Tuesday, June 2, 2009

Х.Цагаанбаатар “Дэлхийн цом”-д аваргалав


Москва хотноо жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд 40 орны эрэгтэй 187, эмэгтэй 135 жүдоч авхаалж самбаагаа сорив. Эхний өдөр манай жүдочид амжилттай барилдаж нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ. 66 кг-ын жинд хүч үзсэн “Афин-2004″ зуны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хэсгийн аваргын төлөө “Алдар” спорт хорооны тамирчин Б.Хишигбаярыг ялснаар аваргын төлөө барилдах эрх олж авчээ. Улмаар Испанийн бөх Уриарте Сугойг ялснаар “Дэлхийн цом”-д тэргүүллээ. Харин Б.Хишигбаярын хувьд Уриарте Сугойд ялагдсанаар хүрэл медаль зүүлээ. Тус жинд манай хоёр тамирчин аваргын төлөө барилдах бололцоотой байсан юм. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглосон “Алдар” спорт хорооны бөх Б.Сайнжаргал, Германы Ахренс Клвадиад ялагдсанаар хүрэл медалийн болзол хангалаа, Харин хоёр дахь өдрийн барилдаанд ОУХМ, Энхбат, Д.Нямхүү нарын тэргүүтнүүд санаанд хүртэл барилдаж чадаагүй юм.

Related Posts:

  • UFEA-ийн Аваргуудын Лиг 2010-2011 Group A FC Internazionale Milano (ITA) SV Werder Bremen (GER) Tottenham Hotspur FC (ENG) FC Twente (NED) Group BOlympique Lyonnais (FRA)SL Benfica (POR)FC Schalke 04 (GER)Hapoel Tel-Aviv FC (ISR)Group CManchester United … Read More
  • Турк-2010 Сагсанбөмбөгийн ДАШТ Туркын Итамбул хотноо 2010.08.28-нд Сагсанбөмбөгийн ДАШТ эхлэхэд зургаан өдөр үлдээд байна. Тэнхүү тэмцээн эхлэхээсээ л эхлээд бөөн шуугиан дэгдээгээд байна. Улс бүрийн шилдэг тоглогчид нь тоглохгүй дандаа залуу бүрэлдэхү… Read More
  • Сагсан бөмбөгийн ДАШТ-ий эхний өдөр Олон сая үзэгчдийн хүсэн хүлээсэн Турк-2010 Сагсан бөмбөгийн ДАШТ сүр дуулиантайгаар эхэллээ. Тэмцээний эхний өдөр 11 тоглолт явагдсан бөгөөд Шилдэг шилдэг багуудын уран сайхан тоглолтуудаар дүүрэн байлаа. Тэр дундаа Франц … Read More
  • Тамирчдын ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГЭРЭЭНҮҮД Мэргэжлийн спорттой салшгүй холбоотой нэг зүйл бол мөнгө. Тамирчид амжилт сайн байх тусам өндөр цалин, их шагнал дагалддаг. Дээр нь реклам сурталчилгааны саналууд ирэх нь тодорхой. Ингээд та бүхэндээ бусад орлого бус байгуул… Read More
  • ДАШТ-нд оролцох АНУ-ийн шигшээ АНУ-ын Шигшээ багийн бүрэлдэхүүн : Төвийн тоглогч : 1. Тайсон Чандлер Хүчний Довтлогч : 2. Ламар Одом 3. Кэвин Лав Жижиг Довтлогч : 4. Кевин Дюрант 5. Денни Грэйнжер 6. Руди Гэй 7. Андре Игуодала Хамгаалагч : 8. Чонси … Read More

1 Сэтгэгдэл:

baaskaa said...

Цагаанаа тэгээд яг олимпоор олигтойхон барилдахгүй шүү. Ирэх Лондонгийн олимпод аварга болоорой.