Tuesday, June 2, 2009

Х.Цагаанбаатар “Дэлхийн цом”-д аваргалав


Москва хотноо жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд 40 орны эрэгтэй 187, эмэгтэй 135 жүдоч авхаалж самбаагаа сорив. Эхний өдөр манай жүдочид амжилттай барилдаж нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ. 66 кг-ын жинд хүч үзсэн “Афин-2004″ зуны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хэсгийн аваргын төлөө “Алдар” спорт хорооны тамирчин Б.Хишигбаярыг ялснаар аваргын төлөө барилдах эрх олж авчээ. Улмаар Испанийн бөх Уриарте Сугойг ялснаар “Дэлхийн цом”-д тэргүүллээ. Харин Б.Хишигбаярын хувьд Уриарте Сугойд ялагдсанаар хүрэл медаль зүүлээ. Тус жинд манай хоёр тамирчин аваргын төлөө барилдах бололцоотой байсан юм. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглосон “Алдар” спорт хорооны бөх Б.Сайнжаргал, Германы Ахренс Клвадиад ялагдсанаар хүрэл медалийн болзол хангалаа, Харин хоёр дахь өдрийн барилдаанд ОУХМ, Энхбат, Д.Нямхүү нарын тэргүүтнүүд санаанд хүртэл барилдаж чадаагүй юм.

Related Posts:

  • Ч.Санжаадамба Улс Тунхагласны 86 жилийн ойн барилдаанд түрүүллээ. Цэргийн Хурц Арслан Ч.Санжаадамба "Бүгд найрамдах засаг тунхаглаж, Үндсэн хуулийг анх баталсан түүхт 86 жилийн ойн" хүчит 128 барилдсанаа анх удаагаа Ц.а цолтой бөх түрүүлэн олныг шуугиуллаа. Түүхт ойн барилдаанд аймаг,… Read More
  • НБА-ийн улирал тоглолт үргэлжилсээр Өнөөдөр буюу 2010 оны 11-р сарын 20 өдөр 9 тоглолт явагдлаа. НБА-ийн багууд одоогийн байдлаар 11-14 тоглолтуудыг хийгээд байгаа билээ. Эхний тоглолт : Финикс Санс vs Шарлотт Бобкетсын талбайд зочиллон тоголлоо. Финиксийн … Read More
  • Champions League 2011 Хасагдах шат 2011 оны 02-р сарын 15-нд Милан 0 - 1 Тоттенхэм Крауч 80 минутАС Миланы талбай дээр болсон энэхүү тулаанд Тоттенхэмийнхэн Бэлийн эзгүйд Питэр Кроучын 80 дахь минутанд оруулсан гоолын ачаар ялалт байгууллаа. Тоттенхэмийн хув… Read More
  • Азийн Наадамын Эмэгтэйчүүдийн анхны Алтан медаль Азийн Наадам - 2010 амжилттай үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 72 кг жинд барилдсан Гэлэгжамцын Наранчимэг аваргын алтан медалийг Эзэн орны бөхийг илт давуу хоёр үед ялалт байгууллаа. Монголчууд ингэснээр Азийн Наадамд 2… Read More
  • Америкийн Хоккейн Лигийн ажил хаялт Америкийн Хоккейн Лиг буюу NHL ажил хаялт зарлаад удаж байна. Өнгөрсөн жил НБА болон Америк Хөлбөмбөгийн лигт ажил хаялт зарлаж байсан бол энэ жил NHL-д ажил хаялт боллоо.  Ажил хаялтын шалтгаан нь нөгөө л н… Read More

1 Сэтгэгдэл:

baaskaa said...

Цагаанаа тэгээд яг олимпоор олигтойхон барилдахгүй шүү. Ирэх Лондонгийн олимпод аварга болоорой.