Sunday, February 1, 2009

"Бостон Селтик" дахин 10 дараалсан ялалтаа авлаа.



Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны шинэ улирлын тоглолтууд ид дундаа үргэлжилж байна. Энэ улиралд аврага цолоо хамгаалахын төлөө тэмцэж буй Бостончууд ээлж дараалсан ялалтаа байгуулсаар НБА-д хожлоороо тэргүүлж байна. Тэдний хувьд 39-9 гэсэн амжилттай явж байгаад бөгөөд түүний араад Лос Анжелесийн Нуурынхан 37-9 гэсэн амжилттай улирлын үргэлжлүүлж байна.Харин энэ хоёр багийн араас хамгийн сайн үзүүлэлттэй хоёр баг бол яах аргагүй залуу шилдэгүүдээр удирдуулсан Клевлейнд, Орлонда гэсэн багууд билээ. Тэдний хувьд 36-9, 35-10 гэсэн үзүүлэлтээр НБА-д 3,4-р байрт явж байна.


Дараалсан хожилоороо бусдыг алмайруулж байгаа Бостончууд дахин 10 дараалсан ялалтаа байгууллаа. Тэдний энэ цувралаа цааш үргэлжлүүлэхүү гэдгээ маргааш Меносотатай тоглоод шийдэх юм бараг ч 11 дэх дараалсан ялалтаа авах буйзаа. Ямар ч байсан Бостончууд ийм агуу амжилтыг Их гурвалыг бүрдүүлсэн цагаасаа хойш үзүүлж ирсээр байгаа билээ түүн дээр шинэ залуу холбон тоглогч Рондогийн энэ улирлын тэсэрсэн амжилтууд тус болж байгаа нь дамжиггүй билээ. 

Харин эсрэг талд өмнөх улирлын даагаа нэхэхийн тулд Лакерсийнхэн нилээн ширүүхэн байгаагаа харуулаад амжиж байгаа билээ тэдний хувьд энэ улиралд төвийн тоглогч Беянум нь бэртлээс эргэн ирж шилдэг тоглолтууд үзүүлж байгаагийн ачаар тэд Конференцдоо тэргүүлж байгаа. Энэ эрчээрээ ч Плей Офф-ыг угтах нь дамжиггүй байх. Ингээд та бүхэндээ хоёр конференцын багуудын амжилтыг харуулья :




Related Posts:

  • Daequan Cook холын зайн шидэлтийн аврага боллоо.Хоёрдахь өдрийн дараагийн тэмцээн холын зайн шидэлтийн тэмцээн байлаа. Үнэхээр энэ улирлалд холын зай шидэлтээр шилдэгүүд байгаа 6н тоглогчоос бүрдсэн сайхан тоглолт болсон гэхэд болно.Холын зайн шидэлт их сонирхолтой болсон.… Read More
  • Леброн Жеймс 2010 оны Slam Dunk-д оролцоно гэлээ.58 дахь удаагийн "Бүх Оддын Тоглолт"-ын Слам Данкын тэмцээнийг үзэж байсан Леброн Жеймс 2010 оны "Слам Данк"-ын тэмцээнд оролцохоо мэдэгдлээ.Түүний хувьд өмнө нь олон санал ирж байхад байнга татгалзсан хариу өгч байсан бол эн… Read More
  • Нэт Робинсон 2 дахь удаагаа түрүүллээ.58 дахь удаагийн Бүх Оддын Тоглолтын хамгийн сонирхолтой үзүүлбэр болох цагирган дээрээс довтлох тэмцээн үзэгчдийн хүсэж байсан үзүүлбэрүүдээр дүүрэн байж чадсангүй. Энэ удаад анх удаагаа орж буй Испани Эр Рүди Фернандис, Хоё… Read More
  • Коби, Шакил хоёр MVP боллоо.58 дахь удаагийн НБА-ийн Бүх Оддын тоглолт өнөөдөр East vs West сайхан явагдаж өнгөрлөө. Энэ өдрийн тоглолт үнэхээр ширүүхэн сонирхолтой сайхан болж өнгөрлөө. Шакилын сюрпрезээр эхэлсэн энэ тоглолт WEST 146 vs EAST 119 онооны… Read More
  • Сэнгүр Лигийн хоёрдугаар тойрог үргэлжилж байна.“Бухнууд” дөрөв дараалан хожлоо“Сэнгүр” лигийн АШТ-ий хоёрдугаар тойрог энэ долоо хоногт өндөрлөх гэж байна. Өнгөрөгч баасан гаригийн эхний тоглолтод долоо дараалан хожил авсан “Хасын хүлгүүд”, “Баянзүрх буллз”-ыг барсангүй, … Read More

1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Бостон өнөөдөр Миносотаг хожсоноор 11 дэх даарлсан хожлоо авч чадлаа. Энэ тоглолт дээр хуучин багийнхаа эсрэг КG маань ханиадны улмаас тоглоогүй юм байна.