаа цогоор миний цээжийг түлчихсэн.
Харин би цочсондоо Б.Батзоригыг түлхсэн бөгөөд манай хүн унахдаа нэг гараараа ширээн дээрх зүйлсийг унаган, нөгөө гар нь миний хамар руу санамсаргүй цохьчихсон юм. Түүнээс биш маргалдаж зодолдсон зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг өгсөн. Хавтаст хэрэгт С.Амармандахын эхнэр н.Бөртө-Үжиний өгсөн мэдүүлэгтэй эрс зөрсөн. Мөн дуудлагаар очсон цагдаа н.Нямдорж тэдний хувцсыг өмсүүлэлгүй авч явах гэсэн, гаранд нь өчиг хийж гавлах гэж оролдоход маш их өвдсөн учраас өөрийн мэдэлгүй цохьсон гэсэн нь мөн л зөрж байв. Шүүгдэгч Б.Батзоригийн хувьд хохирогч н.Нямдорж, гадуур хувцас болон гутал өмсүүлэлгүй авч гарах гэхэд нь эсэргүүцэж ханцуйнаас нь татахад мөрдөс нь оёдлоороо урагдсан гэж мэдүүлэг өгсөн байв. Энэ мэтчилэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын шүүх хурал дээр болон хавтаст хэрэгт өгсөн цөөнгүй мэдүүлэг зөрж байлаа. Өмгөөлөгч н.Хишигтбаатар хохирогч н.Нямдоржын эрүүг хугалсан нь эргэлзээтэй гэсэн баримт гаргаж ирсэн. Хавтаст хэрэгт хохирогч н.Нямдоржын эрүүний хугарлын хоёр рентген зураг хэзээ авахуулсан нь тодорхой бус сохолж балласан, дүгнэлтийг нь бичсэн эмчийн гарын үсэг байхгүй байгаа зэрэг нь эргэл зээтэй байна гэдгийг мэдэгдсэн.
Харин яллагчаар ажилсан Ж.Отгон баяр прокурор “Тус хэргийн мөр дөн байцаалтын явцад хохирогч н.Нямдоржтой өөрийн биеэр уул заж байсан. Эрүүндээ аппарат зүүсэн явж байсан. Хоол унд зажилж идэж чадахгүй гуурсаар хооллож, эмнэлэгт 14 хоног хэвт сэн. Энэ бүхнээс эрүү хугараагүй гэсэн үндэслэл байхгүй, бие болон сэтгэл санааны их хохирол учирсан” гэсэн. Шүүх хурлын төгсгөлд шүүгдэгч Т.Дэлгэрмөрөнд Улсын яллагч Эрүүгийн хуулийн 96-р зүйлийн 96.2-д заасны дагуу, жирийн дэглэмтэй хорих ангид долоон жил нэг сарын хугацаатай хорих ял оноохоор төлөвлөснийг нэг жилийн тэнсэн харгалзах ял болгон шийдвэрлэсэн юм. Б.Батзоригт жирийн дэглэмтэй хорих ангид нэг жилийн хугацаатай ял эдлүүлэх зүйл заалтыг мөн өөрчилж тэнсэн өглөө.
0 Сэтгэгдэл:
Post a Comment