Tuesday, June 2, 2009

Монгол охин гиннесийн дээд амжилт тогтоолоо

Лувсандоржийн Оюунаа /Иона/ хэмээх нугараач охин Marinelli-ийн байрлалд буюу биеийнхээ бүх жинг аман дээрээ тогтоон нугарч, 33 секунд тогтсоноор, өмнөх дэлхийн амжилтыг 11 секундээр ахиулжээ. Иона охин Монголд төрж өссөн бөгөөд 19 жил нугарч байгаа аж. Тэрбээр нийт 16 оронд гала үдэшлэг, театр, кабаре болон телевизийн шоунд нугарч байжээ. Охин бүр таван настай байхдаа л зурагтаар уран нугаралт харснаасаа хойш нугарахыг мөрөөддөг болж хожим нь мөрөөдлөө биелүүлжээ.


Иона охины аав нь цагдаагийн ажилтан, ээж нь эмнэлгийн сувилагч бөгөөд тэднийх долоон хүүхэдтэй жирийн нэгэн гэр бүл гэнэ. Иона Лондоны Их сургуулийн Бирбек коллежид хууль эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа аж. Мөн тэрбээр Гиннесийн амжилт тогтоосон нугаралтынхаа тухайд “Огт өвдөх зүйл байгаагүй. Тийм байсан бол би энд ирэхгүй байх байсан. Гэхдээ үүнийг хийж чадах хүн цөөн” гэжээ. Түүнийг Гиннесийн амжилтыг эвдэн нугарсны дараа хөтлөгч “Та бүхэн үүнд итгэхгүй дээ. Энэ бол гайхамшигтай” хэмээн дуу алдсан байна. Монгол бүсгүйн амжилт тогтоосон нугаралтыг Их Британийн “Sky 1″ телевизийн сувгаар тавдугаар сарын 31-ний өдөр “Гиннесийн амжилтыг эвдлээ” нэвтрүүлгээр гаргажээ. Монгол охин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард мөн ITV1 телевизээр гардаг “Britian’s Got Talent” нэвтрүүлэгт оролцож байжээ.

Related Posts:

  • Haier Shooting Stars-ийн эзэд ДетройтынхонБүх Оддын тоглолтын хоёр дахь өдөр Haier Shooting Stars болон Ур чадвар, Гурван зайн шидэлт, Цагирган дээрээс довтлох тэмцээнүүд болсон билээ.Энэ өдрийн Haier Shooting Stars оролцсон багуудын хувьд Детройтын гурвал, Финиксийн… Read More
  • Ж.Капоно аврага хамгаалах өрсөлдөөнҮндэсний сагсан бөмбөгийн Холбооны Бүх Оддын тоглолт удахгүй болох гэж байгаа билээ. Энэ үеэр Цагиргин дээрээс довтлох, Гурван онооны шидэлт, Ур чадварын үзүүлбэр гэсэн 3н төрлийн тэмцээн хамт болдог билээ. Энэ удаагийн Цагир… Read More
  • Кака, Месси, Ибрагимович минутад 17 евро авдагХөлбөмбөгчдийн хэтэвч рүү өнгийдөг сонин хэвлэлүүдээс хамгийн бодитой мэдээллийг өгдөг "Futebol Finance" сэтгүүл ээлжит жагсаалтаа гаргалаа. Эдүгээ цагийн хамгийн өндөр цалинтай тоглогчид болох "Интер"-ийн Златан Ибрагимович,… Read More
  • Коби Брайнт 23000 онооны босго давлаа."Лос Анжелес Лейкерс" багийн ахлагч Коби Брайнт өчигдөр "Оклахама Сити Тюндер" багийн эсрэг 34 оноо авснаар 23000 босгыг давлаа. Тэрбээр энэ сардаа багтаад Бүх Цаг үеийн шилдэг мэргэн буучдын эхний 20-д багтан орох боломжтой … Read More
  • Рooke vs Sophomores /116-122/Бүх Оддын Тоглолт маш сайхан шинэлэг уур амьсгал дүүрэн явагдаж байна. Шинэ залуу тоглогчид үнэхээр хүчтэй сайхан өрсөлдөгчид байж чадаж байгаагаа харуулж байна. Хамгийн эхний өдөр НБА-д орон анхны жилдээ тоглож буй Рooke vs … Read More

0 Сэтгэгдэл: