Wednesday, February 11, 2009

Ногоон тив байгалийн гамшигт нэрвэгдлээ...


Хүн төрөлхтөн байгаль дэлхийдээ хайр, гамгүй хандах болсноор сүүлийн жилүүдэд дэлхийн цаг агаарт онцгой өөрчлөлт гарах болсон билээ. Барууны зарим нэг орнуудаар өмнө нь үзэгдээгүй их хэмжээний цас орж, хэт хүйтнээс болж иргэд хөлдөж үхсэн байхад дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хэсэгдэх ногоон тивд агаар хэт халж байгалийн онц аюулт үзэгдэл болж байна. 
Өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногоос эхлэн Австралийн өмнөд хэсэгт агаарын температур +40хэмээс буухаа больсон. Агаарын энэ их хэт халуунаас үүдэн “Дэлхийн ногоон цэцэрлэг” хэмээн нэрлэгдэх тус газар нутаг ой хээрийн түймэрт автах болж, хамгийн сүүлийн мэдээллээр энэхүү байгалийн гамшигт амь үрэгдэгсэдийн тоо 170 гараад байгаа бөгөөд энэ тоо цаашид өсөх магадлалтай байгаа талаар албаны хүмүүс мэдээлж байна.

Тус улсын Ерөнхий сайд Кевин Рудд амь үрэгдсэн хүмүүсийн тоог үнэхээр аймшигтай хэмээн хэлсэн ба байгалийн энэ аюул цаашид олон таагүй мэдээлэл дагуулж болзошгүй талаар нийт ард иргэддээ анхааруулжээ.
Одоогийн байдлаар нутгийн хэмжээнд 25 ой хээрийн түймэр бүртгэгдээд байгаа юм. Хоёр нь мужийн нийслэл Мелбурн хоттой тун ойрхон байгаа аж. Түймрийн улмаас зарим жижиг хот тостон бүхэлдээ сүйрсэн бөгөөд ой хээрийн түймэр нийт 3000 км.кв талбайг хамраад байна. Ой хээрийн түймэр Викториа мужаас гадна зэргэлдээх Шинэ Өмнөд Уэльс болон Өмнөд Австрали гэх хоёр мужид бүртгэгдээд байна. Тэдгээр бүс нутагт хэдэн арван мянган гал сөнөөгч, цэргүүд галт түймрийн аюулыг зайлуулахаар ажиллаж байгаа аж.
Гал сөнөөгчдийн хэлж буйгаар агаарын хэм буурч, дунджаар 20 гаруй хэм болсон ба гал унтраах нөхцөл харьцангуй дээрдэж байгаа учмр тэдэнд зарим их галыг цурманд оруулах боломж нэмэгдэж байгаа гэнэ. Гэхдээ хотын ойролцоох хоёр галын хувьд ноцтойд тооцогдож байна. Энэхүү аймшигт raл түймрийн улмаас хэдэн мянган ард иргэд гэр оронгүй үлдэж, төрөл төрөгсөд, хамаатан саднууд нь op сураггүй алга болжээ. Албан ёсны мэдээллээр 750 гаруй орон сууц, байшин барилга галд шатаж, үнсэн нурам болсон бөгөөд 78 хүн хүнд бэртэл, нэгдүгээр зэргийн түлэгдэлтийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тус аймшигтай явдалтай холбогдуулан Австралийн Ерөнхий сайд ноён Рудд гамшигт нэрвэгдсдэд зориулан 10 сая австрали доллар буюу долоон сая ам.долларын яаралтай тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ.
Мөн тэрбээр түймэрт өртсөн бүс нутгийг дахин сэргээхийн тулд багагүй хугацаа шаардлагатай гэдгийг онцолсон юм. Одоогийн байдлаар гал түймэрт багагүй
хамгийн ихээр өртсөн газар нутагт Виктория, өмнөд Австрали болон өмнөд шинэ Уэльс тооцогдож байна.
Түймрийг унтраах хүнд хүчир ажилд гал сөнөөгчдөөс гадна сайн дурынхан, цэргийнхэн нэгдээд байгаа аж. Түүнчлэн галыг хүний хүчээр унтраахад хүчин мөхөсдөж, зөвхөн бороо л түймрийг бүрмөсөн дарна хэмээн тус төвийнхөн үзэж байгаа гэнэ.
Гэвч аагим хатуун тус тивд дахиад хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байна. Халуунтай зэрэгцэн хүчтэй салхитай байгаа нь түймрийг газар авахад нөлөөлж байгаа бөгөөд унтраахад хүндрэл учруулж байгаа аж.

Related Posts:

  • Ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж байнаСүүлийн жилүүдэд дэлхий даяар байгаль орчныг хамгаалах асуудал дээр голлон анхаарах болж, уламжлалт эрчим хүч гэхээсээ илүү байгалийн эрчим хүчнийн үйлдвэрлэлийг шинээр байгуулах болжээ.Тайвань нь эрчим хүчний нөөцөөр бага, д… Read More
  • Бөхөнг намнаад үйлдэл дээрээ баригджээ.Дэлхийн улаан номонд бичигдсэн амьтдын нэг бол бөхөн. Энэ амьтан Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говьд л байдаг. Гэтэл саяхан тус аймгийн Дарви сумын хоёр этгээд 11 бөхөн намнаад газар дээрээ баригджээ. Дархан цаазтай энэ а… Read More
  • Чоно хэзээ ч эзнээсээ салдаггүй байжээЗэрлэг чоно хүнд дассан сонирхолтой явдал болжээ. Гэхдээ тэрхүү чоныг багаас нь тэжээгээгүй, нэг л өдөр өөрөө үүдэнд нь ирээд суучихсан байсан бөгөөд үхтлээ яваагүй аж.Энэ явдал Австралийн нэгэн тосгонд болжээ. Газар тариалан… Read More
  • Байгаль орчноо хайрлая...Монголчуудаа бид эх болсон байгаль орчноо хайрлах цаг болсон юм бишүү? Энд тэндгүй л моднууд нь өгөршиж хатаж, хөрөөдөх тайраад дууслаа. Байгаль орчноо хайрлая гэсэн зарим нэг нь нэг талд нь тарьж байхад өөрийнхөө амьдралыг з… Read More
  • Ногоон тив байгалийн гамшигт нэрвэгдлээ...Хүн төрөлхтөн байгаль дэлхийдээ хайр, гамгүй хандах болсноор сүүлийн жилүүдэд дэлхийн цаг агаарт онцгой өөрчлөлт гарах болсон билээ. Барууны зарим нэг орнуудаар өмнө нь үзэгдээгүй их хэмжээний цас орж, хэт хүйтнээс болж иргэд… Read More

0 Сэтгэгдэл: