Sunday, February 1, 2009

Хайртдаа хэлж болохгүй 9 хориотой үг

Бүсгүйчүүд илэн далангүй байх гэж бодож санасан зүйлээ хайртдаа шууд хэлдэг. Гэвч үүнээс үүсэх үр дагаварын талаар огтхон ч боддоггүй нь харамсалтай. Энгийн хэрнээ таагүй сэтгэгдэл төрүүлдэг үгс байдаг аж. Хайртдаа хэлж болохгүй дараах есөн үгийг толилуулж байна. 

1. “Чи хуучин найзтай минь адилгүй /адилхан/ юм”. Энэ үг түүнд уур бухимдал төрүүлнэ. Таны хувьд “хуучин” гэгдэх боловч түүнд үргэлж “өрсөлдөгч” нь байдаг. Эрчүүдийн сэтгэхүйд хайртай бүсгүйгээ “өмчлөх” хүсэл бат бөх суусан байдаг тул урьдын хэнийг ч “хүчтэй өрсөлдөгч” гэж боддог. Тиймээс түүний байр суурийг эзлэж явсан хүний талаар дурсаж, өөртэй нь харьцуулахад илүүтэй дургүйцдэг аж. Хэрэв та энэ үгийг байнга хэлдэг бол түүнд “Хуучин найз нь сэтгэл зүрхэнд нь одоо ч байдаг учир ингэж харьцуулдаг юм байна” гэсэн бодол төрөх вий. 

2. “Эгч (дүү) маань зовж байна” гэж хайртай хүндээ хэзээ ч битгий ярь. Ядарч яваа садан төрлийнхнийхөө тухай цухуйлгаж ч болохгүй. Ийм зүйлийг сонссон залуу танаас болгоомжилж холдоход хүрдэг. Гэр бүл болчихсон хойноо “Дугуй дугуйгаар таарчихсан юмнууд...” гэх мэт үгсийг хэзээ нэгэн цагт хэрүүл маргаан болох үед сонсох л болно. 

3. “Чамгүйгээр би амьдарч чадахгүй”. Та энэ үгийг хэлснээр түүнд хайртайгаа илэрхийлж байна гэж бодож байгаа бол хамгийн том эндүүрэл. Учир нь энэ үг түүнийг “Надад ухаангүй дурласан болохоор яасан ч яах вэ” гэж бодоход хүргэнэ. Тиймээс түүнд ингэж бодох боломж бүү олго. Харин чамайг алдчих вий гэсэн айдсыг түүнд байнга мэдрүүлж бай. 

4. “Хонгор минь, чи надад хайртай юу? Чи одоо юуны тухай бодож байна?”. Орон дотроо хайртай хүнээсээ энэ асуултыг ярианы сэдэв болгож асуух хэрэггүй. Мэдээж та “тийм”, “чиний тухай” гэсэн хариулт сонсохыг хүсч байгаа. Харин хариулт сонссоныхоо дараа “худал” хэлээгүй байгаа гэсэн бодолд автана. Үнэндээ тэд үргэлж худал хэлдэг. Эрчүүд сексийн дараа тэр дороо унтаагүй л бол ямар нэгэн зүйлийн талаар бодох дургүй байдаг тул таны асуултанд шууд хариулдаг. Харин та энэ асуултыг үнэн сэтгэлээсээ тавьсан бол тэдний хувьд утгагүй асуулт тул бухимдахад хүргэдэг.

5. “Олон ангит кино үзээд төрсөн сэтгэгдлээ” битгий ярь. Энэ тухай яримаар санагдаад хорхойсоод байвал найз бүсгүй, эсвэл хөрштэйгээ ярьж болно шүү дээ. Эрчүүд олон ангит кинонд дургүй байдаг. Мөн бодит амьдралын талаар сонссон, уншсан зүйлээр маргаж болохгүй. Таны оюуны чадвар хэдий чинээ их байна төдий чинээ дургүйцэл нь нэмэгддэг. Эмэгтэйчүүд тэднээс оюун ухааны хувьд сул дорой байх ёстой гэж үздэгтэй холбоотой.

6. “Дэмий зүйлд мөнгө үрээд” гэсэн үгийг хэзээ ч хэлж болохгүй. Харин ч үнэн сэтгэлээсээ баярлах хэрэгтэй. Ихэнх бүсгүйчүүд “Зүгээр л мөнгийг нь өгчихсөн бол би өөрөө сонголт хийгээд хэрэгцээтэй зүйлээ авахгүй юу” гэж боддог нь нууц биш. Эрчүүдэд бэлэг сонгох явдал маш их дарамт авчирдаг. Хэрэв санаачлагаараа бэлэг сонгон авсан бол та түүний хувьд эрхэм хүн гэсэн үг. “Дэмий зүйлд мөнгө үрлээ” гэхийн оронд үнэн сэтгэлээсээ талархаж байхгүй бол магадгүй дараагийн бэлэг өөр бүсгүйд очих вий.

7. “Ээж чинь бид хоёрыг салгах гэж хичээж байна”. Энэ үнэн байсан ч бүх зүйл сайхан байгаа мэт дүр үзүүл. Тухайн хүн ямар ч бай түүний ээж нь болохоор хадмынхаа талаар сайн зүйлийг л ярьж бай. Энэ "алтан дүрмийг" баримтлахгүй бол та хоёр насан туршдаа дайтах болно. Энэ дайнд ялагч байдаггүйг санаарай. Ээжийг нь өчүүхэн төдий л муулбал үр дүн нь муугаар эргэнэ. Үнэнийг өгүүлж байсан ч ярих тусам тэр таныг үзэн ядна. Хадамтайгаа та сайн харилцаатай байснаар гэр бүлд тайван уур амьсгал бий болдог гэдгийг санаж яв. 

8. "Чи үнэхээр дорой юм". Ямар ч тохиолдолд энэ үг түүнийг гомдооно. Хэрвээ найз тань “секс”-дээ тааруу бол энэ үгийг сонсоод бүр ч их шаналдаг. Эр хүн гэсэн утгаараа тэдний дотор “өөртөө итгэлтэй, бардам зан” нуугдаж байдаг. Тиймээс түүнд энэ үгийг хэлэхийн оронд болохгүй байгаа зүйлийнхээ талаар ярилцаад үз. 

9. “Би чамайг хуурсан”. Энэ үгийг үнэхээр таарч тохирохгүй, салмаар санагдсан үедээ л хэлээрэй. Хэрэв нөхөр тань таныг нууц амрагтайг мэдээгүй, мөн та түүнийгээ гэртээ авч ирдэггүй бол энэ үгийг хэлэхээсээ өмнө эхлээд сэтгэл доторхоо сонсоод үз. Жинхэнэ хайр уу, эсвэл түр зуурын шохоорхол уу? Хоромхон зуурын шохоорхол байгаад, та энэ үгийг уурын мунхагаас хэлчихжээ гэж бодьё. Тэр таныг уучилсан ч цаашдаа сэтгэлд нь хар толбо үлддэг. Зүтгэж босгосон амьдралаа нураах сайхан гэж үү.

Related Posts:

  • Хайртдаа хэлж болохгүй 9 хориотой үгБүсгүйчүүд илэн далангүй байх гэж бодож санасан зүйлээ хайртдаа шууд хэлдэг. Гэвч үүнээс үүсэх үр дагаварын талаар огтхон ч боддоггүй нь харамсалтай. Энгийн хэрнээ таагүй сэтгэгдэл төрүүлдэг үгс байдаг аж. Хайртдаа хэлж болох… Read More
  • Хайрын таван хэлХайр. Хайр гэдэг нэгэн томоохон шинжлэх ухаан гэлтэй. Хүн бүхэн энэ шинжлэх ухааныг амьдралынхаа турш судалдаг. Хайрын таван хэл гэдэгт урмын үгс, хамтдаа байх, бэлэг, халамж, биеэр мэдрэх ордог аж. Эдгээр нь хосуудын хайр сэ… Read More
  • Эхийн хайр "Би хvvхдээ харж болох уу" гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Тvvнд өлгийтэй хvvхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй. Эх vрийг харж байсан эмч нvvр … Read More
  • Та хайр сэтгэлтэйгээ ямар улиралд учирсан бэ? Эргэх 4 улирал өөр өөрийн онцлог басхүү нууцтай. Эдгээр нь хүн бүрт харилцан адилгүй үйлчилдэг. Хүний мэдрэмж, сэтгэл зүй улиралаа даган өөрчлөгдөж хувирдаг хэмээн сэтгэл зүйчид үзжээ. Тэдний үзэж байгаагаар хайр сэтгэлийн… Read More
  • Холливудын од Стивен Сигал Монгол бүсгүйтэй хуримлана. Сонирхолтой мэдээ байхаар нь тавьчихлаа...Уншаарай Одоогоос 5 жилийн өмнө Монголд хөл тавьж, төрийн ордноор жинсэн өмдтэй “зугаалаад” буцсан Холливудын од Стивен Сигалын хувийн амьдрал сонин содноор дүүрэн байна. Өөрийгөө… Read More

1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Эндээс мэдэж авмаар зүйл ч байна шүү хэхэ...