Sunday, February 1, 2009

Чи минь удахгүй наддаа ирнэ

Чи минь удахгүй наддаа ирнэ
Чихэнд чинь би хайртай гэдгээ хэлнэ
Чангаас чанга тэвэрч үнсэнэ
Чамтай минь хэн ч эгнэшгүй би нотлоно

Чи минь удахгүй наддаа ирнэ
Чамгүй байсан хэдэн өдрүүд
Яг л ял шийтгэл шиг л санагдсан ч
Чамайгаа хүлээх сайханг би мэдэрсэн

Чи минь удахгүй наддаа ирнэ
Чи минь наддаа ирэх болохоор
Чихэр авсан бяцхан хүү шиг би баярлана
Чангаас чанга инээж хөөрнө

Чи минь удахгүй наддаа ирнэ

Өдөр хоногийн урт гэдгийг
Өнөөдөр л би ухаарлаа
Өглөө бүр сэрэхдээ чамайг л хажууд байна гэж бодно
Өдөн хөнжилдөө харин би нулимстай үлдэнэ

ЗА хөөрхий удахгүй амралтын хугацаа дуусч найз охин маань ирэх болж байна. Түүнийгээ маш их санасан шүү. Харин ирэх нь дөхсөн чинь сэтгэл их хөдөлж байна гээч. Хүлээх ч хэцүү юмаа. Өнөөдөр 02,01н бараг 02.06н гэхэд ирчихнэ гэсэн. Тэгэхээр одоо 4-5 хоног л хүлээх үлдлээ. Хийсэн юмаа түүндээ харуулна гэж бодохоор гоё байна шүү.

Related Posts:

  • Эссэ хэрхэн бичих вэ?ЭССЭ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?Романтай адил эсссэ юуны тухай ч байж болно. Их сургууль болон коллэжуудад эзэмших ёстой хамгийн гол зүйл бол эссэ бичиж сурах байдаг. Эссэ гэдэг та өөрийн бодлоо ямар нэг тодорхой асуудал дээр илэрхийлэ… Read More
  • Мартын 8 мэндийг нийт эмэгтэйчүүддээ хүргэе!Монголынхоо нийт сайхан эмэгтэйчүүд болон Хайрт ээж Р.Төмөрсүх, Хайрт эгч Н.Одгрэл, Н.Энхгэрэл, Хамгаас хайрт найз охин миний амьдралын утга учир болсон Д.Амгаландаа  болон намайг таньдаг бүх эмэгтэйчүүдэд Олон Улсын Эмэгтэйч… Read More
  • Чи минь удахгүй наддаа ирнэЧи минь удахгүй наддаа ирнэЧихэнд чинь би хайртай гэдгээ хэлнэЧангаас чанга тэвэрч үнсэнэЧамтай минь хэн ч эгнэшгүй би нотлоноЧи минь удахгүй наддаа ирнэЧамгүй байсан хэдэн өдрүүдЯг л ял шийтгэл шиг л санагдсан чЧамайгаа хүлэ… Read More
  • Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр 03.24Та бүхэнийг Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөртэй нэгдэхийг уриалж байна. Сүрьеэ бол эдгэрдэг өвчин тиймээс та урьдчилсан сэргийлэх үзлэгт байнга хамрагдаж байна уу?Баярлалаа.… Read More
  • Нутагтаа харих цаг болжээ.../02.21/Гэртээ харих цаг болжээ. Хүн бүхэнд төрсөн гэр нь сайхан байдаг гэж боддог шүү. Би гэртээ хариагүй нилээн уджээ. Энэ удаад нэг нутаг буцаж ийжийдээ Сарын юм бэлдэхэд нь тусладаг юм билүү. Өчигдөр найз охиноо гэрт нь үдэж өгсө… Read More

0 Сэтгэгдэл: