Saturday, February 21, 2009

Шинэ мэдээ Тайван амгалан идээ, будаа элбэг үхэр жил айсуй


Шороон үхэр жилийн өнгө ямар байх бол гэсэн асуултад олон хүн хариулт хайж байгаа биз ээ. Тэгвэл энэ асуултад хариулт өгөх үүднээс дараах хүмүүст хандлаа.



Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав: Элбэг, дэлбэг их сайхан жил гарна
-Их сайхан жил гарна. “Харшлалт” хэмээх шороон үхэр жилд амьтай бүхэн амгалан тайван байх юм. Үхэр өөрөө их тайван амгалан амьтан болохоор жилийнх нь өнгө ийгэж тодорхойлогддог. Шороон гэхийн учир бол шар өнгийг билэгшээж байгаа юм. Тэгэхээр шар өнгийн буюу идээ, будаа, амуу тариа элбэг, алт мөнгө арвин жил байх төлөвтэй.
Зундаа бороо хур ихтэй байна. Тиймээс намрын ургац арвин байх нь мэдээж. Монголчууд бид эв эеийг сахиж их хөдөлмөрлөж чадвал ирж буй амар амгалан жилд алзахгүй ээ. Амуу тариа элбэг жилд ажиллах учиртай хэмээн төлөглөдөг. Тэгэхээр арвин их ургацыг ажиллаж гэмээнэ авах хэрэг. Амгалан сайхан жил гарна.
Өнө эртнээс манайхан үхэр жилийг их сайхан туулж ирсэн, энэ жил их ээлтэй байсан нь ч харагддаг. Тэгэхээр анхаарууштай нэг зүйл бол бие биеэ хайрлах, нэг нь нөгөөдөө дэм тус өгөхөд анхаарах хэрэгтэй. Үхэр сүргээр амьдардаг гэдэг чанар энд хадгалагдаж байгаа юм.
Бидний алдаж эндэхгүй байхын гол шалтгаан бол талцаж, сөргөлцөлгүй, даргархаж, баярхалгүй байхыг эрхэмлэх нь чухал. Монголчууддаа өлзий дэмбэрэл бүхнийг билэгдэж, сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье.

Зурхайч Б.Цэдэндамба: Өглөг арвинтай, гарлага багатай байхаар бууж байгаа

-Үхэр жилийн өнгө их сайхан байгаа даа. Дэлхий даяар хямрал гэж байвч ирж буй жилд өглөг хандивын үүд сайтай. Гарлага хомс тусах магадлалтай хэмээн зурагдсан. Хүн ардаа амар амгалан байлгаж, хэл ам хэрүүл тэмцлээс зайлсхийхэд ихэс дээдэс анхаарууштайг хэлэхэд илүүдэхгүй болов уу. Байгалийн хүч бидэнд ээлтэйгээр тусч байгаа.
Хувь хүн амьдралдаа сайн сайхныг билэгдэн өөрийн чадлаар байх аваас муу, тотгор бүхнийг зайлуулж чадна. Эд агуурс хомсдохгүй. Жилийн маань өнгө шороо болохоор элбэг дэлбэгийг билэгдэж байгаа юм. Энэ сайхан боломж билэгдлийг хүн өөрөө л биелүүлэх, бурдүүлэх учиртай. Сайхан тавилангийн эзэн байхыг монголчууддаа билэгдэе.

Бурханч лам Б.Пүрэвбат: Байгаль дэлхийгээ хайрлаж чадвал хишиг буяныг хүртэх болно

-Үхэр жилийн “харшлалт” гэсэн тодорхойлолт юуг илэрхийлж байна?

-Жил нь өөрийн гэсэн нзр томъёотой байдаг. Зурхайн нэр томъёо. Түүнээс бус цаанаа ямар нэгэн зүйлтэй харшилна гэсэн үг биш. Үүнд эмзэглэх зүйл байхгүй сайхан жил болно гэдэгт итгэх хэрэгтэй. Би бол зурхайч хүн биш шүү дээ. Зурхайчдын зурсан цаг тооны бичгээс харахад хүн амьтан нь эрүүл саруул, өвс ногоо сайхан жигдэрсэн хур бороо элбэгтэй сайхан жил болно. Гагцхүү бид байгаль дэлхийгээ хайрлаж, хишиг буяныг нь зөв эдлэх нь чухал.

-Жилийн заслыг 15-ны дотор хийлгэхийн учир юу вэ?

-Билэгдэл юм даа. Сарны гэрэл шинийн нэгнээс арван таван хүртэл томордог шүү дээ. Тиймээс энэ хугацаанд cap шинэ хуучраагүй байхад заслаа хийлгэхийг тэмүүлдэг. Гандан хийдүүд шинийн 15-ны хооронд их ерөөл хурдаг ve юм. Энэ үед хурсан буян арвиждаг. Тиймээс олон түмэн минь шинэ ондоо эрүүл саруул, ажил үйлс нь амжилттай бүтэж, юу хүссэн есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөл тавиад л номоо уншина даа

Related Posts:

  • Их аваргууд Д. Хишигт хүүд тусламжийн гараа сунгалаа Зургийн тайлбар: Баруун талаас, Их аварга Асашёорюу (Д. Дагвадорж), Хишигт хүү, “Олны үйлс” ТББ-ын Д. Бүрэнжаргал, Токиод амьдардаг Д. Баярсайхан хурц хэлбэрийн цусны хорт хавдар хэмээх хүнд аюултай өвчин тусаад одоо… Read More
  • Хэрцгий аллага гарчээ... Энэ сарын 23-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн аймшигт аллага гарсан байна. Аллага тус дүүргийн гуравдугаар хорооны Хөнгөн хүнсний 30 айлын орон сууцны хонгилд гарчээ. Хохирогч С.Оюунчимэг нь т… Read More
  • 68 настай эрэгтэй өөрийгөө шатаан амиа егүүтгэлээ Нийгмийн бухимдал өөрөөр хэлбэл дэлхий дахинд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал нь ард иргэдийн сэтгэл зүйд багагүй нөлөөлөөд байгаа нь нууцгүй юм. Хүн ч гэсэн ялгаагүй бусад амьд амьтны адил байгалийн шалгарлыг даван т… Read More
  • Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Та бидний Төрийн тэргүүнээ 4 жилд нэг удаа сонгодог үйл явц удахгүй хаяаанд ирэх гэж байна. Хэн сонгогдох бол хэн нь бидний төлөө ихийг хийж чадах вэ гээд олон асуултын хариулт удахгүй бидэнд тохионо. Та бүхэнийг хэн… Read More
  • Ам.долларын ханш 1630 төгрөгт хүрлээ Ам.долларын ханш өссөөр л байна. Мягмар гаригт “Найман шарга” валют арилжааны төв дээр нэг ам.долларыг 1605 төгрөгөөр авч, 1610-1615 төгрөгөөр борлуулж байсан. Тэгвэл өчигдөр 16.00 цагийн байдлаар нэг ам.долларыг 1625 тө… Read More

0 Сэтгэгдэл: