Tuesday, June 2, 2009

Монголын боксын шинэ хуудас

5 сарын 30 нд Токио хотын Эдогава дүүргийн спорт төвд “ Хүүхдүүдэд ирээдүй мөрөөдөл өгцгөөе” сэдэвт өдөрлөгийн ажиллагаа боллоо. Энэ ажиллагааны хүрээнд олон орны урлагийн бүтээлээс гадна мэргэжлийн боксын тулаанууд болов. Японы алдарт ах дүү гуравын отгон болох Камеда Томоки оролцсон бөгөөд манай улсаас анх удаагаа мэргэжлийн эмэгтэй боксчин рингэн дээр гарж хүч чадлаа сорив. Сонирхогчдын олон улсын тэмцээнээс олон удаа медаль хүртэж явсан М.Цэрэнчимэг Японы нэрт тамирчин Тэнкү Цубасатай үзэлцэхээр гарж иржээ. Мэргэжлийн боксын анхны тоглолтдоо хашир туршлагатай дэлхийн аварга болж байсан хүнтэй таарна гэдэг нэг талаар хэцүү ч нөгөө талаар ялбал нэр хүндийн хэрэг юм. Тэнкү Цубаса JWBC холбооны дэлхийн аварга болж явсан тамирчин бөгөөд энэ холбоо нь Японы мэргэжлийн холбооноос хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан юм.

Японы мэргэжлийн холбоонд шилжиж ирээд Тэнкү 4 тоглон 4 ялаад байгаа. Чансаагаараа Азид нэгт, дэлхийд 4-т бичигдэж байгаа Тэнкүд М.Цэрэнчимэг хэр өрсөлдөөн үзүүлж чадах бол гэж мэргэжилтнүүд сонирхож байлаа. Эхний үед Тэнкү өрсөлдөгчөө судлан хамгаалж тоголсон бол манай тамирчин урт чацаа ашиглан угсруулан цохьсоор дуусгав. 2-р үе эхлэнгуут Тэнкү судалгаагаа дууссан болтой довтолж эхлэв. Ойрын зайнд тулж орон дайрах Тэнкүг тогтоож чадалгүй М.Цэрэнчимэг ухарж эхэлллээ. 3-р үед оноогоор ялагдаж байгаагаа мэдсэн манай тамирчин довтлон оновчтой цохилт олныг хийсэн боловч яг нэг сайхан хүчтэй цохилт хийж чадаагүй тул унагааж чадсангүй. Тун удалгүй Тэнкүгийн сөрөг довтолгоо эхэлж , М.Цэрэнчимэгийг рингэнд шахан баруун гарын цохилт орлоо. Хачирхалтай нь тийм их хүчтэй цохилт биш байсан боловч шүүгч тоглолтыг зогсоож, Тэнкүд ялалт өглөө. Мэргэжлийн боксын анхныхаа тулаанаа ийнхүү харамсалтайгаар дуусгасан М.Цэрэнчимэгтэй тэмцээний дараа уулзаж ярилцлаа.

- Мэргэжлийн боксоор анх удаагаа тоглолоо. Дүрэм журам гээд самгардах зүйл их байв уу?

- Өөр юм их байлаа. Эхний үед нилээд сандарж байсан ч удалгүй дассан. Сонирхогчын бокс тоглох хугацаанаас эхлээд тактик хүртэл өөр байдаг. Сонирхогчид унагааж хүнд цохилтоор ялах тактик бараг байдаггүй. Оноо түүж авах тактиктай байдаг.

- Шүүгч арай эрт тоглолтыг зогсоочих шиг санагдсан. Энэ талаар юу гэж бодож байна?

- Би тэгтлээ хүнд цохилт аваагүй байсан. Ер нь би 3-р үеээс ажиллаж эхэлдэг. Шүүгч зогсооход тун их харамсалтай санагдаж байлаа.

- Сайн өрсөлдөгчтэй таарсан байсан.

- Уг нь тоглож болохоор л тамирчин байсан. Дахин тоголж туршлага суугаад ирэхээрээ амжилт гаргах болно гэж итгэж байгаа.

- Танд амжилт хүсэн ерөөе.

Related Posts:

  • Сүмочид уламжлалт ёслолдоо оролцовЯпоны хойд эргийн хотуудаар үзүүлэх барилдаан хийж яваа сүмочид өнгөрөгч баасан гарагт Токио хотын нутаг дэвсгэрт байдаг Ясүкүни сүмд жил тутам болдог бурхандаа шүтэн биширч хүндэтгэх ёслолд сүмочид оролцов. Сакүрагийн унаж б… Read More
  • Цагаан олимпийн анхны эрхийг “Алдар”-аас өвөртлөв6Ирэх онд болох хамгийн том тэмцээн нь яах аргагүй Ванкувeр хотноо болох өвлийн олимп билээ. Манай улсаас цагаан олимпт жил бүр 4-5 тамирчин оролцдог. Тэгвэл “Алдар” хорооны тамирчин Х.Хаш-Эрдэнэ олимпийн эрхийн салхийг хагалл… Read More
  • Спортын мэдээСпорт холбоод өнөөдөр өрсөлдөнө“Мөнгөн цагариг” клубээс зохион байгуулах Монголын спорт холбоодын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өнөөдөр эхэлнэ. Угтэмцээн гурван өдөр үргэлжилж аваргаа тодруулах юм, Спо… Read More
  • НБА-ийн ШилдэгүүдНБА-ийн 2008-2009 оны Улирлын шилдэгүүд2009 оны Улирлын MPV-ээр Клевлэндийн Хаан Леброн Жеймс тодорлоо. Тэрээр энэ улиралд 28,4 оноо, 1,2 блок шот, 7,3 самбараас бөмбөг авалт, 7,6 оновчтой дамжуулалт гүйцэтгэж баг нь Конффере… Read More
  • Сумо мэдээ1.Харумафүжи түрүүлэхээ амлав2. Их аварга Асашёорюу нэрэмжит тэмцээнээ хийхийг мөрөөддөг3. Ёкозүна Хакухо Японы иргэн болох уу?Харумафүжи түрүүлэхээ амлавНацү башёд анх удаагаа озэки цолтныг тэргүүлэн барилдах Харумафүжи энэ … Read More

0 Сэтгэгдэл: