Thursday, February 5, 2009

Гэр ахуйн зөвөлгөө


Хөргөгчний зориулалтын хэсэгт хvнсний ногоо, жимсийг хадгалах хэрэгтэй. Гэрэл агаар нэвтрэх vед тэжээллэг чанар нэлээд алдагддаг. Яг хоол хийхийн өмнөхөн ногоогоо арилгаж, угааж, хэрчих хэрэгтэй. Тэгвэл витамин нь алдагдахгvй.

Удаан хугацаагаар ногоо, жимс хадгалах шаардлага гарвал хөлдөөх нь дээр. Хvнсний ногоог чанахдаа бvтнээр, эсвэл томоор хэрчиж, апь болох бага усанд хийвэл тэжээлийн бодис алдагдахгvй. Болгосон зvйлээ хадгалах болбол битvv саванд хөргөгчинд тvр зуур хадгалах хэрэгтэй.

Мах загасыг хөргөгчнөөс гаргамагц шууд хоол хий. Ил удаан байлгавал элдэв бактер дороо vржинэ. Хайруулын таваг, шарх шvvгээ, усны ууранд болговол витамин бараг алдахгvй. Богино долгионы зууханд мах болгоход тэжээлийн бодисууд хэвээр байх боловч амт нь жаахан тааруу. 
Мөн мал, шувууны мах чанасан шөлийг бvv асга, А витамин ихтэй учир сvмс хийгээрэй.

Зах, гадаа гудамжнаас өндөг худалдаж авч болохгvй. Өндгийг усанд хийж шалгадаг, хөвж байвал шууд хая. Мөн өндгийг угааж хэрэглэ, хальс нь сvвэрхэг тул микроб дотогш нэвтэрч болзошгvй. Мөн хөргөгчний хаалганд биш харин дотор нь хадгалах хэрэгтэй.

Тарвас сайн vзэж, доод хэсгийг сайн хар. Ёроол хэсэгт бага зэрэг шаравтар байх ёстой. Гэхдээ цагаан юмуу, эсвэл шажигнах чимээ сонсогдвол тэр сэвсгэр, эсвэл усархаг байна гэсэн vг. Тарвас сонгохдоо том, хатуу, бөөрөнхий, хэлбэртэйг нь сонгох хэрэгтэй. Тэгэхдээ гялгар, гадаргуутай, зураасгvй , гэмтээгvй, цагаан толбогvйг аваарай. Хэрэв танд доторхийг харах боломж олдвол болсон тарвасны vр хар байдаг бөгөөд цагаан vр огт байдаггvйг санаарай.

Тарвас болох тусмаа сvvл нь хатдаг тул хуурай сvvлтэй бол болц нь гvйцсэн байна. Мөн хулуу шиг хэсэг хугацааны дараа гvйцэд болно гэж байдаггvй. Ийм учраас та хөргөгчиндөө хийгээд дараа нь улаан чихэрлэг болохоор нь иднэ гэж найдсаны хэрэггvй шvv

Related Posts:

  • Гэр ахуйн зөвөлгөөХөлөө лаврын навч, нарсны холтос, лиш цэцэг ,хамба шарилж, хусны шинэ навчны хандаар эсвэл марганци хүчлийн сулхан уусмалаар тогтмол угаавал хөлрөх нь багсана. Арьсанд тогтсон эврийг зөөлрүүлэхдээ шинэхэн ороонг өвсний навчий… Read More
  • Хэн бүхэнд хэрэгтэй энгийн зөвөлгөөХvний гар байнга ил байж, ариун цэврийн єрєє орох, хvнтэй гар барих, хувцасаа ємсєх цэвэрлэх зэрэг бvх тохиолдолд бохирдож байдаг. Иймд:Гаднаас орж ирмэгцХоол идэхийн ємнє, хойноЯмар нэгэн юм бичих, ном хэвлэл унших бичихийн … Read More
  • Унтсантай адил амраах дасгалНасанд хүрсэн хүн өдөрт 6 цаг унтвал хангалттай гэж үздэг. Тэгтэл бас эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар хоногт хүн 7.5 цаг унтвал урт насалдаг гэж үзжээ. Бид ажил амьдралийнхаа алжаалаас болоод ч тэр үү заримдаа унтах гээ… Read More
  • Блог бичих энгийн зөвөлгөө...Хэрвээ та блогийн шинэхэн хэрэглэгч бол хэрхэн үр дүнтэй блог бичих талаар доорх зөвлөгөөнүүдийг уншина уу. Блог бичихэд тодорхой нэг дүрэм журам байдаггүй. Хувийн тэмдэглэл, онлайн сэтгүүл гээд блогийг олон янзаар ашиглан х… Read More
  • Англи хэлийг хамгийн хялбар сурч болох хэл...Саяхан дэлхий дахины хэл шинжээчдийн их хуралд тавьсан нэгэн илтгэлд дэлхийн хүмүүс 2976 төрлийн хэлээр ярьж байна гэж дурджээ. Зарим хэлээр үй олон сая хүн ярьдаг байхад зарим хэлээр хэдэн арваадхан хүн ярьж байна. Хятад хэл… Read More

0 Сэтгэгдэл: