Sunday, February 1, 2009

Шинэ шинэ барилгуудын талаар...

Бидний амьдралд зөндөө л олон зүйл хэрэг болдог тэр тусмаа энэ хүн бүхэний амьдарч ажиллаж байгаа шинэ шинэ барилгууд. Барилгууд чанартай байхгүй бол хүний амь нас, амьдралын баталгаа байхгүй болно шүү дээ. Тиймдээ ч барилгуудад байнга хяналт шалгалт тавьж байх хэрэгтэй. Тэгээгүй улмаас барилга нь газар хөдлөлтийг даахгүй нурж унах, өвөл дааруулах, ус гоожих, хана цааз нь нурах асуудлууд зөндөө л гардаг шүү дээ. Тийм учраас орон байрны асуудал аль ч улсад хурцаар тавигдах зүйлийн нэг болоод байгаа билээ. 

Хүн бүхэн л сайхан гэрт амьдарч сайхан газар ажилахыг хүснэ шүү дээ. Гэтэл тэр нь гарын ая даахгүй жаахан газар хөдлөлтийг дийлэхгүй байвал харамсалтай гэж бодож байна.


Монголд бол чанартай чанаргүй олон барилгууд баригдаад л байна. Хөөрхий ард түмэнээ хуураад магтаад л ийм тийм гээд л бие биенээсээ өрсөөд байгаа барилгууд нь эхнээсээ тараа таниулж байгаа нь нүдэнд илхэн байна. Богд Ар хороолол, Хөгжил хотхон гээд л хэд хэдэн хотхонууд хэрэглээгээ даахгүй ус гоожиж, цонхноос хүйт дааж янзан бүрийн зүйл зөндөө л болж байгаа сурагтай байдаг гэтэл дээр нь нэмээд л барилга барих юм. 

Барилга барих зөвшөөрөл өгөхдөө энэ Барилга хот байгуулалтын яам эргэж хариу арга хэмжээгээ муу аваад байгаа мэт санагдах юм. Үнэхээр ийм олон асуудлууд ард иргэдийн зүгээс гараад байхад түүнд арга хэмжээ авч цаашид байлгах уу эсвэл нураахуу гэдэг арга хэмжээг авдаг байтал хөхүүлэн дэмжиж энд тэнд хүссэн газрыг нь өгч хотоо машины хогийн цэг шиг шавуулаад байх нь зүйд нийцэх хэрэг гэжүү? Тиймээс энэ зүйлдээ анхаарал хандуулсан нь дээр гэж үзэж байна.

Барилга Хот байгуулалтын яамныхан минээ баригдаж байгаа барилгууддаа хяналт шалгалтыг байнга хийж байгаачээ. Чанарын шаардлага хангахгүй хүний нүд хуурсан барилгууд зөндөө баригдаад байгаа нь ирээдүйн Монголын иргэдийн сэтгэхүйд ч гэсэн хар толбыг үлдээнэ гэж үзэж байна. Баярлалаа.

0 Сэтгэгдэл: