Sunday, June 21, 2009

Эрдэмтэд дэлхийг хүнгүйгээр төсөөлөв

Хүн төрөлхтөн хормын дотор үгүй болбол дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөх вэ?
АНУ-д төвтэй “А&Е” телевизийн бүтээсэн “Хүний дараахь амьдрал” баримтат кинонд энэ тухай өгүүлжээ. Дэлхий дээрх бүх хүн үгүй болбол барилга байгууламж, байгаль орчин бүр тэжээвэр амьтдад хүртэл юу тохиолдохыг тэд тооцоолохыг оролджээ. Кинонд өгүүлснээр хүн төрөлхтөн гэнэт үгүй болбол дэлхий ердөө хоёр цагийн дотор харанхуйд автаж, метроны буудал, газар доогуурх гарц, хонгил хоёр өдрийн дотор усаар дүүрнэ. Харин нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтад арван өдрийн дотор үхэх бол цэцэрлэгт хүрээлэн, хатуу хучилгат зам долоо хоногийн дотор мөлхөө ургамалд бүрхэгдэж, барилга байшин, томоохон цогцолборууд 40-50 жилийн дараа нурж эхлэх гэнэ. Хэдийгээр зарим таамаг нь ташаа байх талтай ч ийм төрлийн анхны судалгаа тул эдгээр нь үнэхээр сонирхолтой баримт юм.



Дэлхий ертөнц хормын дотор хэдэн триллион гэрлээр гялалздаг. Экологичид уг үзэгдлийг гэрлийн бохирдол гэдэг бөгөөд хэт их гэрэл экосистемд нь сөргөөр нөлөөлдөг орны тоо жилээс жилд нэмэгдэж буй. Япон л гэхэд газар нутгийнх нь 90 гаруй хувь гэрлийн бохирдолд автжээ. Орчин цагийн ихэнх барилга байгууламжийн дундаж нас 60 жил (ихэнх гүүр 120, далан 250 жил ашиглагддаг) бөгөөд засвар, хүний арчилгаа, цэвэрлэгээ үгүй болмогц эл хугацаа 2-3 дахин багасна. Шуурга зэрэг байгалийн гамшиг ч хүний гараар бүтсэн бүхэн үгүй болоход багагүй үүрэг гүйцэтгэх нь мэдээж. Чернобылийн гамшгийн дараа эл хуль хоцорсон Украины Припять суурин энэ бүхний жишээ. Цөмийн гамшгийн дараахь 20 жилийн хугацаанд хотын өнгө төрх бүрэн өөрчлөгдсөн бөгөөд бүх барилга байгууламжийнх нь дээвэр нурж, хана нь хотойжээ. Энэ бүхнээс тооцоход дэлхий дээрх хүний гараар бүтсэн бүхэн хэдхэн мянган жилийн дотор үгүй болно. Өдгөө идэвхтэй буй цөмийн 430 үйлдвэр ч хэдхэн өдрийн дотор дэлбэрнэ. Гэхдээ хор уршиг нь олонхийн бодож байгаачлан тийш ч аймшигтай биш гэнэ. Байгаль өөрөө өөрийгөө цэвэршүүлэх чадвартай. Чернобылийн гамшиг үүнийг нотолсон. Чернобыль орчмын газар нутаг хэзээ ч сэргэхгүй гэдэгт олон шинжээч итгэлтэй байсан. Харин сүүлийн жилүүдэд тус бүс нутгийн экосистем сэргэж буй бөгөөд чоно, бодон гахай зэрэг олон төрлийн хөхтөн амьтан Чернобыль, Припять орчимд үзэгдэх болжээ. Хүн төрөлхтөн үгүй болбол хуурай газрын 80 орчим хувийг 50-хан жилийн дараа ой эзлэх болно. Мөн 200-хан жилийн дараа дэлхийн хуурай газар бүхлээрээ үржил шимт газар болно гэж “Хүний дараахь амьдрал” кинонд өгүүлжээ. Хүнгүй дэлхийн агаар хүртэл 2-3 долоо хоногийн дотор цэвэршинэ. Гэхдээ өнгөрөгч хугацаанд хүн төрөлхтний агаар мандалд цацсан нүүрстөрөгчийн хий мянган жилийн турш байгаль орчинд нөлөөлсөөр байх болно. Энэ бүхний эцэст хүн төрөлхтөнтэй холбоотой үзэгдэгч бүхэн 100 мянган жилийн дотор оргүй алга болох гэнэ.

Related Posts:

  • “Харанга”-ын Лхагваа суллагджээ “Харанга”-ын Лхагваа суллагджээ “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр уучлал үзүүлж буй тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Удтал сунжирсан тогтоол өчигдөр хэрэгжиж, … Read More
  • Импортын хүнсний бүтээгдэхүүн гомдол дагуулсаар Сүүлийн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэрэглэгчдээс хуурамч шоколад, муудсан өргөст хэмх, даршилсан мах, стандартын бус архи, ээддэг сүү, хүүхдийн тэжээл “Меласан-2″, алимны нухшийг хэрэглэсний дараа хүүхдийн гэ… Read More
  • Эх Үрсийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхийг хориглолоо. Олон улсын хүүхдийн эрх чөлөөний өдөр зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбай болон дүүргүүдэд тэмдэглэхээр зэхэж байсан “Хүүхэд шинэ бүхний эхлэл” баярын үйл ажиллагааг хориглолоо. Мөн тавдугаар сарын 31-ний “Автомашингү… Read More
  • Хүний наймаачдыг өнөөдөр шүүнэ Монгол, хятад эмэгтэйчүүд хүний наймаалахаар үгсэн тохирсон хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн өнгөрсөн онд илрүүлсэн. Өнгөрсөн оны аравдугаар сард Монголын иргэн Т.Алтанзал гэгч 19 настай эмэгтэй Хятадын и… Read More
  • Эрдэмтэд дэлхийг хүнгүйгээр төсөөлөв Хүн төрөлхтөн хормын дотор үгүй болбол дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөх вэ? АНУ-д төвтэй “А&Е” телевизийн бүтээсэн “Хүний дараахь амьдрал” баримтат кинонд энэ тухай өгүүлжээ. Дэлхий дээрх бүх хүн үгүй болбол барилга байг… Read More

0 Сэтгэгдэл: