Tuesday, June 2, 2009

Шинэ Ерөнхийлөгч наадмын өмнө тангараг өргөнө

Монголын ард түмэн сонголтоо хийж, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч болсон билээ. Өрсөлдөгчөө хол хаяж, барианд орсон тэрбээр Улсын баяр наадмын өмнөхөн тангарагаа өргөх аж.
Түүний ялалтыг баталгаажуулж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нар өнгөрсөн баасан гарагийн орой УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн өргөн барьжээ.


Сонгуулийн тухай хуульд Сонгуулийн ерөнхий хороо нь улсын хэмжээнд сонгууль зохион байгуулснаас хойш 30 хоногийн дотор сонгогчдын санал хураалтын нэгдсэн дүнг УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Тэгэхдээ ямар нэгэн будилаан гараагүй тохиолдолд санал хураалтын нэгдсэн дүнг УИХ-д тав хоногийн дотор өргөх барих үүрэгтэй аж. Үүний дагуу СЕХ-ны удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүнг спикерт өргөн барьсан байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр сонгогчдын санал хураалтын нэгдсэн дүнд бараг өөрчлөлт ороогүй. Харин аймгуудаас урьдчилан утсаар авсан мэдээллүүд тамга, тэмдэгтэй ирсэн албан ёсны дүнгээс 0,03 хувиар л буурсан аж.
Энэ удаагийн Монгол Улсын Еренхийлөгчийн сонгуульд нэг сая, 97 мянган сонгогч санал өгснөөс Ардчилсан намаас нэр дэвшин, ялалт байгуулсан Ц.Элбэгдорж нийт сонгогчдын 51.21, МАХН-аас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр 47.41 хувийн санал авсан байна.

Related Posts:

  • Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр 03.24Та бүхэнийг Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөртэй нэгдэхийг уриалж байна. Сүрьеэ бол эдгэрдэг өвчин тиймээс та урьдчилсан сэргийлэх үзлэгт байнга хамрагдаж байна уу?Баярлалаа.… Read More
  • Блогын хандалт 1000 боллоо.Хаймгаас хайрт найз охин Амгаадаа зориулан хийсэн блогын маань нээгдээд 1 сар 26 хоног болж байхад хандалтын тоо нь 1000 боллоо.Ингээд блогынхоо сонирхолтой хэдэн зургуудийг харуулья...… Read More
  • Харумафүжи Асашёорюү аврагыг давлаа.Тэмцээний 10 дахь өдөр Их аврага Д.Давгадорж, Озэки Харумафүжи буюу Бямбадорж нарын хооронд үзүүштэй сайхан барилдаан боллоо.Тэмцээнийг итгэл төгс тэргүүлж явсан 2 аврагын цувралыг 10 дахь өдөр нь Харумафүжи зогсоолоо. Түүний… Read More
  • Хакухо М.Даваажаргал 10 удаагаа түрүүллээ.2009 оны хоёрдахь башё буюу Харү башёд Монголын хоёрдахь Их аврага Хакухо Даваажаргал түрүүллээ. Түүний хувьд уналгүй энэ түрүүг авч өөрийнхөө хувьд 3 дахь унахгүй түрүү авсан нь энэ билээ.Монгол Сумочдын амжилтХакухо 15-0 /Б… Read More
  • Эмчийн нарын өдрийн баярын мэндЭрүүл Мэндийн Салбарт хүчин зүтгэн хүн ардынхаа төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж яваа эмч нартаа Эмчийн нарын баярын мэнд хүргэе!2009.03.30Эмч та Эмч та энэрэнгүй ёсны илч Эмч та эрүүл энхийн манаач Эмч та эх үрсийг жаргаагч … Read More

0 Сэтгэгдэл: